ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ЛАБОРАТОРИД БУС ШҮҮХ ТОГТООДОГ НЭЭЛТ МОНГОЛД ГАРЧЭЭ
Өндөр хөгжсөн лабораторид молекулиар нь шинжилдэг сорьцыг Х.Баянмөнх үгүйсгэдэг нь наадамд 10 түрүүлсэн бол юуг ч чадна гэсэн бардамнал уу?
Тамирчдын допингийн сорьцыг өндөр хөгжсөн баталгаатай лабораторид химийн элементээр нь задалж шинжлээд хариу гардаг. Ядуу дорой маньд тийм нарийн лаборатори яаж байх билээ. Хэдий шившигтэй ч шээсээ гадаадад илгээж татвар төлөгч бидний мөнгөөр шинжлүүлдэг нь бөхдөө хайртай улсын арга ядсан үйлдэл. Эсгий хийхэд нохой хэрэггүй. Бөх ч биш, допингийн шинжээчээс бүр ч хол, дууны үгийн толгой сүүл холбогч Ү.Хүрэлбаатар шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг “Та нарын барилдах эрхийгхассан нь хууль бус шийдвэр. Шүүхэд хандаач” гэж шахсан нь, буруугаа өмнөд Солонгосын лабораторид тохох гэсэндээ бус дошин дээрээ зоргоороо авирладаг монгол сагуурал гэлтэй. Шинжилгээний хариуг ингэж нулимах аваас мөнгө үрж хилийн чанадад шинжлүүлэх хэрэг юу байв.
Дээд зиндааны манж ноёны өмсгөл гоёлоор өвч гангарсан Ү.Хүрэлбаатар БЗД-гийн шүүхэд морилсноор допингийн маргаан эцэслэгдэв. Ингэснээр цаашид өтгөн шингэнээ хил давуулж мөнгө үрэхгүй допингийн шинжилгээгээ дотооддоо шүүхээр шийдвэрлэх гарц олов уу яав? Ямартай ч хэрүүл тариад буй 5 бөхийн сорьцонд допинг илэрснийг БЗД-гийн анхан шатны шүүх Ү.Хүрэлбаатар ноёны хэлснээр “хууль бус” гэж үзээд барилдуулах шийд гаргажээ. Шүүхийн тогтоолын дээр хөх тэнгэр байдгийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн тал шахам нь мэддэггүй аж. Тэд гадны лабораторийн тогтоосон хөдөлшгүй баримтаар барилдах эрхийг хассан хугацааг дуустал “барилдуулахгүй” гэж хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиа баримтлан сарлагтав. Наадмын бус үеийн допингийн шинжилгээг шүүх тооцохгүй гэсэн юм уу даа. Тооцохгүй юм бол наадмын бус цагт яах гэж сорьц авч мөнгө үрж гадаадад шинжлүүлэв гэж нөгөөдүүл зүтгэв. Юутай ч шинжилгээний лабораторгүй анхан шатны шүүх “допинг хэрэглээгүй” гэх эцсиийн шийд гаргажээ. Журмаа яг мөрдөж допингоос салъя гэсэн үзэлтэй Ц.Магалжав Ч.Санжаадамба Б.Батмөнх нар ялагдаж, дураараа дургидаг Х.Баянмөнх аваргын тал дийлж, увсын Ө.Бат-Орших наадамд зодоглоно. Түүний нөмөрт нөгөө дөрөв барилдана. Увсынхныг дагавал хождог. Ө.Бат-Орших допингоор бус увсын бөх гэдгээрээ гадуурхагдаж, барилдах эрхээ хасууллаа гэж телевиз сониноор олонтаа албан ёсоор мэдэгдсэн. Эв эеийг эвдэхээр өдөөн хатгасан энэ гүжирдлэгийг хэн ч эсэргүүцээгүй. “Увс бөхийг гадуурхдаг маань үнээн” гэж бүгд хүлээн зөвшөөрсөн мэт доромжлуулаад хүлцэнгүй өнгөрсөн. Үр дүнд нь увс бөхчүүдийг гадуурхдаг гэх уур амьсгал нийгэмд баталгаажив. Энэ хандлага хойшид үр удам дамжин ноёрхох нь дамжиггүй. Өндөр хөгжсөн лабораторид молекулиар нь шинжилдэг сорьцыг Х.Баянмөнх үгүйсгэдэг нь наадамд 10 түрүүлсэн бол юуг ч чадна гэсэн бардамнал уу? Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлсэн гэдэг худал. Халх бөхийг хамгийн олон түрүүлсэн болгох гэж хамгийн олон түрүүлсэн аварга Х.Баянмөнхийг хавчсан луйвар гэж ноён Ү.Хүрэлбаатар 3,2 сая хүн амдаа ил захидал сонордуулж байв даа базарваань. Үүнд бүх ард түмэн итгэвэл тэдний санаа амрах болтой.
Олимпийн аваргад горьдлоготой Орхон допингийн шинжилгээнд бүдэрсэн. Гайхам амжилтаар өрсөлдөгчдөө айлгаж эхэлсэн охин допинг ууж өөрийгөө цусгүй алах уу? Тун сэжигтэй агаад маш харамсалтай. Монгол улс өвөртөө орж ирсэн олимпын алтаа алдсан даа. Түүний шинжилгээний хариуг ноён Ү.Хүрэлбаатар БЗД-гийн шүүхээр өөрчлөөд Токиогийн олимпод явуулаад өгөөч. Та нараас гуйж байна. Та нарын ар тал Х.Баянмөнх Ц.Нямдорж гээд зузаан агаад шударга шүү дээ. Шударгаа зөвхөн халхуудад бус дэлхийд үзүүлж Орхоныг олимпод барилдуулаач. Орхоны эрхийг сэргээж чадахгүй бол Ө.Бат-Орших Ховдын харъяат Увсын хүргэн Б.Пүрэвсайхан нарын эрхийг сэргээснээ яаж зөвтгөх юм бэ. Жалга довын ийм адгийн атаа хорсол бөхөд Х.Баянмөнхөөр, улстөрд Ц.Нямдоржоор шувтраасай. Эрдэнэтэд олон тэрбумаар хулхи бараа шахсан хүүгээ Ц.Нямдорж Австральд элчин сайдаар томилохгүй бол Засгийн газрыг хаяна хэмээн туньж туйлаад хүүгээ элчингээр явуулсныг бодоход шударга таван балиус, У.Хүрэлсүхийн сэлэм бүгд нугарсан юмдаг уу даа. Тэгтэл яамных нь үүдэнд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал бужигнаад байдаг. Дээдлэх ёстой хууль, моралийг ийнхүү бузарлахад би улсын хөрөнгөөр заалгасан мэргэжлийнхээ үүргийн дагуу тэсэхгүй бичиж нэрээ “хөөдөх” юм. Монгол ёс зүйгээ хамгаалж, сургалтынхаа тэтгэлийг нүд анитлаа төлөх өртэй хүн биз дээ би чинь.
Өнгөрсөн зууны далаад оноос өдгөөг хүртэл тавь гаруй жил нутгархаж талцсан хэрүүлийг Х.Баянмөнх Ю.Цэдэнбалаар гул барьж азаргалсан. 50 гаруй жилийн амьд гэрч нь би. Бичвэл гавъяат дасгалжуулагч агсан Магсараас эхлээд надад өчнөөн баримт байна. Бөхийн өргөөг Нямдорж Данзан нар өндийлгөөд ирмэгц анх тоохгүй дөлж явсан Баянмөнх тэргүүтэй увсынхан булааж авахаар дайрсан. Эзэрхий омгоо одоо татаач. Үхэх дөхлөө. Допингийн дуулиан хөндөхдөө Х.Баянмөнх Ц.Нямдорж хоёрыг дурдсанд хачирхаж магадгүй. Хууль журмаа дагая гэсэн Ц.Магалжав Б.Сайнбаяр хоёрыг 250 мянгаар торгож, допинг хэрэглэсэн бөхчүүдээ барилдах эрхээр шагнаж буйд Ц.Нямдоржийн үл үзэгдэх урт гар хүрэв үү яав гэх хардлага төрөв. Хардах эрхтэй нийгэм гэл үү энэ чинь. Хардах эрх нь худлаа бол баларна шүү. Гэхдээ үхэхийн өмнө хэлэх гэснээ хэлж амжвал миний зөнөг толгойн үнэ гэж юу байх билээ.
2019-06-29
иргэн
Доржготов зөнөг минь дуугараач
Монгол
Монгол
Хүнд гарууд
Дандаа ингэдэг
Нарийн аргат
Uvsiinhan
Zochin
Zochin
Увсынхан
Зураач
үнэн шүү
dolingor
dolingor
Зохиолч
Hutgan uimuulegch
Няндорж
зээээ
Үнээн
гэгээнээ
Б
bek
ганаа
зочин
Ямар ном унших юм бэ?
Зочин
Даржаагийн Нямгэрэл
Дорж
Эби
оюутан жаал
Оном
Нямаа
Үнэний өчил
ах
баянаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ю.Цэдэнбалын хэлмэгдүүлэл
Зочин
Зочин
Пялдагад
Доржготов гуайд
Доржговов гэгч буруу өтөлсөн өвгөнд
Насаа
Хорлонтой овгон
Допинг
Хонзогногч доржготовт
БУХ БАРИЛДААН
Иргэн
Зочин
Хонзон
Хонзон
Зочин
Zochin
Зочин
Омхий овгон
үхэр монгол
Наранхүү
Дөрвөд андуурал
ХҮН БИШ
бат
Амгаа
Зочин
зочин
Зочин
Энэ яс хаяг ч амьд байсан юмуу
век
В
Бат
Бодит байдал
Бодит байдал
Иргэн
Зочин
Бигэр
Болдоо
Зочин
Зочин
Анхаа