Цагдаа нарт хаяглав
Мөнгө авахаар уулзаад аминд нь хүрсэн гэжээ…Сумны наймааны шархаа нөхөхийн тулд “BSB сервис”-ийн нягтланг хороожээ…
Мөнгө авахаар уулзаад аминд нь хүрсэн гэжээ…Сумны наймааны шархаа нөхөхийн тулд “BSB сервис”-ийн нягтланг хороожээ…”BSB сервис” компанийн нярвын цогцсыг Төв аймгаас олжээ…Цогцсыг нүцгэлж, нохой шувууны хоол болгохоор ойд хаяжээ…Цагдаагийн хошууч Т.Алтансүхийн өчигдрийн хэвлэлүүдэд өгсөн мэдээллүүдийн гарчиг ийнхүү дурайж байна. Өдөр тутмын бүх хэвлэлд тэрбээр ийн ярилцлага өгчээ. Хэрэг гарч, цагдаа нар илрүүлсээр байгаа юм байна. Хамгийн эхний ойлголт мэдээж энэ байх ёстой биз. Гэвч уг мэдээллийнх нь нөгөө талд улс орны өнөөгийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулсан статистик үзүүлэлтүүд нийтлэгджээ. Тэнд харин гэмт хэргийн тоо өссөн тухай өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан судалгаа дурайж байх юм. 81 хэрэг илүү үйлдэгдэж, гэмт хэргийг 1,6 хувиар өсгөсөн нь энэ аж. Ажиглагчид энэ судалгааг харин ч дарсан үзүүлэлт гэж үзэж байгаагаас харвал гэмт хэргийн тоо илүү ч өссөн байх магадлалтай юм байна. Гэхдээ энэ бүхэн миний нийтлэлийн гол зорилго биш юм.
Цагдаагийн хошууч тийм ч хүнд ажиллагаа шаардаагүй, шулуухан хэлэхэд амархан илэрчих бололцоотой хэрэг дээр ажиллаад түүгээрээ тодрох гэж харагдаагүй гэж би найдаж байна. Гэхдээ ингэж харах хүмүүс цөөнгүй гэдгийг тэд тооцож байгаасай. Орчин үеийн уншигчид айхтар гярхай, учир шалтгааны араас өөрсдөө явдаг, тэрэн дээрээ дүгнэлт хийдэг, тэрийгээ эргээд хоорондоо хуваалцдаг. Тэд баргийн мэдээллийн мөн чанарыг цаадах наадахгүй “уншиж” байгаа. Ийм боловсорсон орчинд цагдаагийнхан хэвлэл мэдээлэлтэй тун болгоомжтой харьцаж байх ёстой санагддаг юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тодорхой орон зайг цагдаагийнхны ярилцлага, гэмт хэргийн мэдээллүүд эзлэх болсон. Орой бүр телевизээр хөх формтой “од”-ууд ямар нэгэн таагүй зүйлсийн тухай хөмсөг зангидан уншиж суудаг болоод удсан. Ийм үзэгдэлд Замын цагдаагийнхан хошуучилж байсан бол одоо ЦЕГ-ын нэг нөхөр тэргүүлж байх шиг байна. Сониноор мөн адил. Тэргүүн нүүрнээс л гэмт хэргийн тухай мэдээллүүд ярайж байна. Хэн нэгэн цагдаа хэрэг зөрчил яриагүй дугаар гэж бараг байхгүй болсон байх. Яагаад ийм үзэгдэл хавтгайрав. Нэг талаас нөхдүүд хийх ажилгүй болжээ ч гэмээр. Гэмт хэргийн орчин нь нэг их сайжраад гийчихсэн юм байхгүй хэрнээ ээлжилж гарч ирээд л лекц уншаад байдаг. Хүн болгон лектор болчихоод байхад тэд маань үнэхээр илүүдээд байх шиг санагдахгүй байна гэж үү.
Үүний учир шалтгааныг сонирхож яваад санаанд оромгүй хачирхалтай мэдээллүүдтэй тулгарч гайхширснаа уншигчидтайгаа хуваалцъя. Манай цагдаад сүүлийн үед сонин сонин дарга нар олширсон гэнээ. Ялангуяа сүүлд тушаал дэвшсэн, албан тушаалынхаа амтыг ч дараагүй хөвхөлзөж яваа, том хүрээнд ажиллаж нүд тайлаагүй хэд хэдэн нөхдүүд ерөнхий газрын зөвлөлд орж ирсэн юм байна. Тэдгээр шинэковууд зөвлөлийн хурал дээр ёстой хаа хамаагүй бүлт бүлт үсэрч, хуучны, хашир туршлагатай, нэр хүндтэй хурандаа нарыг ангайлгадаг болсон гэнэ. Хэв журмын ажлыг л бага сага гадарлах, хөдөө гадаа голдуу ажиллаж, хялбархан мөрдсөө дүүргэж аваад орон нутгийн фон түшсэн улстөрчдөөр лобби хийлгэж байж хотод орж ирсэн тэр мэт ганц хоёр хурандаагийн тухай яриа явсаар миний сонирхсон “Цагдаа & хэвлэл мэдээлэл” гэсэн сэдэв рүү чирээд ирэв. Мөнөөх дарганцрууд доод тушаалтнууддаа телевиз, сониноор байн байн гарч ирж байхыг үүрэгддэг болсоор уджээ. Тэр бүү хэл хэн хэн хэдэн удаа ярилцлага өгснөөр ажлыг нь дүгнэдэг юм байх. Хэв журмын чиглэлээр ажилладаг ажилтнууд нь хичнээн баар, хэдэн дэлгүүрээр орж, хэдий хэмжээний торгуул хийсэн тухайгаа заавал мэдээллийн хэрэгслээр өөрийн биеэр гарч ирж ярилцлага өгөх ёстой. Инээдтэй хэрэг биш гэж үү.
Ийм шахалтанд орсон зарим офицерууд сард хорин хэдэн удаа зурагтаар гарсан гавъяатай магтуулж байх юм гэнэ. Энэ юу ч биш зарим ажилтнууд нь эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээр явж шалгалт хийж байгаа аж. Тэд үр хөндөлт хийж байгаа газруудыг илрүүлж шийтгэх ёстой юм байх. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд хүүхдээ тээнэ үү, болино уу цагдаа нарт ямар ч хамаагүй асуудал баймаар. Гэвч тэд дээрээс өгсөн даалгаврын дагуу хулгайчаа хаячихаад хувийн эмнэлгүүдийн үүдийг тогшиж явна. Ийм инээдэмтэй ажлаар оролдож яваа цагдаа нар хэдийд нь гэмт хэргийн хойноос хөөцөлдөх юм бэ. Ийм шог гараанууд өнөөгийн нийслэлийн цагдаагийн хэв журмын ертөнц хариуцсан албаныхны шинэ төрхийг тодорхойлж байна. Үүний хажууд “BSB сервис”-ын нярав эмэгтэй золгүй байдлаар амиа алдсан тухай мэдээллээр шоудах нь бараг ариун явдал болж таарах биз.
Уг нь бол энэ хэрэг “BSB сервис” компанид тохиолдсон эмгэнэлтэй явдал. Цагдаа нарын шоунаас болоод “BSB сервис” компанийн санхүүгийн орчин бараг тэр чигээрээ дэлгэгдэв. Удирдлагуудынх нь нэг урамшуулалт цалингаа дутуу авчээ. Үлдэгдэл мөнгө авах ёстойг нь түүний баз хүргэн мэдчихэж. Эдийн засгийн хувьд хүнд дарамтанд орж, сэтгэл санааны тэнцвэрээ алдсан байсан баз хүргэн мөнгөний нярвыг хуурч уулзан, улмаар амь насыг нь хороогоод мөнгийг авчихаж.
Тус компанид тохиолдсон явдал монголын компаниудын нийтлэг дүр төрхийг илтгэж байна. Нэгэнт хувийн хэвшил болохоор ах дүү амраг садан, танил талаараа компаниа дүүргэчихдэг. Энэ байдлаас болоод компани дотор нууцын тухай ойлголт бараг байхгүйтэй адилхан болж хувирах нь тодорхой. Жижигхэн монголын жижигхэн амьдрал. Бид цөөхүүлээ. Нэг гайгүй яваа нь нөгөөдүүлээ чирч явдаг. Энэ жамаар л баахан танил талын сүлжээ эзэлчихсэн хэрэг.
Хэргийн талаар ярилцлага өгсөн хошууч харин хэм хэмжээний хил хязгаарыг байж боломгүйгээр зөрчжээ. “BSB сервис”-ийн санхүүгийн орчны байр байдал ч дүүрч, итгэмтгий гэнэн зангаасаа болж хууртагдан, амь насаа зэрлэгээр хороолгосон хөөрхий эмэгтэйн нэр ус, гэр бүлийн байдал, түүнийг хороосон гэж сэжиглэгдэж байгаа нөхрийн хувийн бүх мэдээлэл, хохирогч болох удирдлагын нэг ажилтны бүх мэдээлэл цацагдчихлаа. Хамгийн гол нь цагдаагийн даргын амаар.
Талийгаач эмэгтэй ямар байдалтай амь насаа алдсан талаар ингэж олон нийтэд мэдээлэх хэрэг байсан уу. Шалдан нүцгэн, нохой шувууны хоол болохоор байдалтай хэвтэж байсан гэж зарлагдах нь түүний ар гэрийнхэнд, талийгаачийн хойчийн ёсонд ямар байгаа бол. Энэ бол тэр айлд учирсан гашуун зовлон биш гэж үү.
Гэмт хэрэгтнээр тогтоогдож байгаа эрийн ар гэрийг хошууч мөн давхар яллажээ. Нөхөр нь алуурчин байх магадлалтай болохоос эхнэр нь алуурчин биш шүү дээ. Бас л гэргийг нь овог нэртэй нь зарлачихсан. Хөөрхий эмэгтэйд одоо ямар байгаа бол. Аргаа бараад ажлаасаа гарах шийдвэр гаргаж, өргөдлөө өгсөн тухай нь ч мөнөөх хошууч мөн л бурчихсан байна. Ийм юм байж болох уу.
Энэ зохисгүй байдал монголын цагдааг бүхэлд нь чалчаа хүүхэн шиг төрх төлөвтэй болгочихлоо. Өөрсөддөө төрийн малгай өмсгөж, шүлэг дуунд тодрох дуртай цагдаагийн байгууллагын мэргэжлийн нэр хүнд, сүр хүч хаачив. Хаа л бол хаана, тэр тусмаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эрүүгийнхэн нь ч, хэв журмынхан нь ч мөрдөстэйгөө гялтганаж байдаг болсныг хэрхэн хүлээж авбал зохилтой вэ.
Хууль зүйн сайд нь хүртэл хэвлэл мэдээлэлтэй хамаа намаагүй харьцдаггүй, ховорхон дуугардаг. ЦЕГ-ын дарга нь бараг үг унагадаггүй. Гэтэл бие бүрэлдэхүүн нь энэ. Гуанз, ресторануудын гал тогоо, сав суулга шалгаад тогтохгүй, айлын хөнжил гудас руу орж, хүүхэд төлөвлөлтийг нь хүртэл андаж тагнаад явж байх гэж.
Нэгэнт цагдаагийн байгууллага ийм хачин бодлого баримталж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зай талбайгаа тэдэнд үнэлэх шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа юм биш үү. Тэд мөнгөө төлөөд юу дуртайгаа бурж байг л дээ. Тэгэхгүй бол бизнесийн байгууллагууд сурталчилгаагаа мөнгө төлж явуулж байхад, цагдаа ах нар үнэ төлбөргүй зайдалж байх нь хэтэрхий шударга бус явдал болж таарах гээд байна. Нэгэнт тэднийхэнд мэргэжлийн ёс зүйн тухай яриа утгаа алдчихаж байгаа тохиолдолд тэдэн рүү “Мөнгөө төл, дараа нь шоугаа хий” гэсэн товчхон факс илгээх ёстой болжээ. Ялангуяа ийм ам султай, мэргэжлийн гэх бардам оршихуй байхгүй, юм юм руу хутгалдаж байдаг болсон өнөө цагийн цагдаатай ингэж л харьцаж байя. Цагдаа бол амьдралын амар амгаланг, амьдралын гоо сайхныг хамгаалж байх ёстой байгууллага. Гэтэл тэдний энэ байр байдал сэвтээж, гутааж, зарим үед халдаж байна шүү дээ.

тит