Ц.Элбэгдоржид итгэсний шалтгаан
“Долдугаар сарын 1-ний эмгэнэлт өдөр” гэж ярьж буй хүмүүсийн хэд нь чухам тэр эмгэнэл, харууслыг жинхэнэ утгаар нь мэдэрч, цээж хөндүүрлэхийн зовлонг амталсан бол?
“Долдугаар
сарын 1-ний эмгэнэлт өдөр” гэж ярьж буй хүмүүсийн хэд нь чухам тэр
эмгэнэл, харууслыг жинхэнэ утгаар нь мэдэрч, цээж хөндүүрлэхийн зовлонг
амталсан бол? Буудуулж амиа алдсан таван хүн, амьд үлдсэн ч тахир татуу
ирээдүй тэврэн үлдсэн олон хохирогч... Тэдний эцэг эх, үр хүүхэд, ойр
дотныхны хагацал, зовлонг тээр холоос ажиж суусан эрхмүүд харин тэдний
эмгэнэлтэй хувь заяагаар сүүлийн дөрвөн жил холбогдчихоод байгаа нь
энэ.
Улс төрд орон
зайгаа булаалдаж ирсэн хоёр том нам 2008 оны сонгуулийн дараагаас эрх
мэдлээ хуваан эзэмшихийн учир шалтгаан нь таван хүний амь нас байлаа.
Ардчилсан намд Засгийн газрын таван сайдын суудлыг МАН бэлэглэснээр
таван хүний амь нас хохирсны гэм бурууг сануулах ёстой сөрөг хүчний амыг
үдэж, нүглийн нүдийг гурилаар хуурсан юм.
Луйвраар засварласан ч бай, үгүй ч бай сонгуулийн үр дүнгээр сөрөг хүчин болсон намыг Засгийн газарт урьсан МАН-ын дарга С.Баярын урилга уг нь тэр үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржид өгсөн илгээлт байлаа. Долдугаар сарын 1-ний өдрийн жагсаал цуглаан улам бүр хүч орон үймж эхлэх үеэс буюу өдрийн 14 цагаас хойш Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж талбай дээр гарч очихдоо хоёр намын даргыг уулзуулах санал тавьж байсныг хайхраагүйн төлөө, нөхцөл байдлыг дэвэргэсний “гэмшил”-д ирсэн ч гэж ойлгож болох тэр урилгыг эзэн нь хүлээж аваагүй юм. Тэрхүү шударга бус урилгаас, намын даргаас нэгэн зэрэг татгалзсан Ц.Элбэгдоржийн итгэл үнэмшлийг ард түмэн “зөв” гэж үзсэн учраас дараа жил нь буюу 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд итгэл хүлээлгэсэн биз ээ.
Улс төрд дараалан өрнөсөн үйл явдлуудын учгийг нэгтгэсэн атлаа “Долдугаар сарын 1”-ний өөрийнх л учир тайлагдахгүй удаж байна. Гэм буруутан нь чухам хэн бэ? Хүний амь нас хохирсны хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? Хариулт нь улам бүр ээдэрсээр байгаа хэрэг явдлын учгийг одоо хэн задлах вэ? Чухам энэ асуултын хариуг үнэн зөвөөр, шударгаар олох байх гэсэн итгэл найдварыг ард түмэн Ц.Элбэгдоржид хүлээлгэж, Ерөнхийлөгчийн байр сууринд түүнийг аваачсан. Яагаад гэвэл долдугаар сарын 1-ний үймээн, иргэдийн амь насыг галт зэвсгээр хөнөөсөн үйл явдалд эхнээс нь аваад өнөөдрийг хүртэл өөрийнхөө байр суурин дээрээ гуйвахгүй зогсч буй улстөрчийн нэг нь тэр юм. Тэр өдөр хоёр намын дарга уулзаж ярилцах саналыг гаргаж байсан Ц.Элбэгдорж. Хариуцлагаас хэн, хэнээ хаацайлахын тулд хамтарч Засгийн газраа байгуулья гэдэг урилгыг сөрж, намын даргын суудлаа хаяж явсан Ц.Элбэгдорж. Хэргийг хаагаад байхад дахин сануулж, шүүхийн танхим руу оруулсан Ерөнхийлөгч. Энэ хэрэг явдлыг харах өнцөг, үнэлэмжээ эрх мэдэл, албан тушаалын төлөө арилжаагүй гэдгээ улс төр дэх алхмуудаараа нотолж ирсэн түүнд өнөөдөр иргэд найдлага тавьж байгаа нь ч аргагүй биз ээ.
Шүүх хурлын шатанд хүрээд байгаа ч гацаж орхисон Долдугаар сарын 1-ний хэргийн учгийг тайлахад одоо юу шаардлагатай юм бэ? Цаг хугацаа өнгөрч, үйл явдлууд эрэмбэлэгдэхийн хэрээр үнэн мөн нь ил болсон хэргийн талаар өөр юуг нуух ёстой гэж?! Хүний амь нас хохирсон. Хариуцлагыг нь бид бүгдээрээ хүлээх ёстой. Харин хариуцлагын хүнд, хөнгөнийг шударгаар хуваах л үлдсэн. Дахиад долдугаар сар 1 болно. Эмгэнэл дахин давтагдлаа гэхэд азгүй нэгэн нь энэлж, азыг худалдаад авчихдаг хэсэг нь хожоод үлдэж болохгүй шүү дээ. Хугацаа улам бүр багасч, долдугаар сарын 1 ойртсоор байна. Долдугаар сарын 1, таван амь... Яагаад? Хэн? Асуултыг хариуг үнэн зөв олж тогтоохын тулд “шударга ёсны төлөө” томилогдсон ардчилсан Ерөнхийлөгчийн зүгээс юу хийж чадах вэ?!
Мэдээж, түүнд итгэл хүлээлгэсний учир шалтгаан олон байх. Гэхдээ хамгийн гол нь тээр жилийн долдугаар 1-нд бууны суманд “шархадсан” шударга ёсыг эргүүлж авчраасай гэж ард түмэн түүнд даалгасан юм шүү.