Чогчиго гурван толгойтой боллоо ч бүргэдтэй тулалдаж чадах уу?
Иргэний Зориг нам гэж хаашаа яваагаа мэдэхээ байсан нам бий боллоо. Элдэв намтай нэгдэнэ эвсэнэ, төд удалгүй сална сарнина.
Иргэний Зориг нам гэж хаашаа яваагаа мэдэхээ байсан нам бий боллоо. Элдэв намтай нэгдэнэ эвсэнэ, төд удалгүй сална сарнина. Эцэс сүүлд нь Ногоон намын даргыг цөөн хэдэн хүнтэй нь залж авчирч аль ч үгүй болгоод өвөртөө хийлээ. За тэр нь ч дүүрч гэж бодъё. С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл гэсэн гурван толгойтой болоод авлаа. Гурвын гурван толгойтой нам гэж хаана байхав дээ. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн шиг намаа дундаа удирдах юм гэнэ. Эдний намын түүх анх Ардчилсан намаас хэдэн нөхдийг С.Оюун урвуулж авснаар эхэлж байсан. Сая хурлаа хийж гурван толгойтой боллоо гэж жигтэйхэн хөөрөв.
Ингэтлээ юунд хөөрнө вэ. Гурван толгойтой байлаа ч чогчиго хэвээрээ л байна. Ер нь гурвын гурван толгойтой боллоо ч хоёр том намын өөдөөс тулалдаж чадах уу. Чогчиго бүргэдэд бариулж л таараа. Яг үнэндээ гучин толгойтой болоод ч барахгүй. Гэвч чаддаг зүйл нь Иргэний зориг нам анх Ардчилсан намыг хувааж, хагалж байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл Ардчилсан намын саналыг зулгаасаар ирлээ.
С.Оюун хамаатан садан найз нөхдөө Ардчилсан намаас аваад гарсан нь гарч Ардчилсан намыг хагалсан анхны тохиолдол байлаа. Энэ замналаараа Б.Жаргалсайханы Бүгд найрамдах намтай нийлсэн ч төд удалгүй аашаа үзүүлж хоёр тийш болсон. Дараа нь Ногоон намын дарга асан Д.Энхбатыг оосорлож аваад аль ч үгүй болгож орхисон. Учир нь Иргэний зориг Ногоон нам нэрийг Дээд шүүх өгөөгүй. Дарга нь Иргэний зоригт дагаар орсныг эс тооцвол ард нь намын гишүүд нь намтайгаа үлдсэн хэрэг.
Дээрх намууд ч бас дандаа Ардчилсан намын саналаас зулгаагчид. Тэд ардчиллын буянаар гарч ирээд ардчилалд дандаа гай тарьж байснаас гавьяа байгуулж байсангүй. Ардчилсан намын саналаас зулгаагч намууд дээр "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын нам ч бас орно. Аз таарч намынх нь ганц нэг хүн сонгуульд ялсныг эс тооцвол бусад тохиолдолд компанийн эзэд болох намын дарга нар нь л ялж гарч ирж байсан. Ардчилсан намаас салан тусгаарласан, саналаас зулгааж байдаг нэг биш нэлээд хэдэн нам бий. Хачирхалтай нь хувь хүнийх гэж хэлж болохоор дээрх намуудын дарга нь хорин жил ч солигдохгүй байх нь элбэг байна. Сүүлийн үед М.Энхсайхан МҮАН гэж байгуулаад мөн л Ардчилсан намд тээг болох гээд инээдээ барьж ядаад явж байна.
Ардчиллыг самрагч жижиг гэгдэх намууд санаатай санаандгүйгээр ардчилалд Ардчилсан намд мөн ч гай удлаа. Эдний энэ үйлдэл бараг л санаатай юм шиг санагддаг юм. Учир нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд хуучин Ху нам буюу одоогийн Ардын намынхан эднийг улс төрийн тавцан дээр байлгаж, тэжээж, тэтгэж өөгшүүлэн дэмжиж ирсэн. Энэ нь үе, үеийн Засгийн газарт өнөөх л намуудын төлөөлөл яаж ийгээд шургалчихсан байдгаас харагддаг. Нэг ёсондоо Ардчиллаас санал зулгаасныхаа шагналыг тэгж авдаг бололтой. Дээрх намууд хэзээ ч Ху намын саналаас хувааж байсангүй. Ху нам сонгуульд ялбал хуйвалдаж тэврэлдээд ямар нэгэн албан тушаал сайд дарга болчихно. Тиймээс ч энэ байдалдаа дасчихаж. Цаашид ч үргэлжилсээр байх нь.
Ардчилсан нам ардчиллын төлөө зүтгээд зүтгээд ганц удаа л ялалт байгуулж байлаа. Бусад хугацаанд жижиг гэх намууд ардчиллаар хорин жил тоглолоо. Ардчилсан намаар хорин жил даажигналаа. Үүний үр дүнд Ардчилсан нам хохирч Ардын намынхан хожлоо. Ардчилал бүрэн утгаараа хэрэгжихгүй өдий хүрлээ. Түүнээс биш энэ хорин жилийн хугацаанд Монол Улс Азийн бар болчихвол болчихоор байлаа. Дээрх намууд голдуу хувийн компанийн эздийн намууд учраас тэд улс орон ард түмнийг түй ч гэж боддоггүй. Энэ сонгуулиар жижиг намууд бүр олон толгойтой тоо толгой нь олширч байна. М.Энхсайханы нам Ардчилсан намд гай болж, Н.Энхбаярын нам Ардын намынхны зүрхэнд хүрч эхэллээ. Тэгэхээр одоо "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, С.Оюун, Б.Жаргалсайхан нарын жижиг намуудын санал хуваахаас сэргийлж дарга нарт нь тойрог өгөөд ирэх сонгуульд хамтарч, эвсэж оролцвол Монголд ардчилал нэг ялах магадлал өндөр. Гурван толгойтой боллоо ч Ардчилалд хайртай бол үүнийг хийх л хэрэгтэй. Түүнээс бус гучин толгойтой боллоо ч нэгэнт ялахгүйгээс хойш эвсэх замыг сонгосон нь дээр. Энэ л хамгийн энгийн логик, хамгийн эрүүл ухаан болж таарна. Ингэж чадвал Ардчилсан намын дарга хэн байх нь хамаа алга эвслээ байгуулж, эргэх гурван холбоогоо алдахгүй зөв сонголт хийж зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал ялалт ирнэ. Тэгвэл ард түмэн ч та нарыг дэмжинэ. Ардын намынхан яаж байна. Сайд, дэд сайдуудыг томиллоо. Ичмээр л томилгоонууд харагдлаа. Дэд сайдууд нь л гэхэд баахан бизнес эрхлэгчид байлаа. Олны ярьдгаар мөнгөний сайдууд гэдэг нь бололтой юм. Гэхдээ нэг сайн тал байна. Үе үеийн төлөөллийг тэд оруулж чадаж байна. Эргэх холбоогоо тасалдаггүйгээ харуулж байна. Түүнээс биш сайд, дэд сайдуудын сонголтыг зөв гэсэнгүй. Одоо Ардчилсан намынхан нэгдэж, эвтэй байж, дээр нь жижиг намуудтай эвсэж энэ сонгуульд орох цаг нь болжээ. Тэгэхгүй бол Египетийн Мубаракийн дэглэм л монгол хувилбараараа үргэлжилж засаг барьсаар байх болно.

Зочин
zz2269
zz2269
zz2269
zz2269
Зочин
Зочин
Зочин
Зочин
baabar
зочин
Baagii
зочин
Зочин
bak
Зочин
Зочин
Зочин
bagi
hm
Зочин
Зочин
Зочин
Зочин
hehe
Hui
Зочин
Өлзий
Өлзий
Ард
Зочин
ABCD-korea-gaas
khas omogton
helegch
delgermaa
Зочин
Zurag
Зочин
зочин
choiron
Зочин
Зочин
Зочин
Зочин
СҮХ
b
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bek
kkkk