ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ БОЛГОЁ
Эдийн засгийн өсөлт бүр хөгжил биш юм. 2011 онд Монголын эдийн засаг 2005 оны үнээр 27.8, харин тухайн оны үнээр 17.3 хувь өсөв.
Эдийн засгийн өсөлт бүр хөгжил биш юм. 2011 онд Монголын эдийн засаг 2005 оны үнээр 27.8, харин тухайн оны үнээр 17.3 хувь өсөв. Улсын төсвийн орлого 34, нийгмийн халамжийн зардал 28, улсын төсвийн хөрөнгийн зардал 80, банкны зээл 76 хувиар тус тус өссөн байтал хүн амын 40 хувь нь ядуу, ажилгүйчүүдийн тоо 50, инфляц 10.2 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн газраас мэдээлэв. Эдийн засаг нь ингэж хурдан өсөөд байхад улс орон нь яагаад хөгжихгүй байгаагийн цаад шалтгаан нь юу вэ? Монгол Улсын эдийн засагт юу нь болохгүй байгаа, юуг өөрчлөх хэрэгтэй бэ? Ер нь улс орны эдийн засгийн хөгжил нь шинэ технологи нэвтрүүлж, хөдөө аж ахуй, байгалийн баялагт суурилснаасаа үйлдвэрлэлд суурилсан эдийн засаг руу шилжих замаар иргэдийнх нь амьдралын стандарт дээшлэхийг хэлдэг. Эдийн засгийн хөгжил бас тогтвортой, тэнцвэртэй, мөн хүртээмжтэй байх ёстой гэж үздэг.
Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд бид ямар нөхцөлд байгаа, юуг ойрын ирээдүйд өөрчилж чадах, юуг өөрчилж чадахгүйгээ тодорхой харах шаардлага тулгарлаа. Байгалийн баялагт суурилсан манай орны эдийн засаг нүүрс, зэс, алтны олон улсын зах зээлийн үнээс бүрэн хамааралтай. Монголын онцлог бол газар нутгийн хувьд том ч дотоодын зах зээл нь жижиг, өндөр орлоготой, хөгжсөн хэрэглээтэй зах зээлээс хол ч Хятад, Орос зэрэг том улсуудтай хил залгаа, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай зэрэг нь ойрын ирээдүйд өөрчлөгдөхгүй эдийн засгийн суурь нөхцөлүүд юм.
Ойрын ирээдүйд нэг их хурдан өөрчлөгдөхгүй нийгмийн суурь нөхцөлүүдэд хүн амын тавны хоёр нь ядуугийн шугамаас дор, хүчтэй түүхэн уламжлалтай, хот, хөдөөгийн боловсролын ялгаа их, хотжих хандлагатай, харьцангуй залуу ардчилсан улс, зэрэг хүчин зүйлүүд орно. Бага орлоготой ядуу орнуудын хувьд эдийн засгийн өсөлт нь гол биш хөгжил нь чухал байдаг бөгөөд тэр хөгжил нь тогтвортой байх шаардлагатай. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд нийт иргэдийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд тохирсон хөгжлийн бодлогоо томъёолж, хэрэгжилтийг нь эрүүл мэнд, засаглал, улс төрийн эрх чөлөө, хувь хүний аюулгүй байдал, ажлын байрны баталгаа, орон нутгийн хөгжлийн түвшинг харуулдаг үзүүлэлтүүдээр хэмжих ёстой. Эдийн засгийн тэнцвэртай хөгжил нь эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүр мэдэрч байгаа эсэхээс хамаарна.
Хүн амын 10 хувь нь уул уурхайн өсөлтийг онцгой мэдэрч, амьдрал нь огцом өсч байхад 90 хувь нь тэр өсөлтөөс хүртэх биш, бүр ядуурах хандлага бол тэнцвэртэй хөгжил биш юм. Эдийн засгийн хөгжил нь хүн бүрт хүрч, өөр өөрийн үйл ажиллагаагаараа оролцон үр шимийг нь хүртэхүйц хүртээмжтэй хөгжих шаардлагатай. Макро эдийн засгийн буюу эдийн засгийг бүхэлд нь, тухайлбал инфляц, ажилгүйдэл болон эдийн засгийн өсөлтийнх нь талаас авч үзвэл юуны түрүүнд үнийг тогтвортой байлгах гадаад дотоодын нөхцөлийг зах зээлийн аргачлалтай хослуулан хангахад анхаарах шаардлагатай. Мөн засаглалын институцуудыг оновчтой хөгжүүлэн, бэхжүүлэх нь чухал байна. Тэгэхдээ “тоглоомын” бүх дүрэм журмыг тодорхой, итгэж болохоор тогтоох, бодлогуудыг боловсруулах болон хэрэгжүүлэх ажлуудыг хооронд нь ялгаж салгах, тайлагнадаг механизмыг бий болгох, мэдлэгээ хуримтлуулдаг байх (бичиг баримт, тоон мэдээллээ хадгалах, хандах боломжтой байлгах) хэрэгтэй байна.
Микро эдийн засгийн хувьд буюу өрхийн аж ахуй, компаниуд хэрхэн шийдвэрээ гаргаж, хоорондоо яаж харилцан хамтарч байгаа талаас нь үзвэл зохицуулалт ба өрсөлдөөнийг хослуулах, үнэ нь алдагдсан боломжийн өртгийг тусгадгийг анхаарах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын сайн тал нь санхүүгийн болон хүний шинэ нөөцийг эргэлтэд оруулан дунд болон урт хугацаанд ашиглах, шинэ мэдлэг, шинэ хэрэгцээ бий болгох, эдийн засгийн сахилга батыг сайжруулах, бизнес улс төрийн шинэ түншүүдтэй болох зэрэг гадаад хүчин зүйлүүд бүрдүүлэхэд оршино.
Гадаадын хөрөнгө оруулалтын саар тал нь үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай арилжих ханш огцом өөрчлөгдөх, гадаадын технологи, боловсрол, сангуудаас хамаардаг болох, экспортын дийлэнх нь гаднын компанийн мэдэлд очих, орон нутгийн хүмүүст ялгавартай хандах зэргээр илэрдэг. Энэ саар талтай тэмцэхийн тулд мөнгөний зах зээл дээр бага багаар интервенц хийж ханшийг тогтвортой байлгах, төсөвт эрдсийн баялгийн үнийн хэлбэлзлийг тооцдог болох, хэрэгцээт бусад нөөц, тухайлбал зарим шаардлагатай мэдээллийг ил тод болгох, аюулгүй байдал болон нийгмийн харилцааг хууль журмын хүрээнд зохицуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн муу тал нь авлига, хээл хахуулийг өөгшүүлэх, байгалийн баялгийн өгөөжийг багасгах хандлагатай байдгийг тооцох шаардлагатай.
Үүнийг тодорхой, ойлгомжтой, харьцангуй тогтвортой дүрэм журам тогтоох (татвар, ажилд авах болон байгал, хамгаалалтай холбоотой гэх мэт), холбогдох бүхий л асуудлыг зохицуулдаг төрийн аль болох цөөн, болж өгвөл нэг хариуцлагатай албыг бий болгох, бүх ажиллагааг ил тод болгох аргаар зохицуулдаг. Монгол Улс эдийн засгийн эргэлтэндээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжих бөгөөд энэ зам амархан биш, бас өөр сонголтгүй гэдгийг Засгийн газар, иргэд, компаниуд дор бүрнээ анхаарах цаг болжээ. Дээр нь нэмээд төр засгаа ил тод тайлагнадаг, хариуцлага хүлээдэг болгож чадвал манай эдийн засгийн түргэн өсөлт хөгжилд хүргэнэ.

Оюутан
шүүмжлэгч
Zovhin
Zochin
Zochin
Zochin
batmend
Зочин
Zochin
ХОЛИОН БАНТАН ЖАГААД
Зочин
Manlai
amarsanaa.w o r d p r e s s. c o m
Hugjil suirel
Зочин
Зочин