УГ НЬ С.БАЯРЫН ЗӨВ БАЙСАН ЮМ
АН-ын дарга Н.Алтанхуяг зөв хэлсэн. Хамтарсан Засгийн газарт үнэхээр түүхэн үүрэг байсан юм
АН-ын дарга Н.Алтанхуяг зөв хэлсэн. Хамтарсан Засгийн газарт үнэхээр түүхэн үүрэг байсан юм. Будлиантай, булхайтай сонгуулийн үр дүнд нийгмийн ардчилал гүн хямралд орсон онц байдалтай цаг үе байлаа. Шударга ёс, үнэн мөний эрэлд гарсан хүмүүс хотын төвд бужигнан, үймэлдэж байв. Хаашаа ч юм луйврын цоорхойгоор гоожчихсон саналаа олж авах гэж сонгогчид байшин барилгыг нурааж, буулгаж онгичсон. Өөрийнхөө гэж бодож явсан засгаа удирдалцах эрхээ эрж хайж хүмүүс үймсэн. Улс төрийн үзэл санааны ялгамжаагаараа улс орон хуваагдмал болсон байлаа. Төр бүхий л бүтцээрээ ард түмний дайсан болчихоод, иргэд энэ хударгагүй дарангуйллыг үзэн ядчихсан байв. Яг ийм үед ямартай ч парламентад олонх болоод байсан тухайн үеийн МАХН яах ёстой байсан юм бэ?
УИХ-ын 76 суудлын 46-г нь авчихсан байсан одоогийн МАН-д дангаараа Засгийн газраа байгуулаад явах боломж байсан. Гэвч тэгсэн бол яах байсныг төсөөлөхөд бэрх. Олон нийтийн дунд асар хурдтай түгэн тархсан өширхлийн уур амьсгал тэр дан Засгийн газарт яаж хандах байсныг тааварлах гэж хэн ч хичээхгүй биз. Тасралтгүй зонхилж ирсэн энэ нам ард түмний нүдэнд жинхэнэ утгаараа дарангуйлагч болж харагдах байв. Сонгуулийн дараах үймээн самуун улам зохион байгуулагдаж, магадгүй хувьсгал гарах байсан ч байж мэдэх юм. Цаг үеийн өгөгдсөн нөхцөл нь С.Баярт намын даргын хувьд улс төрчийн нарийн мэдрэмж шаардсан нь ойлгомжтой. Үймээн самуунаас асар олон гэмт хэрэгтнүүд төрөн гарч, шүүх засаглал ялын тогтоолыг үйлдвэрлэж, шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгчид, төрийн хүчний байгууллыг эрхшээсэн махны машин, зандалчлагчид буюу эмх замбараагүй байдалд уриалан дуудагчид, амь үрэгдэгсэдийн ар гэрийнхэн болон хохирогчдын фронт гэх мэт олон өнцөгт хуваагдлаар хүмүүс тарж бутарсан энэ дэлбэрч мэдэх бөмбөг шиг үед эв нэгдэлд чиглэсэн шийдэл хамгийн зөв байсан нь мэдээж. Тийм ч учраас тэр УИХ-ын гишүүний тангарагаа өргөхөөс ч татгалзан цахалсан АН-ын дарга Ц.Элбэгдоржийг зөвшилцлийн ширээнд олонтаа урьсан юм...
АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан халуухан болж байна. Хамтарсан Засгийн газарт сайдаар ажилласан хүн энэ танхимд ердөө зургаахан байгаа. Дэд сайд, төрийн нарийн болон бас бус албан тушаал эрхэлж байсан хүмүүс 20-ийн дотор. Бусад нь энгийн ойлголтоор бол “бялуунаас хувь хүртээгүй” хүмүүс. Засаг барьж байгаа юм шиг хэрнээ энэ намын ихэнхэд нь хүртээмжгүй байсан гурван жилийг тэдний олонх нь үзэн ядчихсан байгаа. Ийм тохиолдолд хэнийх нь ч ой тойнд эдийн засгийн 20 хувьд хүрэх өсөлт хүлээн зөвшөөрөгдөхгүй. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 3000 ам.доллар болчихсон байгааг зүгээр л үл ойшооно. Монгол Улсын иргэн бүр уул уурхайн ашгаар санхүүждэг “Хүний хөгжил” сангаасаа хувь хүртдэг болсныг буруу гэж ярина. Дэлхийн 20-оодхон улстай 200 хүрэхгүй сая ам. долларын худалдаа хийдэг байсан Монгол улс өнөөдөр 140 гаруй улстай 10-аад тэрбумын худалдаа хийдэг болсныг дэвшил гэж нэрлэхгүй.
2004 онд байгуулагдсан Засгийн газраа МАХН, АН хоёр ээлжлэн удирдахаар тохиролцсоны гол санаа нь олон жилийн турш шийдэгдэж чадалгүй гацаанд байсан хөгжлийн томоохон хөтөлбөр, төслүүдийг хөдөлгөх, ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх шударга ёс, ардчилал, хүний эрхийг хангах, авлига, хүнд суртлыг арилгах зорилготой байсан. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь дуусах жилдээ ороод байтал тэр бүхэн, ялангуяа стратегийн орд газруудыг ашиглахад чиглэсэн шийдвэрүүд аахар, шаахар шалтгаанаар гацсаар байсан. 2007 онд С.Баярыг намын даргаар сонгож, Ерөнхий сайдаар томилсон явдал одоогийн МАН-ын хувьд цаг хугацааны эрсдэлтэй шийдвэр байсан юм. Эрх үүрэг хийгээд хариуцлагаа бүхэлд нь өөртөө татан авсан тэр эрс зоримог алхам хийж, ялангуяа Оюутолгойн гэрээг батлах бэлтгэл ажлыг эргэлт буцалтгүй эхлүүлж, талуудыг хэлэлцээний ширээний ард хадав. Өнөө хэр шүүмжлэл сүрдүүлгийн овоо хараанд байсаар байгаа Оюутолгой төсөл тийнхүү ямар ч байсан эхлэсэн. Монголын Засгийн газартай гэрээ байгуулж чадсан хөрөнгө оруулагчдын тухай мэдээлэл дэлхий дахинд тарахад манай улс бөмбөрцгийн бүх нийтийн анхааралд орсон. Нэгэнт хандлага бий болсон цагт дараа дараагийн ордуудыг ашиглаж л таараа.
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн нэг LV Улаанбаатарт салбар дэлгүүрээ нээхэд өөрсдөөс маань өөр хэн ч хачирхан гайхаагүй юм билээ. Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудын хөрөнгө оруулалтаар мөнгөө өсгөөд сурчихсан хүмүүс “Монгол Улс үсрэнгүй хөгжлийн эхэн дээр ирлээ” хэмээн уулгалцгааж эхэлсэн. Монголыг чиглэсэн хүндэт зочид, Монголыг тойрсон ашиг сонирхлууд, Монголын тухай хэлэлцсэн хөрөнгө оруулалтын чуулганууд тоогоо алдаж, өнөөдөр манай улсыг гадаадын уран нийтлэлчид “MON COAL” хэмээн нөхөрсгөөр нэрлэх болсон байна.
С.Баяр “галт тэргийг хөдөлгөж” өгөөд дипломатч Сү.Батболдод Засгийн газрын тэргүүний ажил үүргээ дамжуулсан нь санамсаргүй байгаагүй болов уу. Үнэхээр саяхан улирсан 2011 оныг “зочдын хөлд дарагдсан” гэж нэрлэхээр байлаа. Германы канцлер хатагтайгаас эхлээд Хятадын төв банкны захирал эрхэм, Солонгосын ерөнхийлөгч, Европын холбооны гишүүн орнуудын элчин сайд нар, В.В.Путины мэндчилгээг өвөртлөн ирсэн А.И.Денисов, НҮБ-д Монголын 50 жилийг онцолсон ёслолын ажиллагаа гээд гадаад харилцааны асар баялаг үйл явдалтай он өнгөрлөө. Одоо Засгийн газар “гал унтраах” гэх мэтийн зовиур шаналлаа мартаад, “шат, түвшин ахих”, “зэрэглэл өгсөх” тухай ярьсан шиг, урагш зүтгэсэн хэмнэлээр ажиллаж байна. Энэ 2012 онд Монгол улс түүхэндээ хамгийн том төсвийг захиран зарцуулна. Заримдаа их мөнгө их эрсдэл дагуулах нь бий. Баян байхын эрсдэлт байдлын өмнө улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал байсан юм. Харамсалтай нь АН хамтарсан Засгийн газраас гарлаа. Улс төрийн намынхаа хувьд эднийхэн “үхдэл” болохгүйн тулд ингэж шийдлээ. Энэ нь зөв ч биз. Гагцхүү улс орноо “хөгжлийн үхдэл” болгохгүй юмсан гэж бодоогүй нь л харамсалтай байгаа юм.