ЭРҮҮЛ БИШ ДААТГАЛ
Зах зээлийн нийгэмд шилжсэн Монгол Улс эрүүл мэндийн даатгалын хуулиа 1994 оноос дөрвөн жил тутам засаж,
Зах зээлийн нийгэмд шилжсэн Монгол Улс эрүүл мэндийн даатгалын хуулиа 1994 оноос дөрвөн жил тутам засаж, одоогийн Засгийн газар ч ээлжит өөрчлөлтөө хийхээр яарч байна. Засвар хийх гурван ч төсөл (Засгийн газар, ЭМЯ, Их Хурлын гишүүн С.Эрдэнийн) бэлэн болсон гэх ч нийгмийн амьдралыг бүхлээр нь хамарсан энэ чухал хуулийг өөрчлөхөд иргэдийн дуу хоолой хэрхэн тусгагдсан нь ойлгомжгүй байна. Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн бодит байдал, тулгамдсан асуудлуудаар ард нийтийн өргөн хэлэлцүүлэг явуулбал удирдлагынх нь чадваргүй, системийн өгөөжгүй байдлын үнэн нүүр царайг илчилсэн тоо баримт гарч ирэх учраас төрийн эрх баригчид эмээж буй нь харин ойлгомжтой байна. Энэ хуулийг шинэ Засгийн газар болгон өөрчлөөд байгаагийн суурь шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын тогтсон үзэл баримтлал өдий хүртэл байхгүй байгаад оршино.
Гол зорилго, чиглэл нь тодорхой биш эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор дамжуулан төсвийн болон хувийн асар их хөрөнгө бараг хяналтгүй эргэлддэг учир энэ хуулийн засвар бүр нь улс төрийн эрх мэдлийн тулалдааны үр дагавар болж, татвар хураамж нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааны зардлаа өсгөхөөс өөр бодитой томоохон өөрчлөлт хийгдэхгүй байна. Ийм ч учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) өөрийн гишүүн 191 орны эрүүл мэндийг хамгаалах системийг зэрэглэхэд Монгол Улс 145 дугаар байранд оржээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо өөрөө эрүүл биш байна. Эрүүл мэндийн аюулгүй байдал бол нийгмийн аюулгүй байдлын нэг үндсэн хэсэг учир төрийн анхаарлын төвд байх ёстой.
Нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд хүн амыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн бол түргэн шуурхай эмчлэн эдгээх ажлууд орно. Энэ үйлчилгээг хэн хийх, зардлыг нь хаанаас гаргах, чанарыг нь яаж хянахыг дэлхийн жишгээр тогтоогоод мөрдөхөд уг нь тийм хэцүү гэж үү. Хамгийн сайн эрүүл мэндийн хамгаалалттай орнуудын туршлагыг харахад хэн юу хийх нь маш тодорхой, бүх үйл ажиллагаа нь ил тод, нарийн тооцоотой, төлбөр тооцоо нь маш хурдан байх юм. Дэлхийн шилдгээр шалгарсан Франц улсад “Нийгмийн аюулгүй байдлын сан” гэж бий бөгөөд цалингаас суутгаж байгаа эрүүл мэндийн, тэтгэврийн, ажлын байрны, ослын гэх хураамжуудыг цуглуулан удирддаг. Харин энэ удирдлагыг улс, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, ажил олгогч болон ажиллагчдын төлөөлөл орсон Удирдах зөвлөл удирдаж явуулдаг бөгөөд үйл ажиллагаа нь Засгийн газрын холбоотой бүх яамдын (Сангийн, Эрүүл мэнд, Нийгмийн халамж гэх мэт) хяналт дор явдаг.
Монголд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь зөвхөн Засгийн газрын мэдэлд байдаг агентлаг учир үйл ажиллагаа нь ил тод биш, хүнд сурталтай, тохирсон хяналтгүй учраас нийтийн асар их хөрөнгө хэд болж байгаа, хаана, ямар хүүтэй байрлуулсныг зөвхөн дарга л мэддэг, улс төрийн хамгийн амттай суудал болчихсон юм. Засгийн газар өөрөө нийгмийн даатгалын санд өртэй бөгөөд иргэний нийгмийн шахалтаар хэсэгчлэн буцаан төлж эхлээд байна. Сангийн мөнгийг банкинд байршуулж орлого олсон гэж байгаа ч аль банкинд ямар зарчмаар хуваарилсан нь тайландаа тодорхой биш байна. Өндөр хөгжсөн орнуудад эрүүл мэндийн даатгалын дийлэнх хэсгийг (Финландад 78 хувийг) нийгмийн аюулгүй байдлын сангаас, бага хэсгийг нь өвчтөний төлбөрөөс (20 орчим) авдаг. Гэхдээ эмчийн үзлэг, эмнэлэгт хэвтсэн зэрэг үйлчилгээ бүрт хязгаар тогтоодог бөгөөд жилийн дүнгээр тэр хязгаараас хэтэрсэн бол Засгийн газар төлөхөөр зохицуулсан байх юм.
Бүх төлбөр тооцоог хөнгөлөлтийн тусгай картаар (Финландад KELA card) хийдэг учир хувийн эмнэлгийг даатгалд хамруулахад хялбар болгожээ. Тиймээс энэ карттай холбоотой зардлыг хувийн эмнэлгүүд ч хуваалцдаг ажээ. Финландад хувийн эмнэлэг (hospital) байдаггүй бөгөөд бүх эмнэлгүүд нь орон нутгийн мэдэлд буюу орон нутгийн санхүүжилтээр, эсвэл анагаах ухааны мэргэжилтэн бэлддэг их сургуулиудын мэдэлд байж, үндэсний болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр ажилладаг. Дээрх сангаас гадна Засгийн газрын төсөвт оруулсан бусад зардлуудыг оруулаад Финланд ДНБ-ийхээ 7.5 хувийг, Франц 11.2 хувийг эрүүл мэндийг хамгаалахад зарцуулж байна. Монголд эрүүл мэндийн хамгааллын тогтолцоо нь хүн төвтэй биш, Засгийн газар төвтэй байгааг өөрчилж, орлогоо нэмэхээсээ өмнө зардлаа аль хэр ухаалаг байгааг дахин харж үзэх цаг болжээ. Зөвхөн энэ тохиолдолд л нийгмийн даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэх бусад ажлыг жигдрүүлж болох юм.

soyombo
Зочин
Zochin
Зочин
Зочин
Maastricht
Maastricht
д тэмүүжин
Зочин
Zochin
Зочин
Зочин
MAASTRICHT
mAASTRICHT
Maastricht
үнэнжав
үнэнхээ
Зочин
Maastricht
maastricht
Maastricht
Maastricht
Maastricht
Maastricht
Зочин
TGT
TGT
llg
Зочин