ШУУРХАЙ МЭДЭЭ 0 ХУГАЦААНААС ЦААШГҮЙ
Телевизийн нэвтрүүлэг ид хүчээ авч олны хүртээл болж байх үед дуурь жүжгийн театр, бусад үзвэрийн газрууд бүгд хаалгаа хаана гэж ярьдаг байлаа.
Телевизийн нэвтрүүлэг ид хүчээ авч олны хүртээл болж байх үед дуурь жүжгийн театр, бусад үзвэрийн газрууд бүгд хаалгаа хаана гэж ярьдаг байлаа. Хөгжлийн шинэ ирээдүйд зурагт гэдэг юм гараад ирсэн болохоор үнэхээр тэгэх юм шиг санагдаж байсан аж. Ялангуяа театрт очоод кино үзэх үзэгчийн тоо эрс багассан нь үүнийг нотолсон. Байдал улам бишдэж видео камерууд, приставка гэхчилэн технологиудыг хэн дуртай нь эзэмших болсноор холливудынхан ч түгшиж эхэлсэн. Монголын хувьд гэхэд хөдөөгийн сум бригадын төв дэх улаанбулангууд үнэхээр хаалгаа барихаас өөр аргагүй болж дампуурцгаасан. Цаашдаа кино зохиол бичиж, жүжигчид тоглоод орлогоо олж амжаагүй байтал нь зурагтынхан түрүүлж гаргаад байх шинжтэй болчихов.
Гэтэл өнөөдөр аль аль нь өөрийнхөө хөгжлийн замаар явцгааж л байна. Телевиз кинонд огт саад болсонгүй. Хэн нэгэн эсвэл нам засгаас үүнийг зохицуулж өгөөгүй юм. Харин цаг үе эрэлт хэрэгцээгээ хангаагүй бол кино нь ч, зурагт нь ч адилхан дампуурах зах зээлийн зарчим баттай үйлчилдэг болсон доо. Телевизгүй үед гардаг байсан үзэл суртлын зэвсэг, халтуурын киног орчин үеийн хөгжлийн хурд няц гишгэсэн гавьяатай.
Бид улам хөгжсөөр л байна. Төрийн байгууллагынхан гэнэт сая нэг юм олоод харчихсан мэт "Манай байгууллага бүр цахим хувилбарт шилжлээ. WWW...гэсэн хаягаар ороод л дэлхийн хаанаас хамаагүй..." гэж ирээд л ярьцгаах болж. Харин ч өөдөөс нь одоо л интернэтэд холбогдож байгаа хэрэг үү гэж асуумаар.
Энд тэнд болж байгаа элдэв мэдээлэл мөн ч шуурхай иргэдийн сонорт хүрч байна шүү. Манай оронд гэхэд олон нийтэд зориулсан 2000 вэб сайт, 100 гаран арилжааны телевизүүд язганан юу л болно бүгдийг нь өрсөлдөн уралдан нэвтрүүлж байна.
Ийм шинэ нөхцөл байдалд хамгийн хурдандаа маргааш бага үдийн алдад гар дээр ирдэг цаасан сонин аль хэр цогих вэ? Янз бүрээр судлаад тандаад байхад сонин захиалж унших явдал ерөөс буурахгүй байгаа юм. Уг нь онол ёсоор бол сумын "көлөөв" шиг хэдэн сонины газрууд аль эрт дампуурах цаг болсон. Гадуур "нээт"-ийг мөн ч их рекламдаж байгаа. Бүх юм интернэтэд байгаа шүү, манай сайтын тандалт төчнөөн мянга хүрлээ гэцгээдэг. Ноднин Монголын нэг сайт хамгийн олон хүн орж уншсан мэдээллийн бичигчийг нэг сая төгрөгөөр шагнаж билээ. Уг сайтад мэдээ өгөгч нь манай сонины нэг сэтгүүлч байсан болохоор сайн санаж байна. Түүний мэдээг Монголд 2,8 сая хүн уншсан гэж зарласан шүү. Дараахан нь монголчууд хүн амаа тоолсон. Тийм тоонд гадаадад байгаатайгаа нийлээд хүрэхгүй байсан. За тэр ч яахав. Өнөөдөр хамгийн олон уншигчтай өдөр тутмын сонин үсрээд л 16000-аас хэтэрдэггүй юм. Сонин бол гарт баригдаж нүдэнд үзэгддэг эд болохоор хоёр сая захиалагчтай гэж тууж болохгүй юм даа.
Тооны хувьд тийм ялгаатай. Харин чанарын тал дээр сониныг интернэт, телевизийн аль нь ч бараадахгүй. Ялангуяа улс орнуудын гол өдөр тутмын сонинууд нийгмийн салбар бүрийн нөлөө бүхий хүмүүсийнх нь хэрэгцээ болчихсон байдаг. Архины үйлдвэрийн эзний тухай онигоо шиг вэб сайт ажиллуулдаг хүмүүс ихэвчлэн сонин захиалж уншаад сууж байгаа нь сонин харагдаад байх юм. Цаасан сонингоос мэдээлэл авах нь маяг биш аж. Энд өөр утга, зэрэг дэвээ бусдад харуулж буй хэрэг ч байж магадгүй. Хамрын тамхи ба хөөрөг хоёртой л адилхан юм даа. Хэрэв үнэхээр хамрын тамхи татах гээд байгаа юм бол тэр тамхиа пенициллиний шилэнд хийгээд явсан ч яадаг юм. Тамхинаасаа хамаагүй үнэтэй алтан нуух, шүрэн толгойтой хөөрөг төхөөрөхдөө хэн ч хайран мөнгө гэж халагладаггүй. Сайхан хөөрөг гаргаж олонд өргөн барьж, мэнд амраа асууцгаан тэгж байж сая сэтгэлийн таашаал авдаг. Түүн лүгээ сонин ч ялгаагүй өглөө оройн аль нэгэнд өөртөө тааллаараа цаг гарган тухалж сууж байгаад уншдаг мэдээллийн хэрэгсэл. Сонин доторх бичлэг, дэглэлт энэ тэр нь хүн төрөлхтөнд шинээр бий болсон урлагийн бүтээл юм. Нусаа ханцуйгаараа шудрахгүй тусгай алчуур хармаанаасаа гаргаж ирдэг шиг сонин өөрөө том соёл болчихсон юм билээ. Одоо хүмүүс цэцэрлэгийн жаалтай зурагтын суваг булаалдаж, ядуусын хорооллынхон шиг үнэгүй кино үзэхээс ичээд театрт очиж үзвэр үздэг болсон. Дэлхийн том хотуудад кино театр моодонд орж байна.
Тэгэхээр сайн сонин хийх юм бол хүмүүс захиалж уншина. Тэр мэдээллийг хамгийн түргэн шуурхай хүргэх гэдэг чинь утгагүй зүйл. Ер нь ихэнх мэдээллийг хүн газар хөдлөлтийн зар биш л бол тийм хурдан сонсох шаардлага байхгүй. Мэдээллийн хурд нь өөрөө хэмжээ хязгаартай эд. Интернэт, компьютер хичнээн хөгжлөө гээд О хугацаанаас давж мэдэх боломжгүй. (Одоо ба өнгөрсөн хугацаа мэдээлэгдэхээс цааш ирээдүй цаг руу нэвтэрч "Маргааш болсон наадмаар тэр бөх түрүүлэв" гэх технологи байхгүй) Түргэн тусламжийн машин бэлэглэсэн тухай мэдээг нэг минутын өмнө, нэг өдрийн дараа сонсох хоёрт дунджаар далан жил амьдрах хүнд бол тийм яарах юм биш. Хурдан сонсох, хурдан амьдрах, яаран хорвоогоос буцах энэ тэр бүгд учир холбоотой ёр бэлгэтэй олигтой ч юм биш.
Томчуул залуусыг ном сонин унш гэж шахаад байгаагийн учир нь өөрсдөө компьютер асааж чадахгүйдээ биш юм. Хүүхдийг интернэтэд найдаад орхичихоор харахад овойгоод сууж л байгаа болохоос яс үнэндээ дэмий чалчаад, РС-нд донтоод, эсвэл золбин нохой шиг юу л бол юу руу ороод тэнээд алга болчихдог.
Боловсрол нь төлөвшөөгүй, оюуны ачаалал авч үзээгүй залуусыг ном сонин илүү бяр суулгах магадлалтай. Сонин дээр гарсан шалдан хүүхний зураг хараад таг гөлөрчихдөггүй юм бол өөр сатаарах юмгүй нэг мөр үзэх судлах зүйлээ хийж дуусгана. Түүнээс гадна буурьтай хэвлэлийн газрууд О хугацааг давах оролдлого их хийдэг. Энэ нь сайн сэтгүүлч үргэлж нийгмийн өмнө явдаг гэдгээр тайлбарлагдана. Нийтээрээ огт анзаараагүй зүйлийг гярхай ажиглаж "Одоо дулаан хэдий ч маргааш цас орох нь байна шүү" гээд заримынх нь уурыг, нөгөө хэсгийг нь дулаан хувцсаа базаахад нь нөлөөлөөд байдаг.
Ер нь тэгээд компьютер нь ч бай, сонин нь ч бай тэдгээр обьектын ард бурхан биш хүн л байгаа болохоор технологидоо биш хүнээсээ их шалтгаалдаг. Өндөр хүчин чадалтай технологийг хичнээн гарамгай эдлэлээ ч мэдээллийн эрин зуунд тэр хүнээс өргөн түмэн "өөр юм" нэхээд байдаг золиг шүү.
Сонин унших урлаг, хэрэглээний соёл ер хаягдаж гээгдэхгүй байхад харин технологи эсрэгээр хурдан мартагддаг. Тухайлбал бичгийн машиныг уламжлалаа дагаад хэрэглэе гэж гүрийсэн ч юунд ашиглах юм. Өөр жагсаалаас гарч мартагдаж буй эд өлөг их байна. Улам л хөгжсөөр байна. Хөгжлийн цагираг тойроод ирэхэд хүн өөрөө хоцрогдсон эд хогшлын нэг болоод жагсаалаас гарчихгүй юмсан. Хүн байхын тулд биедээ хөөрөг гаанс, ээмэг бөгж гээд "дэмий юм" их цуглуулдаг. Мөн үүнд сонин хэвлэл ч ороод байх шиг. Соёл урлаг, ёс заншилд хамаардаг эдгээр дэмий юмнуудын нийлбэр нь хүн өөрөө юм даа. Тийм бишсэн бол зөвхөн ашгийн төлөөх нэгэн төрлийн техник болон хувирч удахгүй бичгийн машины араас явна биз дээ. Нөлөө бүхий хүмүүс яагаад сонин захиалж уншаад байдгийн учир нь энэ буюу.

Ulisses
onom
Sman
televiziin setguulch
Хайран ах минь
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин