МАН-д “Дөрвийн бүлэг” мэндэллээ
Өнгөрсөн баасан гаригийн орой 20 цагийн үед МАН-ын дөрвөн гишүүн намынхаа дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдод нэгэн бичиг өргөн барьсан нь улс төрийн хүрээнд шуугиан тарьж байна.
Өнгөрсөн баасан гаригийн орой 20 цагийн үед МАН-ын дөрвөн гишүүн намынхаа дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдод нэгэн бичиг өргөн барьсан нь улс төрийн хүрээнд шуугиан тарьж байна. Уг бичиг МАН-ын удирдах түвшний зарим хүний уур унтууг хүргэж, омгийг нь бадраасан, харин энгийн гишүүдийн жинхэнэ загатнасан газар маажсан явдал болсон юм. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарын дөрвөн гишүүн намынхаа дарга хийгээд журмын нөхөр танаа хэмээн онцолж ирээд үзэл бодлын зөрүүтэй хүмүүсийг адалж бус зохицож амьдардаг үе гэдгийг ил захидлынхаа өмнө сануулжээ. Тэд нэг намын үзэл бодолтой нөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөр төлж байгаад газар дор ортол муулж байгаа явдалд харамсч байна гээд нэг ч гэсэн хүнийг намдаа тогтоож чадах нь чухал гэжээ. Мөн иймэрхүү захиалгат гүтгэлэг нь намын нэрийг солихгүй байх, намын шинэчлэлийн талаар сэтгэл дундуур явдаг, тэдэнтэй адилхан бодож сэтгэж яваа олон мянган гишүүдийг хамруулан дайрсан хэрэг болно гэсэн нь тэд өөрсдөө ч дээрх үзлийг дэмждэг гэдгээ зарласан хэрэг болов. МАН болсон намд Ху нэртэйгээ үлдэхийг хүсэгчид УИХ-д гэхэд Ц.Шинэбаяраар тогтохгүй гэсэн яриа эртнээс байсан. Ийнхүү дээрх яриаг баталж УИХ-д МАХН-ын Ц.Шинэбаяраас гадна МАН-ын “дөрвийн бүлэг” гэгч мэндэллээ. Энэ дөрвийн бүлэг найм болж УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд хүрэх үү гэдгийг хараад сууж байх үлдэж байна. Ямартай ч ах намынхны зангидсан гар шиг байж чаддаг гэсэн саяхныг хүртэл уламжлагдаж ирсэн ойлголт нуран унасан нь тодорхой болж байна. Дотроо үүссэн утааг гадагшлуулахгүй гэж МАН-ынхан хэт хичээж ирсэн нь нэгэнт гал болон маналзсан, одоо бүр түймэр болж дүрэлзэж байна. Дээрээс нь МАХН гэсэн нэрийг алдахгүй гэсэн муур, хулганын тоглоом хийгээд Улсын Бүртгэлийн газрынхантай хийсэн тэнэг өрөг нь нийгэмд бүр инээдтэй байдлыг бий болгочихсон. Үнэнээр нь хэлбэл МАН-ын дотоод тэмцэл нэгэнт олны нүдэн дээр тоглогдох жүжиг болж, удирдлагуудынх нь хяналтаас гарчихлаа. МАХН гэсэн нэрийг эсэргүүнүүдэд өгөхгүй гэж арван залуу ерэн нэр авсан нь нэмэр ч болсонгүй. АН-ынхан хэрүүлтэй уруултай гэдэг байсан бол одоо МАН нь зодоонтой нүдээнтэй болов. Харин АН-ынхан Засгийн эрхийг давхар барилцангаа “Монгол хүн 2020 он” гэсэн хэлэлцүүлэг энэ тэр хийсэн шигээ амжуулж явна. Одоо АН-ынхан зодоонтой биш МАН-ынхан дайнтай болох цаг иржээ. Намынхаа нэг лидер Н.Энхбаярыг намаасаа зайлуулах гэж хэт мэрийн оролдсон МАН-ын удирдлагуудын төлөвлөгөө нь өнөөдрийн хямралыг нэгэнт дагуулах нь тодорхой байсан юм. Н.Энхбаярын сахалт утсан хүүхэлдэй хэмээн шоглуулж байсан Ц.Шинэбаяр тайзан дээр ганцаараа биш болох нь батлагдлаа. Нэгэнт өрөг ийм дээрээ тулсан бол “дөрвийн бүлэг” ингээд зогсохгүй нь хэнд ч тодорхой байгаа юм.
Хятадад Соёлын хувьсгалын дараа хүчээ авсан Дөрвийн бүлгийн тухай манайхан санаж л байгаа байх. Мао Зэ Дуны сүүлчийн эхнэр Жян Чины толгойлдог уг бүлэгт Мао үзлийн хэт дэмжигчид болох улстөрч, онолч, зохиолч хэмээгддэг Жан Чунчао, коммунист намын дээрээсээ гурав дахь болж асан Ван Хунвен, Шанхайн гол сонины эрхлэгч Яао Вэнюань нар байсан юм. Тэд Соёлын хувьсгалын үеийн хийрхлээсээ гарч чадахгүй, эрх мэдлээ ашиглан бужигнуулдаг байсан тул дөрвөн дээрэмчний бүлэг ч гэж байлаа. Маог нас эцэслэсний дараа төрийн эрх мэдлийг залгуулах гэж үзээд бараагүй улмаар төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд болж ял хүлээсэн. Мао Зэ Дун хүртэл “Эрх мэдлийг дээрмийн аргаар хуримтлуулах гэж бүү оролд” хэмээн тэдэнд сануулж байсан гэх бөгөөд дөрвөн дээрэмчний бүлэг гэсэн нэрийг Мао өгсөн гэдэг. Дөрвийн бүлэг үүссэн түүх ийм. Харин манай дээрх дөрвөн гишүүний үйлдлийг Монголын улс төрд шинэ зууны “Дөрвийн бүлэг” мэндэллээ хэмээн улс төр ажиглагчид нэрлэж байна. Дэг журам, намын бодлого гэж их ярьдаг намынхаа удирдлагуудын дарамт шахалтаас ч эмээхгүй зоригтой дуугарч байгаа тэдний эр зоригийг үнэлэх хэрэгтэй. Ямар АН-ын гишүүд биш МАН-ын гишүүд шүү дээ. Дээрээс нь гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдод хандан байгуулагдсан цагаасаа эхлээд сайхан болгоод өгнө гэж амласандаа хүрэхгүй байна хэмээн хатуу сануулж, экс дарга С.Баярынхаа стандарт бус аргаар байгуулсан Засгийн газар нь стандарт бусаар асуудалд хандаж ирснийг шүүмжилсэн байгаа юм. Тэд намынхаа эв нэгдэл хийгээд улс эх орны язгуур эрх ашигт нийцэх гурван шаардлагыг тавьсан билээ. Түүнийг биелүүлэх эс биелүүлэх нь дараагийн асуудал. Харин хамгийн эхний тайлал бол УИХ дахь МАН дахь эсрэгчүүдийн бүлэг нэгээр тогтохгүй болжээ гэсэн баримт юм. Одоо энэ дөрвийн бүлэг дээр архаг эсэргүүн Ц.Шинэбаярыг нэмбэл тав болно. Тав гэдэг нь бүлэг байгуулах найман хүний тавиас илүү хувь нь гэсэн үг.
Дээрээс нь үзэл бодлоороо тэдний чигт байх гурван хүнийг ядаж зовохгүй олчихож болно. Хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж байсан хүмүүсийг тоолоход л бүлэг үүсчихэж байгаа юм. Ц.Батбаяр гишүүн бол сая намынхаа эсрэг нэлээд хүчтэй дуугарсан. Харин тал талаас нь намнаад одоохондоо дуугүй болчихсон байгаагаас биш. Намаасаа томилогдсон сайдыг огцруулах саналыг гаргаж байсан Ц.Батбаяр гишүүн хэзээнээс ийм юмнаас айдаггүй. Хотын даргын суудлаас нь хууль бусаар буулгалаа гэж МАХН-аа шүүхэд өгч явсан цөс ихтэй эр. Мөн дарамтлуулж, дээрэлхүүлж яваа Ц.Шинэбаярынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ хэдийнэ зарласан Э.Мөнх-Очир гишүүнийг ч бүлэгт багтаан харж болно. Тэр “Ц.Шинэбаярыг дарамтална гэдэг биднийг дарамталсантай адил” хэмээн хэлж байсан удаатай. Дээр нь “Нарантуул” захын гэх тодотголтой Ш.Сайхансамбуу гишүүн ч дөрвийн бүлгийнхний ард жагсч байгаа гэх. Намын дарга удирдлагадаа тал засахыг мэддэггүй түүнийг өнөөх дөрөвтэй нэгдсэн байхад хэн ч гайхахгүй. Ийнхүү УИХ-д МАХН-ын шинэ бүлэг үүсэн бий болоход бэлэн болжээ. Цаад эзнийг хүмүүс тааварлаж байгаа нь мэдээж. Энэ бүлэг бол Засгийн эрхийг авах бүлэг мэндэлж байна гэдгийг улс төр ажиглагчид хэдийнээ зарлаж эхлээд байна. Энэ бүлэгтэй хэл амаа олж чадсан нам л Засгийн газраа байгуулж чадна гэдгийг тэд хэлж байгаа.