МӨНГӨН ҮЕ
Хөгжилтэй улс орнуудын хамгийн том баялаг нь хүний нөөц, түүний дотор нас тогтсон болон тэтгэвэртээ гарсан иргэд нь байдаг.
Хөгжилтэй улс орнуудын хамгийн том баялаг нь хүний нөөц, түүний дотор нас тогтсон болон тэтгэвэртээ гарсан иргэд нь байдаг. Ажил мэргэжлийн арвин мэдлэг, туршлагатай, амьдралын жаргал зовлонг сайн мэдэх, худалдан авах чадвартай хүн амын энэ хэсгийг мөнгөн үеийнхэн ч гэж нэрлэдэг. Дэлхийн худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын эргэлтийн багагүй хэсэг нь мөнгөн үеийнхэнд ногддог бөгөөд хөрөнгийн зах зээл дээр хамгийн их жин дардаг тоглогч нь тэтгэврийн сангууд байдаг. Тэтгэвэрт гармагцаа хүмүүс урьд нь цаг зав, боломж олдоогүй ч мөрөөдөж явсан ажлаа хийх, өөрийгөө дахин нээж, шинээр илэрхийлэхийн тулд урлаг, соёл, боловсролын салбарт хагас, бүтэн цагаар ажиллах нь хэвийн үзэгдэл болж, тэтгэвэртээ гарсан хүний хэвшсэн дүр төрхийг өөрчилж байна. Баруунд тэтгэвэртээ гарахыг шинэ боломж нээгдэх амьдралын алтан намар эхэлж байна гэж үздэг.
Тэгвэл манай улсын мөнгөн үеийнхэн ямар дүр төрхтэй байгаа билээ?
Монгол Улс хэдийгээр хөгжиж байгаа орны тоонд ордог ч хүн амын дундаж наслалт уртасч, тэтгэврийн насны хүмүүсийн тоо олширч байна. Тэдний олонх нь ажил төрлөө үргэлжлүүлэн хийх боломжтой ч манай нийгэмд тэтгэврийн насны хүмүүсийг ажиллуулах соёл, эрмэлзэл бага бөгөөд ажлын байрны зард хүйс, насны хязгаар, биеийн өндрийг нь хүртэл заах нь хэвийн үзэгдэл болжээ. Ихэнх албан газар тэтгэвэртээ гарах болж байгааг нь урьдчилан сануулж, заримдаа орлох хүнийг сонгоод хүлээлгэчихсэн байх жишээтэй. Тийм ч учраас ихэнх хүмүүс тэтгэврийн насанд хүрмэгцээ заавал ажлаасаа гарах ёстой гээд бодчихдог. Монголд тэтгэвэртээ гарах нь хэнд ч хэрэггүй болж, амьдрлын идэвхтэй цаг хугацааны төгсгөл ирэх үе гэж үздэг хүмүүс ч байна.
Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр тэтгэвэртээ гарсан хүнийг ажилд авах ойлголт байхгүй учир хөдөлмөрийн чадвартай хэдэн зуун мянган иргэдийн эрэгтэйчүүд нь шатар, даалуу тоглож, эмэгтэйчүүд нь хүүхэд харж, хоол унд бэлдэх замд орж, эр эмгүй биеэ чагнахаас өөр сонголтгүй болж байгаа. Залуу үеийнхэнд ч гэсэн тэтгэвэрт гарсан бол хөгширсөн, хөдөлмөрийн чадваргүй болсон, таарах ганц ажил нь ар талыг нь базааж, гэрийг нь цэвэрлэх, хүүхдийг нь харж байх явдал гэсэн хатуу ойлголт гүнзгий шингэжээ.
Дундаж орлоготой буюу гэр орон, ахуйн хэрэгцээгээ хангаад, ямар нэг хэмжээгээр хуримтлал бүрдүүлж байгаа хүний тоо өсөхийн хэрээр мөнгөн үеийнхний бодит үнэ цэнийн талаар нийгмийн сэтгэл зүй, нийтлэг ойлголтод томоохон өөрчлөлт хийх шаардлага манайд гарч байна.
Юуны өмнө тэтгэврийн насны хүмүүсийг ажлын байраар хангах нь нийгэм, эдийн засгийн маш их ач холбогдолтой болохыг ажил олгогчдод ойлгуулж, тэтгэврийн насны хүмүүс бол нэн үнэтэй баялаг болохыг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх хүртэлх урт хугацааны бодлогыг улс орон даяар төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Америкийн тэтгэврийн иргэдийн холбооноос (AARP) тэтгэвэрт гарсан хүнд хамгийн сайн тохирох арван ажлын байранд банкны теллер, зөвлөгч, харилцагчийн угтагч, хэлний багш, цэцэг худалдагч, гэрийн үйлчлэгч, нууц худалдан авагч (компаниуд үл таних худалдан авагчийн дүрээр дэлгүүрүүдээр явуулж үйлчилгээний чанарыг шалгуулдаг хүн), аюулгүй байдлын хянагч, туслах багш болон жуулчны хөтчийн ажлыг оруулсан байна. Тэд тэтгэврийн насны иргэдийг ажилд авдаг байгууллагуудыг тогтмол шалгаруулж, тэтгэврийн иргэдэд ээлтэй, нийгмийн хариуцлагатай компани болохыг нь зарладаг.
Олон хүний хувьд тэтгэвэрт гарах нь ажиллахаа зогсоох дохио гэхээсээ илүү ажил, амьдралын хэв маягаа өөрчлөх, эсвэл ажлаа өөр хурдтайгаар үргэлжлүүлэн хийх, эсвэл нэмж боловсрол мэдлэг эзэмших, багшлах, шинэ бизнес эхлүүлэх, аялан жуулчлах, сайн дурын олон нийтийн ажил хийх зэрэг олон сонголтын эхлэл байдаг. Тэгээд ч мэдээллийн технологийн хувьсгалын энэ үед гэрээсээ гарахгүйгээр интернэтээр дамжуулан олон төрлийн ажил амжуулах боломж бүрдээд байна.
Ямар ч гэсэн эрүүл саруул биетэй хүний амьдралын агуулга бол өөрийн хүч чадлаа дайчлан хөдөлмөрлөх, өөрийгөө сорих, хөдөлмөрийн үр дүнгээсээ таашаал авах явдал мөн. Тэтгэвэрт гарсан хүмүүст ажил олоход нь туслах зорилгоор аль мэргэжлийн, хэр хэмжээний туршлагатай хүмүүс, ямар нөхцөлтэйгээр ажиллах хүсэлтэй байгаа тухай мэдээллийн санг бүрдүүлэн ажил олгогчдод санал болгодог тодорхой холбоо, байгууллагуудыг үүсгэж, эдийн засгийн салбаруудаар дамжуулан ажиллах хүчний нийлүүлэлтийг зохион байгуулах шаардлагатай болжээ.
Төр засгийн бодлого тэтгэврийн насны хүмүүсийг тохирсон ажлын байраар хангах, дахин сургах, дадлагажуулахад чиглэж байвал тэтгэвэрт гарсан хүн бүрт нэг сая төгрөг өгнө гэдгээс хамаагүй илүүгээр амьдралд нь нөлөөлөхөөс гадна жинхэнэ ажил хэрэгч, илүү үр дүнтэй арга хэрэгсэл болно шүү дээ.
Мөнгөн үеэ дээр дурдсан хэлбэрээр ажиллуулж чадвал чөлөөлөгдсөн чадварлаг хүмүүсийг эрч хүч, өрсөлдөх чадвар шаардсан, дэлхийн зах зээл дээр бараа үйлчилгээгээ нийлүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарт хүч сорих, эдийн засгаа уул уурхайгаас өөр салбарт төрөлжүүлэн хөгжүүлэхэд оролцуулах боломж гарна.
Залуу насандаа ихийг бүтээсэн Монголын мөнгөн үеийнхэн дуртай сонголтоо хийх боломж олгохыг нийгэм, төр засгаасаа хүлээж байгаа. Тэгээд ч хүн бүр өөрийн мөнгөн үеийг дамждаг учиртай.

Гана
Зочин
Зочин
Зочин
erdenebayar
Энхээ
B
ххх
unshigch
de Facto
у
Зочин
Зочин
àíàíä
Anand
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
busgui
Зочин
д тэмүүжин
Оогий
тамир
тамир
Зочин
ундрам
хүн
Oyun
zochin
зочин
монгол бүсгүй
Ter
Lolita
LOLITA
LOLITA
gast
gast
gast
Зочин
gast
Gast
Gast
Оч
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
han
Зочин