Миний муу оготно шиг машаан маань өглөө бөмбийсөн цагаан юм байжийнэ.  Цагаанаар будуулуул ямар харагдах нуу гэж жоохон харж зогсоод. Тэгээд, за тохиромжгүй юм байна, цонхоор нь  ч юм харах аргагүй гээд цагаанаар будахаа болихоор шийдсэн. Уг нь ерөнхий хэмжээ нь томрох л юм байна лээ. Гэхдээ хэмжээ  чухал уу, замаа харах нь чухал уу? Исүүл би ерөөсөө буруу яриад байна уу?!

Цасны тухай.

Цас ороход ялангуяа бага байхад бөөн баяр болдог сон. Чавхдаж гараа л цасан өвгөн хийгээ л. Тэхдээ картын барааны хүүхдүүд луувангаар хамры нь хийж тансаглаж чадахгүй л дээ. Хатсан шарилжны иш л зоодог байлаа. Цасан өвгөний маань хамар нь ч, хоёр гар нь ч шарилжны иш хөөрхий. Тэгээд нэг харахад сахилгагүй хүүхдүүд боожгойг нь ч мөн шарилжаар хийцэн байдаг сан. Би тэрийг нь аваад л хаяна. Сахилгагүй хүүхдүүд буцаагаад л хийнэ. Сүүлдээ цасан өвгөн маань цасан эмгэн гэлтэй харагдаад ирнэ. Тэгээд л хэсэг цас авч шавж бөглөөд л буцаагаад өвгөн болгоно.

Гэтэл одооны хүүхдүүд жаргачжээ. Тэд энэ бүхнийг бүр монгол луувангаар хийж байна. Тэрийг нь туулай юмуу муур хулгайлаад идцэн байвал ахиад л нэг монгол лууван ацраад гатгачна.  Бүр хажууд нь тортой лууван бэлдээд тавьчмаар санагдсан. Даанч ахад нь одоо зав алга даа. Зав байсан ч гэсэн цасан өвгөн хиймээргүй л байна. Бээлий норчоод байдийн. Яахав зөвлөж болжийнэ.

-За наадхаа тэгээд дугуйл!
-Ммхм одоо газар тавиад өнкрүүл!
-Сайн өнкрүүл!
-Болоогүй болоогүй, ахиад өнкрүүл!
- за наад луувангаа ав!
- за гатга!
- Чи нүдий нь сохолчлоо, аваад доор нь гатга!
-Бишээ дунд нь!
-Бишээ нүүрэн дээр нь!
-Бишээ урталд нь!
-Гүэ ганцыг л гатга л даа. Наадхаа өөрөө ид.
-Айн?
-Түгүүл ахдаа өгчих ах нь идчий.

Аа яахав тэгээд хүүхдүүд яваандаа цасан өвгөнийг дор нь хийгээд сурчна л даа. Бага байхад манай ангийн багш,

Сав саяхан орсон
Шив шинэхэн цас
Их хотыг бүрхээд
Тун ч сайхан байна даа
Гэдэг шүлэг цээжлүүлэг байв. Би цэцэрлэгт байхдаа угаасаа өөр нэг ч шүлэг цээжлээгүй юм. Бодуул бусад шүлэгнийх нь юмнууд амьдралд тохиолдохгүй байсаар байгаад ой ухаанд үлдэдгүйм байлгүй. Эсүүл би тэнэг биз. Жишээ нь “миний хэнз хурга” гэдэг шүлгийг дор нь мартсан. Надаа хурга байдгүй байлаа. Ямар сайндаа “миний бутач хурга” гэж хэлээд багшдаа загнуулхав. Гэхдээ жоохон бацаан гэхэд үгийн баялаг нь овоо болцон байжуу л гэж боддийн өөрийгөө. (Хүн өөрийгөө магтах муухай. Тийм болхоор тэр үгийн баялаг бол аягүй бол манай багшийн л буян байх гэж бодох ёстой) Би цасаа эргэж яримаар байна.
Цасаар байлдах, цасан дээр чаргаар гулгах, нүд гялбам цагаан цасан бүрхүүлийг харах, атга дүүрэн цас идэх гэдэг бол нээрээ сайхан хэрэг байжээ. Гэхдээ гэртээ ороод хувцаснаасаа цас арилгах нь жоохон тааруухан ажил байх нь байсан л даа.

Гэхдээ би хүүхдүүдээ одоо тэг гэж хэлэхгүй ээ. Яагаад  гэвэл цас бүрхээд сайхан байгаа их хотод маань цасаар байлдах талбай хаанаас ч олдохгүй,  царгаар гулгадаг бүх газарт нь хашаа хатгацан ба цасан бүрхүүл нь дээгүүрээ тортогон бүрхүүлтэй болоод нүд ч гялбахаан больцон байх юм. Би хүүхэддээ, аав нь ц ас иддэг байлаа гэж хэлж хэрхэвч болохгүй. Хүүхэд юм чинь сонирхоод идвэл яана. Хэн өөрийн хүүхэддээ шалбааг уулгахыг хүсэх билээ. Уг нь улаа бутарсан хацартай, бөөн адал явдал тоочоод л, нэл цас наалдсан польтоогоо тайлж газар шидэн ажил уядаг байсан бага насаа харахыг хүсч л байлаа.  Яаая гэхэв дээ одоо, компьютэрээ тоглоод, гэртээ л гүйж харайгаад байж бай даа хүүхдүүд минь.