Шинэчлэлийн зарчмууд
Хятадууд биднээс өндөр үнээр түүхий ноолуур аваад байгаа хэрнээ яагаад ноолуурын зах зээлээс монголчуудыг шахаж чадаад байдгийг,
Хятадууд биднээс өндөр үнээр түүхий ноолуур аваад байгаа хэрнээ яагаад ноолуурын зах зээлээс монголчуудыг шахаж чадаад байдгийг, мэргэжлийн хяналт гэж бандгар байгууллага байсаар байхад бид яагаад бохир баталгаагүй хүнс хэрэглэх болоод байдгийг, яагаад хар утаа чирсэн хир даагитай автобусаар одоо хэр үйлчлүүлсээр байгааг, насаараа эрүүл мэндийн даатгал төлсөөр байж хамгийн муу үйлчилгээ авдагийг ... мэдэх ёстой олон асуулт бидэнд байдаг.
Яагаад энэ бүхэн бий болсон шалтгааныг ойлгоход, тэгээд бид яах ёстой юм гэдэг гарцыг олж мэдэхэд туслах нэг бүтээл гарсан нь М.Чимэддоржийн “Шинэчлэлийн зарчмууд” ном юм. Олон зүйл нуршилгүй түүний бүтээлээс хэсгийг нь аваад ирлээ энд. Болгоогтун.
... Түүхий ноолуурын гуч гаруй хувийг гаргадгийн хувьд дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох боломж бидэнд бий. Өнөөдөр Монголын ноолуур боловсруулах зах зээлийн томоохон оролцогчид болох Говь, Гоёо, Буян, Алтай кашмир зэрэг компаниудын гол стратеги түүхий эдээ хамгаалахад чиглэж байна. Энэ бодлого нь хятадын түүхий эдийн бизнес эрхлэгчид ноолуурын үнийг өсгөх замаар тэдний өрсөлдөх чадварыг сулруулж байна гэсэн таамгаас үүдэлтэй. Гэхдээ хятадын засгийн газрын бүтцэд Монголын ноолуурын салбарыг унагах зорилготой бүтэц байхгүй, ер нь дэлхийн хаана ч ийм бүтэцтэй засгийн газартай улс орон байхгүй. Үүгээр түүхий ноолуурын зах зээлд оролцож байгаа гадны, магадгүй хятадын бизнесүүдийн оролцоо, нөлөөлөл их байгааг үгүйсгэх гээгүй. Энэ нь салбарын бизнес эрхлэгчдэд төдийгүй, сонирхогчийн түвшинд харсан хэний ч нүдэнд ил байгаа зүйл.
Эндээс яагаад Хятад компаниуд өндөр үнээр аваад ашигтай ажиллаж байхад Монгол компаниуд өрсөлдөж чадахгүй байна вэ гэсэн асуулт гарч ирдэг. Монгол компаниуд хавар ноолуур нөөцлөхөд зориулсан бага хүүтэй зээл олгох талаар асуудал дэвшүүлж байна. Гэвч өрсөлдөөний нөгөө талд бүтэн кластер байгааг мартаж болохгүй. (Кластер гэдэг нь тодорхой чиглэлээр газарзүйн хувьд нэгдэн байршсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлчилгээг үзүүлэгчид, ханган нийлүүлэгчид, … зэрэг харилцан нягт холбоотой компани, байгууллагууд юм) Хятадын ноолуурын кластер Монголын нэг компани даахааргүй эрсдлийг зах зээл дээр зохиомлоор бий болгох боломж бүрдүүлжээ. Тэд бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласаны ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, хамтын хариуцлагаа өндөржүүлсэний үр дүнд эрсдлийг салбар дундаа хуваарилах механизм бий болгосон. Тэр ч бүү хэл эцсийн бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийн өрсөлдөөн үгүй болж, дэлхийн зах зээл дээрх ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол тоглогчийн байрыг эзэллээ.
Хятадууд ноолуурын кластерийн түүхий эдийн чанарт онцгой анхаарсаар ирсэн. Даймонд нэртэй цагаан ямаа үржүүлэн онцлог түүхий эдтэй болох оролдлого хийж байна. Мөн гол өрсөлдөгч болох Монголын түүхий ноолуурын зах зээлд нөлөөлж, боловсруулах салбарын өсөлтийг хязгаарлах оролдлого хийж байна. Тэд дундын сангаас их хэмжээний мөнгө гарган түүхий ноолуур худалдан авах, хадгалах ажлыг зохион байгуулж үйлдвэрлэлийн хэвийн ажиллах нөхцлийг хангахын зэрэгцээ өрсөлдөгчдөө түүхий эдийн дутагдалтай байдалд оруулж байна. Өнгөрсөн жил Хятадын ноолуурын кластерийн олон улсын зах зээлд гаргасан хамгийн содон дуу хоолой бол Монголын бэлчээрийн мал аж ахуйн сүргийн бүтэц алдагдсанаас ноолуурын чанар муудаж байгаа тухай мэдээлэл байлаа.
Гэхдээ энэ бүхэн хятадын засгийн газрын хийж байгаа үйлдэл биш, энэ бол хятадын ноолуурын кластерийн хийж байгаа стратегийн үйлдэл. Харин бид үүнийг Хятад цустай хутган ойлгоод үзэн ядах хандлагаар хандаж, Засгийн газрын хориглох бодлогыг хүсэмжилж байна. Бид өрсөлдөгчид байж чадна, бидэнд нөөцөд тулгуурлан өрсөлдөх давуу тал байна. Гэхдээ хязгаарлах бодлогоор биш, жинхэнэ өрсөлдөгчийн сэтгэл зүйтэйгээр асуудалд хандаж байж өрсөлдөж чадна. Бид эцэг эхийн хайр халамж хүссэн өнчин хүүхдийн сэтгэлгээгээр биш дэлхийн зах зээлийг удирдаж чадна гэсэн амбицтай байж л өрсөлдөж чадах билээ.
За яахав түүхий ноолуурын экспортод хориг тавьлаа гэж төсөөлье. Үр дүнд нь ноолуур боловсруулан цамц үйлдвэрлэгчид хямд түүхий эдтэй болно, үгүй ядахдаа түүхий эдийн үнийг удирдахад оролцоод, ноолуур авсан хятадуудыг телевизүүдээр гаргаж Монголын дайсан болгох юм биз. Хямд түүхий эдтэй болоод авна гэдэг наад зах нь энэ жилдээ л боловсруулах дамжлага нь муусайн хятадуудаас илүү ашигтай ажиллана гэсэн үг. Гэхдээ энэ ашиг нь хувцаснаас олдог ашиг биш шүү, энэ бол дундын дамжлагын л ашиг. Үнэндээ Европчууд Монголын ноолууран цамцыг өмсдөг ч Монгол шошго өмсдөггүй юм. Тэд дэлгүүрийн лангуунаас өөрсдийн таньдаг шошготой, шилдэг загвартай хувцасыг л авдаг. Манай үйлдвэрлэгчид дангаараа тэдний үнээр, тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм. Өндөр зэрэглэлийн олонд танигдсан брэндүүд өөрсдөө загвараа зохиогоод Монголд захиалж үйлдвэрлүүлээд самнасан ноолууртай яг ижил зарчмаар буюу граммаар үнэлэн авдаг. Энэ нь Монголын ноолуурын үйлдвэрлэл гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш гэдгийг нотолдог.
Энэ жил Чингис хаан зочид буудалд ноолуурын боловсруулах үйлдвэр эрхлэгчид цуглан хятадаас ноолуураа хамгаалах төрийн бодлогын шийдэлд саналаа өгөхөөр чуулав. Хятадаас ноолуураа хамгаалах нь зөв байх л даа, хэрвээ тэд ноолуурын дайсан бол шүү дээ?! Харин өрсөлдөөний өнцгөөс асуудлыг тавьж байгаа бол арай өөр гаргалгаа гарч ирнэ.
Нөгөө талаас харвал энд чуулаад байгаа хэд маань ямаа өсгөж байгаа малчидаас юугаараа илүү юм, түүхий ноолуурыг самнах боловсруулалт хийгээд гаргаж байгаа компаниудаас юугаараа ялгаатай юм. Өрсөлдөх чадварын үүднээс хандвал тэд бол ноолуурын кластерийн нэг л оролцогчид, сонирхлын нэг л бүлгийн төлөөлөл билээ. Чуулганаас ноолуур боловсруулагчид маань төрөөс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авах хүсэлт гаргаж, улсын төсвөөс 300 тэрбум төгрөг гаргуулж чадсан. Чуулгандаа малчны төлөөлөл болгон суулгасан дээлтэй хүнээс ярилцлага авахуулж телевизээр цацахаа ч мартсангүй. Төр нэмүү үнэлэмжийн бүхэл бүтэн сүлжээний нэг хэсэгт зохиомлоор давуу тал олгож бусдынх нь эрх ашгийг хохироож байгаагаа ойлгохгүй байна.
Монгол ноолуурын чанарыг сайжруулахын тулд ямааны үүлдэр, угшлыг судалж шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого гарган эрүүл сүргийг бий болгох хэрэгтэй. Энэ нь салбарын хэмжээнд түүхий эдийн нөөц чанарыг сайжруулах боломж олгоно. Мэдээж ийм бодлогыг хэрэгжүүлэхийн тулд малчдын орлого нь түүхий эдийн чанараар хэмжигддэг, өрсөлдөхүйц үнийн түвшинд байх шаардлага гарна.
Мөн үндэсний хэмжээнд суурилагдсан боловсруулах хүчин чадлын талаарх мэдээллийг нээлттэй болгох замаар түүхийн ноолуурын гарцад уялдуулан илүү зардалгүй болохыг эрмэлзэх хэрэгтэй. Компаниуд түүхий эдээ цуглуулахаас эхлээд цамц, ороолт хийх хүртэлх бүх дамжлагыг өөрсдөө хийх гэж оролдох биш харин тодорхой түвшний боловсруулалт хийх чиглэлээр төрөлжих нөхцлийг бүрдүүлнэ.
Эцэст нь өртгийн сүлжээний хамгийн сүүлчийн хэсэг болох маркетинг, брэндээр өрсөлдөх чадвартай болох ёстой. Үнэндээ бид ноолууран бүтээгдэхүүний өртгийн сүлжээний хамгийн их ашиг бий болдог эцсийн дамжлагыг бий болгоогүй л байгаа. Одоо хятадын компаниуд барууны нэр хүнд бүхий хувцасны салонуудыг худалдан авах, шууд хөрөнгө оруулалт хийхэд онцгой анхаарч байна. Эдгээр алхамыг хийхэд хамгийн чухал хүчин зүйл бол өртгийн сүлжээнд оролцож байгаа бүх сонирхлын бүлгүүдийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг бий болгох явдал юм. Энд судалгаа шинжилгээний болон бизнесийн үйл ажиллагааг дэмждэг, зөвлөх салбарын байгууллагуудыг ч оруулж ойлгох хэрэгтэй.
Харин шууд хориглох, татвар нэмэхийг шаардсан хандлага чинь асуудлын үр дүнтэй нь тэмцэж байгаа хүүхдийн гэмээр гэнэн сэтгэлгээ шүү гэдгийг сануулмаар байна. Өрсөлдөөнд давуу тал олж авахын тулд Монголын ноолуурын кластерийн зураглал гарган, нарийвчлан судлахын зэрэгцээ, урт хугацааны өрсөлдөх давуу тал олж авах, бэхжүүлэхэд чиглэсэн стратеги боловсруулан, кластерийн бүх оролцогчдод нээлттэй ижил нөхцөл олгосон тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал бид дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнийг хошуучлагчдын нэг болж Монгол ноолуураар дэлхийг гоёх болно ...

Мөнхцэцэг
Мөнхцэцэг
Мөнхцэцэг
Áàòñóóðü
wetert
drsyhguh
bat
gogo
Gerlee
Irgen
ундрам
SB
SB
Eebii
zochin
Зочин
Zochin
dub
Зочин
Зочин
D temuujin
Сөүл
Зочин
sengee_boloo@yahoo.com
Глава
Chocolate
Зочин
Хаана зарж байгаа юм бэ
Зочин
Sumber