МОДУН ШАНЬЮЙ
2011 онд Монголчууд дөрвөн үеэ нийлүүлж ”төрсөн өдөр”-өө тэмдэглэж байна. Тав дахь сэргэн мандлын үеэ ноднин ”Ардчилсан хувьсгал-20” гээд баяр хүргэсэн.
2011 онд Монголчууд дөрвөн үеэ нийлүүлж "төрсөн өдөр"-өө тэмдэглэж байна. Тав дахь сэргэн мандлын үеэ ноднин "Ардчилсан хувьсгал-20" гээд баяр хүргэсэн. Баяр наадмаар дурдаад байгаа эдгээр дөрөв таван онууд тус тусдаа их учир утгатай бөгөөд тэдгээр жилүүдээс эхлэн манай хувь заяа өөрчлөгдөж байсан юм.
Үүнээс эхэнд нь дурдаад байгаа "Монголын тулгар төр үүссэний 2220 жил"-ийн тухайд бид мэдэхээсээ мэдэхгүй нь их. Багадаа сурлагаар гайгүй явсан нэгэн нь дөрөвдүгээр ангийн түүхийн сурах бичгэн дээр хальт гардаг Хүннүгийн тухай өгүүлбэрийг бүүр түүр санаж магадгүй. Тэгээд Жужан, Кидан, Түрэг, Сяньби ч гэх шиг хачин хачин нэртэй улсууд Төв Азид дараалан оршин тогтож явсаар сая нэг юм Чингэсийн Монгол дээр тогтож өнөөг хүрсэн түүхийг уншдаг. Нийтийн он тооллоос ч өмнө оршин тогтож байсан үеэ байтугай саяхны 1930-аад оны шашдир ч будилаантай болчихсон тул манай орны үүх түүхэнд тодруулах ажил их бий. Өнөөдөр гэхэд л Улаанбаатарт дэлхийн монголч эрдэмтэд чуулж Монголын түүхийн сэдвээр илтгэл тавьж байна. Энэ нь олон ой давхацсан баярын нэгэн үргэлжлэл юм. Баярыг зөвхөн эрийн гурван наадмаар өндөрлүүлэхийг хүсээгүй. Энэ далимд нийт монголчууд өвөг дээдэс угсаа гарвалаа мэдээд авахыг , бусад орны хувьд мэдрүүлэхийг зорьж байгаа билээ.
Саяхан О.Энхжаргал, Ж.Баттулга нараас эмхлэн гаргасан Ч.Хаянхярваа агсны "Модун Шаньюй" хэмээх ном уншигчдын гар дээр очоод байна. Ер нь Хүннүгийн тухай хэд хэдэн бүтээл, ном, кино туурвигдан, эрдэм шинжилгээний хурлууд ч болоод байгаа. Энэ бүгдээс харж уншиж байхад одоогоос 2220 жилийн өмнө манай газар нутаг дээр байгуулагдаж байсан Хүннү гүрэн буюу бидний дээд өвгийн тухай баримт бидний гарт хангалттай олджээ. Арай дэндүү олон жил, мянга мянган оны тэртээх аж амьдралыг нотолсон булш бунхан, бичиг соёл одоо ч энд тэндээс гарч ирсээр байна.
Нийтийн тооллоос өмнөх хасах 209 жилийн өмнө одоогийн Монголын нутаг дэвсгэр дээр албан ёсны төрт улс байгуулагдсаныг баттай нотолж чадаад байна. Гэхдээ энэ нь Модун Шаньюйгийн хаанчлалаар тасалж авсан он цаг юм. Модунаас өмнөх түүний аав Түмэн, Түмэнгийн дээд олон үеийн Хүннүчүүдийн тухай дурдах гэхээр бараг гурав, дөрвөн мянган жилийн өмнөх үйл явдал болчих гээд байгаа. Тийм эрт үед дэлхий дээр хүн байсан болохоос төрт улс хаа ч бүрэлдэх хэмжээний хөгжөөгүй үе.
Хүннүгийн хаант гүрэн нүүдэлчдийн дунд бий болж байх үед дэлхий дээр Хятад, Мисир, Герег, Перс зэрэг бараг арваад газарт төрт улс үүсчихсэн байв. Гэлээ ч нийтийн он тоолол бичигдээгүй эрт цаг буюу Хүннү байгуулагдсан жилээс хойш даруй 209 жилийн дараа 1 он, 2220 жилийн дараа 2011 он гэж тоологдож байгаа билээ.
О.Энхжаргалын эрхлэн гаргасан "Модун Шаньюй" номыг уншиж байхад их сонин үйл явдлууд болсон байдаг. Эх түүхээ олон мянган жилээр урагшлуулан судлах ба эргээд дүгнэн анзаарахад манай уудам нутаг дээр хэд хэдэн Чингэсийн хэмжээний лидер төрөн гарч түүний үр сад нь 200-500 жил үргэлжлүүлэн аваад явдаг байсан юм уу даа. Энэ бол наян жил болохгүй дампууран унаж байгаа коммунист дэглэмийн Монгол орны дэргэд хангалттай урт хугацаа. Тэгээд зогсохгүй дараа үеийн гарч ирсэн улсдаа уусч сарниагүй ард түмэн, уудам дэлгэр нутаг, үүх түүхээ аман хэлбэрээр ч боловч бүрэн бүтэн хүлээлгэн өгсөөр ирсэн нь гайхалтай. Чингэс хаан бол талд гозойсон ганц уул биш Гималайн өндөр оргилуудын нэг юм гэдгийг Модуны жишээнээс харж болно. Хэсэг байж байгаад л дэлхийг эзэлсэн том гүрнийг байгуулдаг нь бидний гэм биш зан аж. Хэрэв одоогоо байг дундаж зууны үеийн хэмжээний бичиг үсэг шашин энэ тэр хөгжсөн үе байсан бол өөр олон суутнууд тал нутгаас дэлхийд нэрээ мөнхлөх байж дээ. Хэн анх түмэн газрын цагаан хэрмийг бариулахад хүргэв гэхчилэн олон үйл явдлууд бүгд эзэнтэй байж таараа.
Хүннүчүүд одоогийн Орхон Сэлэнгийн бэлчирээсээ урагшлан говийг гатлан одоогийн Хятадын хойд нутгаар он удаан амьдарсан аж. Тэгэх явцдаа Цагаан хэрэм барих болтлоо дайтан он цагийг элээсэн. Тэгээд Түмэнгийн үед уналтын байдалд орон уугуул нутгаадаа буцаж ирсэн. Монголчууд үеийн үед гурван голын бэлчир дээрээ ирэхээрээ хатгалдах дайснаасаа холдож тэнхэрч авдаг аж. Харин Түмэнгийн хувьд дахин хүчээ авсан атлаа их нүүдлийг зогсоон ажин түжин мөрөөрөө амьдрах болсон гэсэн. Араатнаас ялгагдамгүй тэр зэрлэг цаг үед ийм алгуурлал мөхөлтэй ялгаагүй гэсэн үг. Энд тэндээс хуучин дайснууд нь босч ирэн довтлоод байхад Түмэн эхнэр хүүхдийнхээ үгээр хэт жижиг улс төр хийгээд байдаг. Ингээд түрүүчийн хатны том хүү Модунд орших эс оршихын хоёрхон зам үлддэг. Тэрээр ойр тойрондоо хатуу дэглэм тогтоон эхлээд хаан эцгийгээ хөнөөж тал нутагт урьд хожид болж байгаагүй аймаар алхам хийж эхэлсэн. Хүннү гүрнийг хөл дээр нь босгохын дэргэд хаан эцэг, хайрт хатан, хөлөг морь , ихэс ноёдын амь нас юу ч биш шүү гэдгийг тунхаглан биетээр үзүүлснээр бусдыг хоромхон зуур өөртөө татаж чаджээ. Тэр алдагдсан бүх нутгаа эргүүлж авснаар барахгүй үргэлж мөнх тэнгэрт ивээгддэг жишгийн дагуу өчнөөн олон улс орныг дайлаар морджээ. Үүнээс хойш Хүннү улсыг нийтийн тооллын 100 оныг хүртэл буюу Модунаас хойш даруй 300 орчим жил оршин тогтнохоор насыг нь уртасгаж өгсөн гавьяатай. Хүннүгийн Шаньюй тодордог тэргүүлэх аймаг нь Хиядь буюу Хиадууд байсан гэж тэмдэглэжээ.
Хаант буюу шаньюйн төр Модуны их хүү Гүеүгээр үргэлжлэн Гүнчин, Ичишэ, Увей, Ушил, Гүлихүү, Зүйдихүү, Хулугу гэх зэрэг хаадууд их бага хугацаагаар төр барьж явсаар Үжүлю Жуди Шаньюйн үед хүрэхэд нийтийн тооллын 0060-аад онд очсон байв. Түүхэнд Хүннүгийн 30 орчим Шаньюйн цадиг намтар, амьдрал тэмдэглэгдэн үлдсэн юм билээ. Тэр нь зөвхөн энэ орны мөнхийн дайсан эртний Цинь, Минь, Гоу зэрэг хятадын нутагт үүсч байсан суурин иргэншлийн орнуудын "номын сан"-гаас олдсон баримтууд. Тийм болохоороо дандаа муучилсан, доош нь хийсэн хараал зүхлээр дүүрэн. Чингэсийн сүүлчийн удам Лигдэн хаан шиг Модуны угсаа Үжүлю жуди Шаньюйгаар үндсэндээ дууссан. Шаньюйг өөд болоход энд тэндээс өөрийгөө хаанд өргөмжлөгчид тодрон нэг жил бүр 15 Шаньюйтай болчихсон ч тууж явсан байгаа юм. Хаадын алтан ураг нь харь улстай ихээхэн цус холилдон өмнөд хөршөөсөө гүнж авч найрамдал тогтоож байсны гор гарч Хүннү нь говь цөлөөс урагш ба арагш гэж хоёр тасран хэсэг торж байснаа шинээр тодрон гарч ирсэн нүүдэлчин аймаг Сяньбид Хойд Хүннү нам цохиулсан. Тал нутагт өөрсдийгөө Сүмбэ гэж нэрлэсэн Модуны угсааны бус монгол хэлтнүүд төрийн буухиаг залган авч түүх дахиад давтагдсан байх жишээтэй. Өмнөдөд салан одсон Хүннүчүүд нь улам цаашлан эрлийз хаанаа даган цагаан хэрэм даван оджээ. Тэндээ суурин амьдралд уусан мянган жилийн дараа Чингэс хааны ач Хубилай хааныг эзлэх хүртэл дахиж тал нутгийн мэдэлд эргэж ирээгүй юм гэдэг. Хүннү нь Төв Азийг тэр чигээр нь атгасан хэт том гүрэн байсан нь мэдрэгддэг. Аль ч Шаньюйн үед 300,000 цэрэгтэй морьт арми гаргаад байсан нь одоо ч аймаар тоо. Модуны удмынхны нэг Аттила гэгч цэрэг цуух ард иргэдээ дагуулаад баруун тийш тасраад явчихжээ. Тэд бүр Европ тив хүрэн Мажар оронд тухлан сууж эртний Ром хүртэл довтлон цагийг эзэлсэн намтар цадиг түүхэнд бичүүлжээ.
2220 жилийн турш төр улс төвхнүүлж байсан нүүдэлчдийн хаад, толгойлогч нар бүгд одоогийн Монгол орны нутаг дэвсгэр дээр бүр нарийвчилбал төв халхын "Гурван гол" гэгддэг орчмоос өсч өндийн бас ирж ясаа тавьцгаасан баримтууд л байх юм. Эндээс эрч хүчээ авч дэлхийгээр нэг бужигнуулж яваад ядрахаараа эндээ буцаад бүгчихдэг. Бүр арга тасарвал хойшоо тайга руу зугтана. Хоорондоо тангараг тасрахаараа гомдогсод нь Алтай даван баруун тийш хэдэн мянган бээр нүүж дундад Ази, зүүн Европ руу үүрд одно. Манай түүхэнд ийм давтамж олонтаа тохиолджээ. Хүннү мөн л тэр замыг туулсан.
Үжүлю Жуди Шаньюйг ихийг онголдог Хүн ууландаа одоогоос 1900 жилийн өмнө оршуулжээ. Түүнийг нь Сүмбэчүүд хорсон ухаж төнхсөн гэж байгаа. Бодвол дотроос нь баахан алт эрдэнэс тоноо биз. Ингээд булшны том онгорхой нүх хэдэн зуун жил оршин байсныг сүүлд гадаадын хайгуулчин Баллод гэгч алтны орд гэж андуураад ухжээ. Гэтэл дотроос нь аль ч цаг үед байгаагүй хачин эд өлгийн зүйлс гарч ирэн түүхчдийг ажилтай болгосон. Тэр нь одоогийн Зүүнхараа дахь Ноён уул юм.
"Модун Шаньюй"-г Монголчууд энэ цаг үеэр уншаад мэдээд авчихад илүүдэхгүй. Бид их урт настай, өнө удаан намтартай, үлгэр домог шиг амьдарч байсан, цаашдаа бас л ямар нэгэн ер бусын амьдралыг үзэх тавилантай үндэстэн юм шиг санагдана. Монголын түүх нь миний, таны л түүх учраас бидэнд хамаатай байлгүй яахав. Сайн судлавал та өөрөө Модуны садан ч юм билүү.

Temuulen
эсээ
Зочин
MICHAEL DOWD
б
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Шихихутаг
Зочин
Зочин
bi bol chi
mongol hun
124. 158. 109. -тэй уншигчид
s
bbb
bayaraa
tolbo
уншигч
tamgach
Зочин
amaraa
Зочин
xynny
Asko
Зочин
Зочин
Зочин
Зочин
кк
ssssssssssss
za ikh sonirhol tatla
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
s
ÝÑ ÝÉ× ÁÈ cargo
Зочин
sss
sss
Зочин
эээ
тсс
тайжудамтай