Наадмын наргиа
Жүжигчин Доолио (Дорлигжав) драмын театрын шатан дээр Ардын жүжигчин А. Очирбат гуайтай тааралдав. Очирбат: За Доолио, хамар дээрээ гал улаан шүр наачихаад ямар догь явах юм бэ?
ЭЗЭНТЭЙ ОНИГОО
Жүжигчин Доолио (Дорлигжав) драмын театрын шатан дээр Ардын жүжигчин А. Очирбат гуайтай тааралдав.
Очирбат: За Доолио, хамар дээрээ гал улаан шүр наачихаад ямар догь явах юм бэ?
Доолио: Та чинь ямар их шуналтай болчихвоо? Нүдэндээ хоёрын хоёр оюу шигтгэчихээд хүний ганц шүрийг шохоорхоод...
Уртын дуучин Баттөмөр, Доолио хоёр хонгилд тааралдав.
Баттөмөр: Хөөе Баянхонгорын балайгаар сонин юу байна?
Доолио: Юу ч алга даа, ясгүй хүн гуай.
Экс ерөнхийлөгч П. Очирбат Тамгын газрын дарга М. Энхсайханыг дуудаж:
-За, чуулганы нээлт дээр хэлэх нэг сайхан үг бэлдчих
М. Энхсайхан тэр даруйдаа үг бэлтгээд Ерөнхийлөгчид өгөв. Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр тэр үгийг А,Б-гүй уншив Дараа нь өрөөндөө орж ирээд М. Энхсайханыг дуудав.
-За, Энхсайхаан, чи энэ бэлтгэж өгсөн үгээ надад ойлгодохоор товчхон тайлбарлаад өг...
ГЕНЕРАЛ, ХУРАНДАА НАРЫН ТУХАЙ
Генералын охин хүү төрүүлэв. Амаржих газар луу явах гэтэл генералыг яаман дээр дуудав. Генерал туслахаа дуудаж:
-За чи амаржих газар луу очоод миний зээ хүүг сайн хараад надад ирж илтгэ.
-Мэдлээ, генерал аа
Туслах нь эргэж ирэв. Генерал:
-За илтгэ. Аав, ээжийнхээ хэнтэй нь төстэй байна?
-Генерал аа, тантай л их төстэй юм. Генерал ихэд баярлаж:
-За тэгээд?
-Толгойдоо нэг ч үсгүй халзан, ээжийнхээ хэлсэн үгийг ойлгохгүй, бас тэгээд их орилоо юм...
Генералаас шагнал авсан цэрэг:
-Монгол улсын төлөө зүтгэе!
Генерал:
-Тэг, тэг
Цэргийн ангийн ой болох гэж байв. Ангийн захирагч хурандаа улс төрийн орлогчоо дуудаж:
-Нөхөр хошууч, баярын хуралд миний тавих илтгэлийг бэлэн болго. Яг 15 минут байхаар хийнэ шүү.
-Мэдлээ, гүйцэтгэе. Баярын хурал болж хурандаа илтгэлээ тавиад индрээс бууж цагаа харахад 30 минут өнгөрсөн байв. Тэр улс төрийн орлогчоо өрөөндөө дуудаж:
-Би чамд 15 минутанд багтаа гэж үүрэг өгсөн. Яагаад 30 минут болчихвоо!
-Өршөөгөөрэй, нөхөр хурандаа, би илтгэлийг 2 хувь бичээд Танд өгсөн юм...
Цэргийн сургуулийн захирлын утас дуугарав.
-Танай сонсогч хүчингийн хэргээр баригдаад байна.
-Завдсан юмуу? Гүйцээсэн юмуу?
-Завдсан.
-Өө тэгвэл манай сонсогч биш ээ
БУСАД СЭДВЭЭР
Хаалга онгойлгоход хөрш айлын залуу орж ирэв. Тэр омогтойгоор:
-Та нар хоёр жилийн өмнө намайг муухай доромжилсон байна.
-Юу гэж доромжилсон гэж?
-Би ямар усны үхэр (бегомот)-тэй адилхан байна уу?
-Өө, чи тэгээд тэр үед нь хэлэхгүй яасан юм бэ?
-Би өнөөдөр л амьтны хүрээлэн дээр тэр амьтныг чинь анх олж харлаа.
Хүүхдээ дагуулсан бүсгүй амьтны хүрээлэнд явна. Сармагчингуудыг зааж:
-Үүнийг горилл гэдэг. Тэр жижигхэн нь шимпанзе. Хүүхэд нь асуув:
-Ээжээ, тэр шилний цаана сууж байгаа сармагчинг юу гэдэг вэ? Ээж:
-Тэр чинь сармагчин биш, тасалбар шалгагч сууж байна ш дээ.
Гудамжаар явж байсан эрийг нэг хүү “Гахай” гэж хэлчихээд зугтаав. Олны дунд шараа болсон тэр залуу хүүг хөөсөөр гэрийн нь хаалгаар зэрэг шахам орж ирэв.
-Энэ муу бацаан олны дунд намайг “гахай” гэж доромжиллоо. Танай хүүхэд үү?
Ээж нь хүүгээ дуудаж:
-Хүнийг гадаад төрх, нүүр царайгаар нь битгий доромжилж бай гэж би чамд хичнээн хэлдэг билээ ? гэж хүүдээ анхааруулав.
Сургууль төгсөж ирсэн шинэхэн багш лекц уншиж байна. Гэтэл заалны эхний эгнээнд сууж байсан нэг оюутан хажуудахаа түшээд зүүрмэглэж байна.
Багш хажуугийн нь оюутанд хандан:
-Наад нөхрөө сэрээгээч!
-Уучлаарай, багш аа, унтуулснаараа та өөрөө сэрээчих үү
Нүүрээр нь батга байнга гардаг хүнийг эмч үзэж байна. Эмч:
-За, одоо дахиж батга гарахгүй байхаа. Өвчтөн баясаж:
-Та эдгээх аргаа олчихов уу?
-Үгүй ээ, одоо нэмж батга гарах зай алга даа.
Зах дээр гурван ижил тотийг гурван янзын үнээр борлуулахаар тавьжээ. Нэг тоть нь 300 рубль, нөгөө нь 400, харин гурав дахь нь 500 рублийн үнэтэй аж. Худалдан авагч асууж байна.
-Энэ тоть яагаад 300 рублийн үнэтэй байгаа юм бэ?
-Хүнээс юм асууж чаддаг юм.
-Тэгвэл энэ нь яагаад 400?
-Энэ тоть асуухаас гадна бас хүний асуултанд хариулж чаддаг.
-Гайхамшигтай. Тэгвэл тэр 500 рублийн үнэтэй тоть ямар ид шидтэй юм бол?
-Ямар ч ид шид байхгүй. Асууж ч, хариулж ч чадахгүй. Гэхдээ нөгөө хоёрынхоо дарга нь байхгүй юу.
Найз нар цугларч хөгжилтэй ярьж сууцгаана. Гэтэл тэдний нэг нь хажуудах найзаа олны дунд баалах санаатай чанга дуугаар асууж байна.
-Миний найз тэгээд “хэцүү нэрт”-ээс хэзээ суллагдсан бэ? Нөгөөх нь:
-Чамайг гарсны маргааш....гэж жишим ч үгүй: хариулав.

ха ха
Manaljav
Батнэрэн
Шударга иргэн
zochin
goyo
goyo