ИЗ-НН-ЫГ Н.ЭНХБАЯРТАЙ НИЙЛҮҮЛЭХ МАН-ЫН ХУВИЛБАР
УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчлөх үгүй нь МАН-ын хүсэл зоригоос ихээхэн хамаарна.
УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчлөх үгүй нь МАН-ын хүсэл зоригоос ихээхэн хамаарна. Энэ намынхан ok гэвэл 50:26 бүхий холимог хувилбараар, no гэвэл хуучин тогтолцоогоор 2012 оны сонгуулийг явуулах болж байна. Парламентын 50 гишүүнийг намын, үлдсэн 26-г 2008 оны хувилбар буюу нэр дэвшигчийн төлөө өгсөн саналаар сонгодог холимог хувилбараас татгалзах шалтгаан МАН-д бас байгаа юм. Эдгээрээс хамгийн чухлыг нь тоочвол:
Нэгд, МАН гэх шинэ нэр нь МАХН шигээ брэнд болж амжаагүй байна.
Хоёрт, Дээд шүүхээс Н.Энхбаяр нарт МАХН гэдэг нэр өгчихвөл сонгогчид төөрөлдөнө. Мэдээлэл муутай хэсгийнхэн МАН-ыг хуучны МАХН гэж хүлээж авна. Ардын нам, Ардчилсан нам гэх хоёр нэр ч андуурагдах магадлалтай.
Гуравт, Нэр андуурахгүй гэхэд МАН-ын нэр хүнд одоогоор харьцангуй муу байна. Энэ нь “Сантмарал”-ын өнгөрсөн дөрөвдүгээр сарын судалгаанаас харагдана. Судалгаанд оролцогчдын ердөө 40 хувь нь эрх баригч хоёр намд итгэдэг гэжээ. Гэхдээ үлдсэн 60 хувь нь энэ хоёроос өөр намд итгэдэг гэсэн үг хараахан биш юм. МАН, АН хоёрыг засагт хамтарсанд, парламент бүхлээрээ Засгийн газрынхаа халаасанд багтсанд, уул уурхайн их мөнгө өөрийнх нь амьдрал бодитой нөлөө үзүүлэхгүйд дургүйцлээ илэрхийлсэн нь тэр байх. Түүнчилэн ноднин өдийд “Сантмарал”-ын судалгаагаар “Топ-10 улстөрч”-ийн хоёрт явсан Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд энэ удаа хотод аравдугаарт жагссан нь түүний хувь улстөрчийн биш, хашиж байгаа хоёр албан тушаалынх нь рейтинг байх. Тойрон хүрээлэгчид нь үүнийг намын даргадаа, Ерөнхий сайдад юу гэж тайлбарлаж байгааг мэдэхгүй. Харин намынх нь “Прогноз” төвийн судалгаагаар Сүхбаатар дүүрэгт МАН 19 хувийн рейтингтэй гарсныг “АН-аас л өндөр” гэж Удирдах зөвлөлөө тайвшруулсан байна лээ. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд С.Батболд шиг тойрог амьтай, хөрөнгө хаядаг, эргэх холбоотой байдаг УИХ-ын гишүүн цөөхөн дөө. Үүнээс гадна энэ намын өмнөх болон одоогийн дарга нар, Монгол Улсын одоогийн болон өмнөх Ерөнхий сайд хоёулаа энэ тойргоос УИХ-д сонгогдсон. Албан тушаалынхаа хаялгаар улсын төсвөөс их юм хуваарилдаг, долдугаар хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтыг тойрогтоо өрнүүлж байгаа. Энэ утгаараа Сүхбаатар бол МАН- д өмчлөгдсөн, тус намын хамгийн өндөр рейтингтэй байх хотын ганц дүүрэг. Гэтэл 19-хөн хувь шүү. Үүнийгээ тэгээд Лу.Гантөмөрөөс өөр хөлгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй АН-ын рейтингтэй зэрэгцүүлж харна гэдэг бол оновчгүй л харьцуулалт. Эсвэл АН-ын Лу.Гантөмөрийг Ерөнхий сайд, намын дарга С.Батболд, Ерөнхий сайд асан С.Баяр зэрэг намынхаа лидерүүдийн рейтингтэй харьцуулж харах гэж судалгаа явуулсан, судалгаа явуулаад “илүү байна” гэж тайвшруулсан хэрэг үү.
Дөрөвт, Залуусаар эгнээгээ тэллээ гэх МАН-ын хэвлэлийн PR их ч, тэднээс нийгэмд, олон нийтэд, улс орны хэмжээнд танигдсан нь цөөхөн. Тийм учраас мөнгөтэй, бэлтэй залуус нь, бизнесийнхэн нь сонгогдох магадлалаа бодоод харьцангуй жижиг талбарт өрсөлдөх сонирхолтой тул холимогийг бус, хуучин тогтолцоог шүтдэг.
Энэ дөрөв бол сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр МАН-ын л алдаж болох эрсдэл. Хэрвээ хуучин буюу 2008 оны тогтолцоотойгоо үлдвэл улс орон үүнээс ч илүүг алдаж мэднэ. Учир нь мажоритар хувилбар нь улс төрд давамгайлагч хоёр намыг бий болгож, намаа дагасан талцлаар нийгмийг хуваадаг болохыг монголчууд бид өнгөрсөн сонгуулиудаас харлаа. Мажоритар хувилбар нь УИХ-ыг жижиг тойргуудаас сонгодог учраас парламент жижиг л юм ярьдаг болохыг, гишүүдийг орон нутагт уядгийг амьдрал дээр мэдэрлээ. Тойрог нь жижиг, сонгогчид нь цөөхөн учраас хувьдаа их мөнгөтэй нь сонгогдож, түүнийгээ улсын төсвөөс нөхдөг болохыг улстөрчдийн өөрсдийнх нь амнаас олонтаа сонслоо. Хувь заяаны шоглоом ч гэмээр юм уу, тогтолцооны гажиг ч гэх юм уу, зарим сонгуулиар нийт сонгогчдын саналын 40 гаруй хувь нь парламентын гадна гээгдэж байхад ганцхан суудалтай компанийн намын төлөөлөгч, эсвэл ганц бие даагч Засгийн газарт багтаж олонхи болсон тохиолдол бий. Мажоритар хувилбар улсыг 26-76 тойрогт хуваадаг тул мөнгөтэй бизнесийнхэн, популистууд сонгогддог, харин пропорциональ болон холимог хувилбарт улсаараа нэг тойрог болдог тул үзэл санаа тээгчид, оюун санааны лидерүүд сонгогдож улс орны, үндэсний хэмжээний хөгжлийн бодлого ярьдаг байна. Улс орон хөгжлийн зам дээрээ зогсч байгаа энэ үед бид дахиад салаа замын уулзвар дээр ирлээ. Энэ нь уул уурхайггас эхлэлтэй эдийн засгийн боломжоо урьдын адил жалгын нэг тарааж популизм хийсээр цааш явах уу, эсвэл улс орны хэмжээний бодлого ярьж хөгжлийн хөшүүрэг болгох уу гэдэг нь сонгуулийн тогтолцооны сонголтоос шууд хамаарах болж байна. Хамгийн наад зах нь уул уурхайг дагаад гаднынхны их мөнгөний урсгал жижиг тойргийг нэр дэвшигчтэй, сонгогчидтой юутай хээтэй нь худалдаад авчихгүй байхын тулд улстөрчдийг бохир мөнгөний эргүүлгээс хамгаалдаг прорпорциональ юм уу, холимог тогтолцоог сонгох ёстой болов.
Улс орны хэмжээний эдгээр шалтгааны улмаас намууд Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байна. Тэдний нэг нь МАН. Гэхдээ тус нам дээр өгүүлсэн дотоодын эрсдэлээ тооцоолж Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг наанаа дэмжсэн дүр үзүүлээд цаанаа цаг хожоод байна уу, үгүй юү гэдэг нь нэг л тодорхойгүй. Тус намаас болоод 50:26 бүхий холимог хувилбартай Сонгуулийн хуулийн төсөл гацаад, тасалдаад байгаа нь үнэн билээ. МАН-ынхан “манай намд сонгуулийн аль хувилбар ашигтай вэ гэдгээс Н.Энхбаярт аль нь ашигггүй вэ” гэдэгт илүү санаа тавиад байх шиг. “Сантмарал”-ын өнгөрсөн дөрөвдүгээр сарын судалгаагаар МАХН 1000 гаруй хүний зургаа орчим хувийн саналыг авч улс төрийн талбарт бодитой оршин тогтнож эхэлсэн нь, намын дарга Н.Энхбаяр нь хот хөдөөгүй “Топ-10 улстөрч”-ийн хоёдугаарт жагссан нь МАН-ыг бага боловч балмагдуулах шиг боллоо. Уг нь МАНАН-гийн зүгээс тэднийг тоохгүй л байвал Н.Энхбаярын болон МАХН-ын рейтинг цаашдаа буух магадлалтай, эрт цуглуулсан саяын рейтингээ сонгууль хүртэл тогтвортой хадгалах боломжгүй л дээ. Харамсалтай нь Ардын намынхан өөрсдөө л Н.Энхбаярыг “од” болгож, бусдын анхааралд оруулаад байх юм. Намаараа нийлж байгаад нэг хүнтэй үзэлцэх юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хувь хүнийхээ хувьд одоогоор улс төрийн лидер, хүчтэй улстөрч нь үнэн л дээ. Лидер биш байтлаа л “Топ-10”-ын хоёрдугаарт орохгүй байх. Тэгэхдээ хүчтэй, лидер улстөрч байлаа байлаа гэхэд 90 жил хүчтэйгээр оршин тогтносон, засгийн эрх барьж байгаа улс төрийн бүхэл бүтэн намаас нэг-хувь хүн илүү байна гэж байх уу. Байхгүй л баймаар. Зүйрлэхэд том хүн, хүүхэд хоёр зодолдоход олон түмэнд том хүн нь л муухай харагддаг, хэн ч гэсэн хүүхдийг л өмөөрнө. МАН, Н.Энхбаяр хоёрын дунд иймэрхүү л тэмцэл яваад байна.
Сонгуулийн хуулийн төслийг урагшлуулахын тулд МАН-ынхан хоёр зүйлтэй эвлэрмээр байгаа юм. Нэгд, МАН бол дахиад, 2012 оны сонгуульд өмнөх шигээ 70 юм уу, 72 суудал авч хэт олонхи болж чадахгүй. Хоёрт, Н.Энхбаярыг 2012 онд УИХ-д сонгуулахгүй байх, улс төрөөс бүр шахах нь Монгол Улсын хэмжээний, МАН-ын аминд тулчихсан тийм чухал асуудал биш л гэдэгтэй эвлэрмээр байна.
Одоо явж байгаа Сонгуулийн хуулийн холимог хувилбарын төсөлд долоон хувийн босго тогтоох саналыг МАН-ынхан гаргажээ. Тэд хэрвээ долоон хувийн босго тогтоовол жижиг намууд, Н.Энхбаярын МАХН парламентад орж ирж чадахгүй гэж тооцсон бололтой юм. Босго давж доод тал нь долоон хувийн санал авсан нам парламентад гурван суудалтай болно. Пропорциональ элемент бүхий сонгуулийн тогтолцоонд босго тогтоодог нь олон улсын жишиг. Энэ жишгээр ерөнхийдөө дөрвөн хувийн босго л байдаг. Израильд бүр босгогүй. Манай хойд хөрш долоон хувийн босготой. Энэ нь Нэгдсэн Орос намынхан дангаараа хүчирхэгжихийн тулд Яблоко барууны хүчнийхнийг дарах зорилгоор ийнхүү өндөр тогтоож байжээ. Одоо харин долоогоос дөрөв болгон бууруулах тухай яриа байдаг. Хамгийн өндөр босготой нь Турк, энд 10 хувь байдаг нь курдуудыг оруулахгүйн тулд ингэж өндөр тогтоосон хэрэг. Н.Энхбаяр ч бай, бусад жижиг намууд ч бай улсдаа курдуудын хэмжээний заналт дайсан, салан тусгаарлагчид арай болчихоогүй байх аа. Долоон хувийн босгоор Н.Энхбаярыг, түүний МАХН-ыг, бүр ИЗ-НН-ыг хүртэл парламентаас шахаж МАН, АН хоёр хоёулхнаа үлдэж болох л юм. Гэхдээ баталгаагүй.
Манай улстөрчид Английн Ерөнхий сайд У.Черчиллийн үгийг иш татах тун дуртай. Ардчилал бол төгс биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг нь одоогоор олоогүй байна. Нэг хүн нас барвал бөөн эмгэнэл, сая хүн үхвэл зүгээр л статистик мэдээ гээд л ярьдаг. Түүний бас нэгэн алдартай үгийг энд тэмдэглэе. Сайн үйл бүтээхийн тулд эхлээд амьд байх ёстой гэж. Үнэхээр тийм, үхчихсэн хүн сайн үйл бүтээхгүйтэй адил УИХ-д суудалгүй нам дараагийн сонгууль хүртэл улс төрийн үхдэл мэт л болно. Бас улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй гэдэг. Улс төрийн хамгийн бохир нь энэ ч, сайн үйл бүтээхийн \УИХ-д суудал авахын\ тулд Н.Энхбаяр ч, ИЗ-НН ч, бусад жижиг нам ч хамгийн түрүүнд амьд байхыг хичээнэ. Тэд нийлж байж долоон хувийн босго давна уу гэхээс биш, нэг нэгээрээ яваад бүгдээрээ ч парламентын гадна үлдэх магадлалтай. Тиймийн учир мөнхийн дайсан байдаггүй л юм чинь ИЗ-НН-ынхан Н.Энхбаяртай, эсвэл Н.Энхбаярын МАХН нь ИЗ-НН-тай нийлэхийг, эвсэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ ингэсэн тохиолдолд долоон хувийн босго нь Н.Энхбаярыг ч, түүний МАХН-ыг ч улам томруулах, тодруулах улс төр болно. МАН-ын зарим хүн “сонгууль дөхөхөөр Н.Энхбаяр МАН хоёр нийлнэ, эсвэл МАН, МАХН хоёр нэгдэнэ, эвсэнэ” гэдэг. Энэ бол, нэгдэх юм уу, эвсвэл МАН-ын эрх мэдэл аажмаар эргээд Н.Энхбаярт, МАХН-д шилжиж мэдэх хамгийн муу хувилбар юм.
Хэрвээ Н.Энхбаярыг бүдгэрүүлье гэвэл эрүүл улс төрөөр түүнийг л дарна. Яагаад гэвэл эрүүл улс төрийг олон түмэн хүснэ, Н.Энхбаяраа ч хэн болохыг олон түмнэ мэднэ. Үнэхээр эрүүл улс төр хийе л гэвэл ИЗ-НН-ыг Н.Энхбаяртай нэгдүүлж илүү хүчирхэгжүүлэхийн хэрэг юу билээ.
Ер нь тэгээд эцсийн бүлэгтээ Н.Энхбаяр ч, ИЗ-НН ч, бусад жижиг нам ч Монголын дайсан биш шүү дээ. Магадгүй МАН, АН доторхи цөөхөн хүний хувийн дайснууд байж болох л юм. Монголчууд хамтаараа л урагшаа явна. Нэг нь урагшаа яваад бусад нь тамын тогоондоо үлддэг үлгэр дуусч байж л Монгол Улс хөгжинө. Нийгэм, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж , уул уурхай хөгжиж, дэлхийн Монголыг зоосны нүхээр харж байгаа энэ үед монголчууд эвтэй байж, эцсийн шийдвэрийг парламент дээрээ олон ургальч үзлээр, олон намын эрүүл оролцоотойгоор гаргадаг байх нь л чухал. Үүний эхлэл нь 2012 онд сонгогчдын өгсөн саналыг намуудад хэрхэн хуваарилах сонгуулийн тогтолцооноос ихээхэн хамаарна. Нийгэм нь ардчилалтай, байгаль нь баялагтайгаас гадна дотооддоо эвтэй, хамтдаа байж чадвал дэлхийн зургаан тэрбум хүний дунд гурван саяулхнаа ч гэсэн монголчууд бид цөөдөхгүй, хүчгүйдэхгүй дээ.

*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar

Зочин
Зочин
dawka
Зочин
уйтгартай
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
G anaa
SS
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
hahahaha
Зочин
Зочин
Зочин
энэ тэнэг ээ
Зочин
Д. Батсайхан
DORJ
s
õýëãèé
Зочин
зочин
Зочин