ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БОЛ ОЮУН УХААНЫ ШӨНӨ МӨН
Эртний Ромын улс төрийн зүтгэлтэн, уран илтгэгч, гүн ухаантан Цицероны “харанхуй бүдүүлэг бол оюун ухааны шөнө, одгүй, саргүй шөнө юм” гэж хэлсэн үнэн бөгөөд сургамжтай үг бий.
Эртний Ромын улс төрийн зүтгэлтэн, уран илтгэгч, гүн ухаантан Цицероны “харанхуй бүдүүлэг бол оюун ухааны шөнө, одгүй, саргүй шөнө юм” гэж хэлсэн үнэн бөгөөд сургамжтай үг бий. Оюун ухаан нь одгүй, саргүй тас харанхуй шөнө мэт байна гэдэг харууслын цаадах харуусал, гамшигийн адгийн гамшиг. Харанхуй бүдүүлэг нь хүн төрөлхтөнд аюул гамшиг авчрах ад зэтгэрийн хүч, гай түйтгэр үүрлэх шимт орчин гэдгийг ухаантан аль дивангарт сэрэмжлүүлэн хэлж байжээ. Хүний оюун ухаан тас харанхуй болчихвол мал адгууснаас өөрцгүй авирлана. Тиймээс ч “бүдүүлэг харанхуй бол бүх гэмт хэргийн эх” хэмээн их зохиолч хэлсэн байна. Хуурч мэхлэх, хулгай зэлгий хийх, хэрцгий догшин авирлах, улмаар алах талах дээрээ тулах гэмт хэргийг саруул ухаантай хүн санаатайгаар хийхгүй, ухаанд нь ухна ишиг үхэж, санаанд нь сарлаг үхэр хэвтэж, харах нүд, бодох бодлыг нь шулмын хүч харанхуйлсан үед л үйлдэх нь тодорхой. Оюун ухааны гэрэл гэгээ мэдлэг боловсрол, арга туршлагаас гийдэг бол оюун ухааны одгүй, саргүй шөнийг мэдэхгүй, чадахгүйн түнэр харанхуй нөмөрнө. Харанхуй бүдүүлгийн үүсэл гарал нь үл мэдэх үлшгүй гамшиг ажээ. Мэдэхгүй хүн мэлхий шиг, мэддэг хүн эрдэнэ мэт. Мэдлэг муутын сэтгэхүй хомс байх нь гарцаагүй. Сэтгэхүй хомс бол ажил үйлс хомс, амьдрал дульхан.
Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй, бүхний мэддэг зүйлийг буруугаар мэдэх, мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Асуусан бүхэнд мэдэхгүй гэж толгой сэгсрэх, хийх гэсэн бүгдээ мэдэхгүйн гайгаар хийж чадахгүй гараа хумхин, гансран гиюүрэн суух нь залуу хүний хувьд гаслант эмгэнэл. Ор тас мэдэхгүй зүйлээ ойворгон зангаар мэддэг царай гарган, нүүр улайхгүй мэдэмхийрч, хийж чадахгүй зүйлээ чаддаг дүр эсгэн нүд хуурах нь түмний нүдний булай, тэнэгийн цаадах тэнэг үйлдэл. Мал хаашаа бэлчиж өвс ногоо олж идэхээ мэддэг байхад хүн юунд зорьж, яаж хоолоо идэхээ мэдэхгүй явна гэдэг ухаанд багтамгүй мунхаг явдал. “Юу ч мэдэхгүй хүн аргагүйн эрхээр бүхэнд итгэдэг”. Тэднийг өөрийн зоргоор бус, бусдын хүслээр амьдрах хэлтгий тавилан хүлээнэ. Бүхний мэдэх зүйлийг буруугаар мэдэн, тэмээ гэвэл ямаа гэж, буруу ишлэсэн сүх шиг загнах нь харанхуй бүдүүлгийн ил тодрох шинж. Бурууг нь хэлж сануулсаар байтал дөргүй бух мэт зүтгэн мугуйдлах нь нэн бүдүүлэг авир. Санаа буруутай хүн мэдэх зүйлээ ч буруугаар мушгин, зөвийг буруутган зөрүүдлэнэ. Сайн үйлсийн хишиг их, санаа буруутны уршиг их. Булгийн ус оргиловч хүйтэн, буруу санаатан инээвч хүйтэн. Санаа буруутай нь танигдвал салж холдон, зай барь. Зөөлөн нь хатуугаа иддэг, зөв нь буруугаа дийлдэг болохоор зөвийг сөрж зөрүүдлэх хэрэггүй, харанхуй бүдүүлгээ олны өмнө дэлгэх тун тусгүй.
Хэн ч гэсэн бүхнийг мэдэгч, бүгдийг чадагч байх боломжгүй ч мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байна гэдэг нь харанхуй бүдүүлгийн харгаа. Залуус та нар дор хаяж мэдвэл зохих зүйлийг мэдсэн байхыг эрмэлз. Мэдвэл зохих наад захын зүйлийг мэдэхгүй нүүрээ ширлэн суух нь залуу хүний хувьд өөрийгөө гутаан доромжилсон хэрэг. Хэн бүхний мэдэх зүйлийг мэдэхгүй нүдэн балай, чихэн дүлий байвал адгийн шившиг. Түмэнд нүүрээ барахгүйн тулд илүү ихийг мэдэхийн төлөө уйгагүй чармай. “Хүн төрөлхтөнд харанхуй бүдүүлэг хэмээх ганцхан гай байдаг, энэхүү гайнаас эмчлэх ганцхан эм бол шинжлэх ухааны мэдлэг юм”.
Мэдлэг боловсролтой хэрнээ харанхуй бүдүүлэг хүмүүс харамсаж халагламаар олшрох нь. Тэд урьд өмнө ярьж хэлж байснаасаа тэс ондоог, тэр ч бүү хэл эсрэгээр нь хэнэг ч үгүй, ээлж чөлөөгүй бурж, хорон муу санаагаа шударга үнэний багаар халхлан бүдүүлэгтэнэ. Хийж байсан буруу бусармаг үйлдлээ бусад хүмүүс хийсэн мэт мэлзэж, өөрийгөө өндөг шиг өөгүй байдлаар харуулахаар улайран зүтгэнэ. Бусдыг буруу үйлдэлд турхиран, хүний гараар могой бариулж, өөрөө ард нь сугаран хоцрох хорлонт үйлийг сэднэ. Атаа жөтөө, атгаг санаа, шунахай зан, хомхой сэтгэл ухаан бодлыг нь эзэмдсэн байдаг учир тэдний зүрх сэтгэл тас харанхуй. Нэгэнт зүрх сэтгэлд нь харанхуй манан татсан бол үйлдэл бүхэн нь харанхуй бүдүүлэг. “Соёлжсон зэрлэг хүн бусад зэрлэгүүдээсээ хамгийн муу нь байдаг” юм шүү гэж нэгэн ухаантай хүн хэдэн зууны тэртээгээс анхааруулсан байна. Манай монголчуудын ярьдаг, “мэргэн хэтэрвэл тэнэгээс дор” гэх товч тодорхой, товойсон ухаалаг үг ч бий. Аугаа эрдэмтэн, одон оронч Г.Галилей, харанхуй бүдүүлгийг хорт санаа, атаа жөтөө, хомхой ховдог болон бусад доод бүдүүлэг гажиг бүхний, мөн нүгэл бүхний эх мөн хэмээн тодорхойлжээ. Тэгвэл суут зохиолч В.Гюго харанхуй бүдүүлгийг, хорлол нүхээ ухаж байдаг харуй бүрий гэж нэрлэсэн байна. Харанхуй бүдүүлгийг хорлолт сэтгэл сүүдэр мэт дагалдана. Харанхуй бүдүүлэгчүүдийн гэгээн бодлын орон зайг хорт санаа түрэн эзэлж, үзэн ядах, хонзогнон хорлох муу ёр шүглэсэн арга бүхнийг бодож сэдэн, бодитоор үйлдэх хорлолт сэтгэлдээ дөртэй үхэр мэт хөтлөгдөнө. Тэд урин хилэн, уур хорсол шингэсэн царайгаа хуурамч инээдээр халхлахыг оролдоно.
Өөрт нь тус болох сайн үг хэлж байхад өмнөөс нь муу ус цацаж байгаа хүн харанхуй бүдүүлгийн адаг. Юу ч мэдэхгүй хэрнээ их мэдэгчийн дүрд тоглогч алиа салбадайн амнаас хорсол шингэсэн үгс бохирын цооногоор урсаж буй шингэн адил урсана. Өмхийрсөн амнаас ялзарсан үг гардаг юм. Бүх юманд мөнхийн сэтгэл дундуур, бүх зүйлийг буруу талаас нь голж өөлж харах нь соёлжсон харанхуй бүдүүлэгчүүдийн нийтлэг төрх. Харанхуй бүдүүлгүүд мэдэхгүй чадахгүй зүйлс бүхнээ дэмий балай, хэрэгцээ шаардлагагүй юмс гэж үзэн, түүгээрээ уур цухалдаа багтарсан сэтгэлээ бага ч болов тайтгаруулж суудаг.
Харанхуй бүдүүлгийн ертөнцөд аз жаргалын гэрэл гэгээ тусахгүй. Харанхуй бүдүүлэг нь хүнийг дотор талаас нь мэрэн зулгааж, тамлан зовоож байдаг, гай зовлон дагуулагч чөтгөрийн хорлол юм. “Харанхуй бүдүүлгээрээ үлдэхээр шийддэг тэр хүмүүс л гагцхүү харанхуй бүдүүлэг байдаг” гэнэ. Харанхуй бүдүүлгийн харуй бүрийгээс хагацан холдох боломж өөрөө ухаарч сэхээрсэн хүн бүхний өмнө нээлттэй байгаа. Гагцхүү гайт энэ хорлолоос хагацан салахаар эргэлт буцалтгүй, эрс зориглох хэрэгтэй. Хавар өнгөрвөл зун ирнэ, харанхуй арилбал гэгээ ирнэ.
“Өөрийн харанхуй бүдүүлэг байдлыг мэдэхгүй байх нь мунхаг хүний тавилан”. Мунхаг, дээр нь чалчаа хүний сунжирсан яриаг сонссон бүхний дургүй хүрч, ой гутна. Уг нь “мунхаг хүний хувьд дуугүй байхаас дээр зүйл гэж үгүй”. Ер нь мунхаг хүний нэг гол шинж нь мэдэхгүй зүйлийнхээ талаар ам уралдан ярих дон. “Мунхагийн ухаан бол дуугүй байдал. Хэрэв мунхаг хүн түүнийгээ ойлгосон бол тал хувиар мэргэн ухаантан болсон хэрэг”. Гэгээн тунгалаг ухаантай байсан хүн усан тэнэг мэт авирлана гэдэг үнэхээр харамсмаар. Ухаантай хүнийг тэнэгтүүлдэг нэг хорлогч нь нэр хүндэд унан тусан дурлах согог. “Нэр хүндэд асар ихээр дурлах нь дээр үеэс хэрсүү ухаантнуудыг тэнэгүүд болгон хувиргаж ирсэн” гэж гүн ухаантан хэлжээ. Нэр хүндийн нянгаар халдвар авч өвчилсөн хүн хоосон магтаалаас өөр зүйлийг сонсох чих нь дүлийрч, мэдрэх мэдрэмж нь хатингаршина.
Харанхуй бүдүүлэг хэзээ ч, хэнд ч тусалж байгаагүй юм гэсэн шүү. “Ард түмний гай зовлонгийн түүхийг судлаж буй аливаа хүн дэлхий дээрх гай зовлонгийн ихэнхийг харанхуй бүдүүлэг байдал л авчирчээ гэдэгт итгэн үнэмших болно”. Хатуухан хорвоог зөөллөж, харанхуй сэтгэлийг гийгүүлэх ачтан нь хайр. Өөрийгөө хайрлах хэмжээгээр бусдыг хайрла. Харанхуй бүдүүлгийг хайр уяраах шидтэй. Харанхуйг туулбал гэгээг үзнэ, хатууг туулбал жаргалыг эдэлнэ.