Хүслийн уулын ямаа
Дорноговийн Хамрын хийдийг зорин одогсод түүнээс баруунтайх Хар уулыг андахгүй.
Дорноговийн Хамрын хийдийг зорин одогсод түүнээс баруунтайх Хар уулыг андахгүй. Хүслийн гэгддэг мөнхүү уул хутагтын жанлав шүншигтэй уул билээ. Хүслийн уулнаа зорчсон хүмүүсийн ярианаас Хар ууланд байх хэдэн ямааны тухай яриа байнга сонстох. Сонирхон чих тавибаас сэтгэл хөгжөөнө.
Хүслийн уулын эзэд нь арав орчим ямаа. Ганц, хоёр эм ямаа, бас хоёр тооны ухна. Тэгээд үлдсэн нь эр ямаад. Тэд Доржийн ч юм уу, Дорлигийн ч юм уу мал биш. Ерөөсөө л Хүслийн уулын харьяалалтай. Өдий цагийн мал өвс хайж, бутны унги руу толгой шагайж явах ёстой атал эд тэгэхгүй. Тэрхүү уулнаа хүсэл сэтгэл, итгэл найдвар бүхнээ тээж очсон сүсэгтэн олны өглөгөөр ямбалж амьдарна. Ямааг ямбанд дуртай амьтан гэдэг. Үнэхээр Хүслийн уулын хэдэн ямаа чихэр, жимс, шоколадаар бялуурч байдаг гэх. Ихээхэн өлдлөө гэхдээ хатуу чихэр, мөсөн чихрийг голохгүй идэх болохоос болж өгвөл шоколад, зөөлөн бурам л зооглох гэнэ. Хүний гараас амттан сонгохдоо илүү амттайг нь, илүү зөөлнийг нь сорчилж иддэг аж.
Гэхдээ хүний гараас хооллоод сурсан хаа газрын амьтны хүрээлэнд байх амьтас шиг араас дагаж, өлөв долов хийхгүй. Ихээхэн бардам гэж байгаа. Өгвөл иднэ. Идэхдээ амттайг нь сонгоно. Жаргалдаа ташуурсан тэр хэдэн ямаа бас хааяадаа сархад зооглодог гэж байгаа. Хүслийн ууланд очсон хэн боловч идээний дээжийг байгаль дэлхийдээ өргөж, өөрөө ч бас хүртэх ёс бий. Тэр уламжлалаар өргөөд орхичихсон сархаднаас саваагүй хэдэн ямаа хүртдэг болоод уджээ. Зарим нэг хүмүүс Хүслийн ууланд хүртэхээр авч очсоноосоо лус савдгийн эзэн ч гэдэг юм уу өнөөх хэдэн ямаатай хуваалцчихдаг ч сурагтай. Тэндхийнхний хэлж байгаагаар арз хүртсэн хэдэн ямаануудын ааш жигтэй болчихдог гэж байгаа. Хүнээр болж хөөрч, халж байгаа нь тэр юм уу. Заримдаа өнөөх хэд маань бие нь тавгүй байгаа харагддаг гэнэ лээ. Архи л болсон хойно амьтны ходоодонд адилхан цөвтэй байдаг биз. Шартдаг бололтой. Тэр үедээ ахиулаад нэмээд хүртчихвэл нүд нь сэргэчихсэн гүйж явдаг ч гэнэ. Шараа тайлсан нь тэр байх. Хааяагүй “эрчүүд” балгах гээд л байдаг даа.
Догшин хутагтын шүншигт залбирагч сүсэгтэн олны дэмжлэгээр жилээс жилд Шамбал хил хязгаараа тэлж, хүрэх газрыг чиглүүлэгч гантиг шат тал бүр тийшээ салбарласаар байх болсон. Хүслийн уулын оргил хүрэх цагаан чулуун шат ч бий болжээ. Хүмүүс энэ уул руу хүсэл мөрөөдлөө нэгтгэн байж, тодорхойлон байж нэг ирдэг.
Хүмүүсийн хүслээ шивнэн шивнэн ирдэг тэр уулын эзэн болсон хэдэн ямаа нь шатны хоёр хажуугаар өгсч нэг эрхэлж, уруудаж нэг туниж өнждөг ажээ. Бас хүмүүсийн хүслийг эргэцүүлэн суугаа мэт нүдээ аньж, амттан чихэрнүүдийг хивж суудаг гэнэ. Хүслийн уулын тэр хэдэн ямаа чухамдаа ямбалан суудаг юм уу даа.

VX04Fv Great, thanks for sharing this article post
hbXySv Really informative blog.Really thank you! G
warwar
eebii
delgermaa
uncle
zochin
хйхй
Зөгий
Зочин
Зочин
Зочин
zochin
m
Darii
Бадамсүрэн Б
Зочин
Зочин
Зочин
bbb
Зочин
Энэрэлд
bilguun
Зочин
Boldoev