Архи уух урлаг хийгээд амьтадын тухай
Архи ууна гэдэг учир жанцантай. Зиа эхлээд сайхан уунаа хөнтрөөл инээлдээл.
Эхэн үедээ биднуус чинь сайхан хөнтрөөл инээлдэээл суунаа. Энэ үедээ бол хүн шүү дээ. Хэд татаад ирхээр бүгд эрдэмтэн мэргэд эх орончид болноо. Дэлхий нийтийн улс төр эдийн засгийн байдал, Изриал Палестины хямрал, Зимбабе хэрхэн баларч байгаа тухай гээд мэдкүү сэдэв байхгүй. Воо, бүүр бирж дээрх хувьцааны уналт өсөлт тэдгээрээс хэрхэн мөнгө саах тухай ч бурийшд. Энийг бол оюун ухаант хүний үе гэнээ.
За энэ мэтгэлцээн даамжирсаар бүүр учир замбармаагүй шулагналдаан болж бие биенээсээ давж гарах гэсээр зэрэгцэж ярин тэр гэхийн тамтаггүй юм болноо. Энэ үеийг олон шувуудын ганганалдах үе буюу шувуудын цуглаан ч гэж болхын.
Ингэсгэээд бие биеээ тэврэн амьдрал ярьж эхлэх бөгөөд энэ орчлонд ер нь өөр сайн найз байхгүй тухай тэр бол үнэн тэнэг гар болох тухай бурнаа. Хажуугаар нь эсрэг хүйстэнээ харцан энтэр. Болуул юу яачгээл, аан? Их л номхон, аан? Тэхдээ бас нэгмуу ороо эднүүс ороостой. Энэ хэсгийг өвсөн тэжээлтэн, гөхтөн амьтадын аймаг ч гэж болохын.
Энэ үеэс 2 салнаа. Нэг хэсэг нь эзэн Чингисийн эрэлхэг цус хөөрч ална шулна хэмээн гартааа таарсан бүгдийг хагчиж, хүн бүрлүү үсчиж гарна. Энэ нь бие бялдар сульдаа байна уу, бакь байна уу, жижиг том байна уу, оогт хамаагүй. Гол нь агсам тавих л хэрэгтэй. За энэ хэсэг бол та бүхэн зөв таалаа, араатан амьтад байгаан. Нөгөө нэг үлдсэн хэсэг уугч этгээдүүд уйлан хамаг зовлонгоо ярьж, өөрийгөө ямар азгүй хувь тавилантай болох тухай ярьж өгнөө. Жаргалтай байна уу, бүүр жаргалтай байна уу, оогт хамаагүй, гол нь зовлон шанлал зохион тэрүүгээрээ уйлж бусдаар аргадуулах ёстойн байгаан. Энэ хэсгийг тэжээвэр амьтад гэнээ.
За одоо дээд хоёр эргэж нийлнээ. Аль алиных нь бяр чадал дууссан тул ширээ дэрлэн унтацгаанаа. Эсүүл газар унан унтацгаана. Хүүхэд мэт гүн нойронд хаа тааралдсан газраа унанаа. Энэ хэсгийг мөлхөгчдийн аймаг, хэвлээр явагчид гэх юм. Эннээс бас ихэнх тохиолдолд хүмүүс залхан ганцаараа үлдсэн байдаг тул мөлхөгчдийн аймгаас 2 нутагтан болсноор дуусах нь элбэг. Гадаа шалбаагны захад хэвтэх, барны үүдээр шагайн унтах, жорлонгийн гадаа унтах гэх мэт үйлдэл авирууд гарганаа.
Өглөө шарталт аймаар байна. Энэ хэсэгт юу болсын бүү мэд морь унсан толгойгүй хүн гэхээс өөр дүр олдодгүй. Та бүхэн зохиож өгж болхын. Үүнээс гадна нэг эст амьтад, шавьж идэштэн, сэгээр хооллогчид гээд өчнөөн амьтадын дүр бидэнд бас л түгээмэл харагдаж болхын.
Зочин
gump
Зочин
Зочин
gal
Зочин
gaaamp
user