МАН хэмээх шинэ үеийн фашист нам төр­чих­лөө. МАН МАХН хэ­мээх эхээс мэндлээд до­лоо хонож байна. Эхий­гээ залгидаг үр могой мэт МАХН-ыг залгиад төр­лөө.

Гитлер фашист намаа хэрхэн удирдаж, түүний дур зоргоороо ааш хүн төрөлхтөнд ямар их гай тарилаа. МАН-ын төрсөн түүх иймэрхүү л эхэлж байна. Цэргийн дикта­тураар шинэ нам мэнд­лэх үйл явц өрнөсөн.   Эгнээ­гээрээ ярайтал суу­гаад хатуу дэгээр хурлаа явуулсан тэд хуралд ир­сэн төлөөлөгч нөхдөө ёстой нэг "амьтан" болгож байна лээ. Ярсхийтэл мандат өргүүлж, буулга гэхээр буулгаад л.  Нөгөө­дүүл нь яг нэг дохиогоор зөрөхгүй хөдөлж байна лээ. Бос  гэхээр нь босч, суу гэхээр нь суух юм.  Төлөөлөгчид нь харц дальд­чин хэлэх үгээ цэ­нэж, цаанаа дургүй бай­сан ч наанаа магтаал урсгах юм. Хуучин цагт  Н.Энхбаярт энэ намын­хан яаж долигонож, дол­дой­дож байлаа даа. Тө­лөө­лөгчид нь ичмээр аядаад мэндлэх гэхээр дарга хараад байдаг. Тэ­гээд л тойрч давхиад байх юм. Даалгавар ёсоор Н.Энхбаярт муу бай гэ­хээр бүгд муу болох юм. Энэ бүхнээс харахад Гитлерийн фашист нам ХХI зуунд Монголд мэн­дэл­­жээ. Бүгдийг устга гэвэл устгах нь ээ, энэ янзаараа. Амьгүй албат болгодог энэ үйлдлээ ард түмэн дээр ч гаргах нь тодорхой.

Монгол Улсын төрийг  барьж буй  нам дарангуйллыг  дахин бий болгохоор өндийж байгаа нь хур­лаа яаж хийснээс нь л харагдаж байна лээ. 

Дараа нь эрх бариад Монголд тэр чигээр нь диктатур тогтоохыг тэд мөрөөдөж байна. Өөрөөсөө өөр хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй ийм нэгэн нам бий бол­чих­лоо. Хувийн хөрөнгөтнийг зөвшөөрдөг ч өөрийн бүлгийнхнээс   бусдыг  зөвшөөрнө гэж үгүй. Монго­лын бүх баячууд сая мэндэлсэн фашист намд орсон. Нөгөө талд Х.Баттулга, Лу.Болд хоёр л үлдэх шив. Үүнийг гадаадынхны   гар хөл болсон олигархиуд бүгд мөрөөдөж байсан биз.  Гадныхан ч яг энэ үед алгаа үрчин баярлаж суугаа.

Казахстанд Назарбаевыг дохи­ход бүх юм түүний хэлсэн ёсоор болдог. Одоо МАН-ын даргыг  дохиход л Монголын бүх асуудлыг яаж л бол яаж  шийдүүлж болох боллоо. Энэ нам томоохон мэ­дээл­лийн хэрэгслүүдийг өөрийн дохио зангаагаар удирдаж өөрсдөдөө төвлөрүүлэн намынхаа баячуудын аль хүссэнийг гүйцэлдүүлнэ.  Ганц сөрөг хүчин АН нь сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадахаа байсан. АН  МАХН-ын тэвэрт хага тэврүүлээд үг дуу ч байхгүй болж  амь тавих нь. Тэд сөрөг хүчнийг ч  байхгүй болтол хага тэвэрч байна. МАН хэмээх Ардын намаас яаж салах вэ. Сон­гуу­лиар л тэдэнд мад тавьж мэд­рүүлэхгүй аваас бид хаашаа явах билээ. Урагшлах биш ухарч таар­на. Нэг л мэдэхэд биднийг өөрийн намын гишүүд шиг амьгүй албат болгож орхих нь. Хэвлэл мэдээл­лийнхэн бид ч тэдэнд долигонон магтагч биш, ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэмээр байгаа юм.

Тэдэнд  бүлгийн хэмжээнд хү­рэх­гүй шахам санал өгч, унагаж аваад санаа амарч болох л юм.  Тэгээд социализмаараа  явах нь явж, социал демократ болох нь болж, фашизмтайгаа үлдэх нь үлдэнэ биз. Олон түмэн сонор сэрэмжтэй байх цаг болжээ. Эвгүйт­вэл сэлэм гялс, толгой бөндгөс хийлгэх эрх мэдэлтэй ноёд МАН гэдэг намд тэр чигээрээ байна. 

Сонгуулиас сонгуульд чадуулж  ирчихээд одоо шинэ нам төрлөө гээд хулхидуулаад суух уу.  АН-ыг амь оруулж,  МАН хэмээх мангасыг дарах ганц боломж бол сонгууль.