Ардчилсан нам МАН болж, Н.Алтанхуяг Ю.Цэдэнбал болжээ
Саяхан болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг ардчилалтай болох нь гэж олон нийт хүлээсэн.
Саяхан болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг ардчилалтай болох нь гэж олон нийт хүлээсэн. Гэвч бүх зүйл бахь байдгаараа. Хурлаас өмнө ямар байсан яг тэр чигээрээ үлдлээ. Хүлээлт нэгэнт талаар болов. Шинэчлэл ярьсан залуус гарч ирж, шинэ намын даргын асуудал сөхөгдөөд, хэвлэлээр энэ санаагаа илэрхийлж бие биедээ чамгүй хорон үг шидлээд нэлээд удсан байв. Гэвч АН МАН болсон намаас ялгагдахааргүй гэдгээ энэ удаагийн хурлаараа харууллаа.
Бүгд нэг багцанд орж "Алтан гадас" дээр МоАХ фракц энэ удаа хэвтчихэв. Шинэчлэл яриад байсан нөхдүүд уг нь дуугарсан л даа. Гэвч бүтэлгүйтсэн.
Хурлын эхэн үед намын даргын гомдол тээсэн, ууртай илтгэлээс төд удалгүй Н.Батбаяр, С.Баярцогт хоёрын хэн нь илүү худалч вэ гэсэн эрээгүй хэрүүлээс өөр олигтойхон шударга үг ховор байсан. Намын гэхээсээ илүүтэй Оюу толгой дээр түшиглэсэн яриа нь хувь хүнийхээ мөн чанарыг харуулсан инээдтэй юм болсон л доо. Гэхдээ хурлын дэглэгдээгүй ганц үйл явдал нь энэ байсан биз. Эр улс гэхэд охид шиг хов зөөж ирээд хэрэлдсэн нь аль алиныг нь хэн бэ гэдгийг хэлээд өгсөн.
Намын ээлжит бус их хурал, хамтарсан Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгөх, цаашлаад намын даргын асуудал яригдана гэж байсан ч бүгд талаар болжээ.
Хамтарсан Засгийн газартаа үнэлэлт дүгнэлт өгье гэсэн ч бүтэмжгүй болоод өнгөрөв. Заалнаас нэг нь "Засгийн газарт үнэлэлт өгье гэхээр үр дүн нь эвгүй гарчих гээд байна. Сайн гээд олонхи нь дэмжчихвэл эрх баригчдыг хамт магтчих гээд, муулах гэхээр өөрсдөө хамтдаа уначих гээд байна. Ер нь тэгээд АН-ын ҮЗХ-ны хурлын тогтоолоор Сү.Батболдод дүн тавьж болохгүй ээ" гэжээ. Заалны уур амьсгалыг энэ үг нэлээд өөрчилсөн юм байх.
Хурлаас өмнөхөн Ардчилсан хүчний холбоо, МоАХ-той тохирсон байж. Тэдний тохироо нь хамтарсан засгаас гарахгүйгээр харин намын ээлжит бус их хурлыг хуралдуулах дээр санаа нэгтэй байя гэж. Гэвч МоАХ-ны удирдлага давхар мэх хэрэглэж "Алтан гадас"-тай хавсарсан тохироо хийчихэж.
Тиймээс ээлжит бус хурлын асуудал бүтэлгүйтэв. Ингээд энэ удаа Н.Алтанхуяг суудалдаа үлдэж, хурлаас хамгийн том ялагчаар МоАХ фракцийн тэргүүн тодорчээ. Намын дарга ч нэг хэсэгтээ л ээлжит бус их хурал болохгүй, суудал суудалдаа санаа зовохгүй байх болсондоо маадгар байсан нь тодорхой.
МАН-ын Бага хурал, Намын их хурлын сценаритай тун төстэй болсон. Магадгүй намууд ингэж өвөр түрийдээ орохоороо ижилсдэг байж болох юм. Эсвэл элдвийн муухай халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.
Хурал эхэлж яваад гэнэт хаалттай хуралдав. Ихэнхдээ нээлттэй байдаг АН энэ удаа МАН-аас ялгагдах юмгүй байв. Нэг ёсондоо Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын намын эсрэг бүлэг гэдэг шиг намын шинэчлэл ярьсан С.Эрдэнэ Ж.Батзандан, Лу.Гантөмөр, Н.Батбаяр, Г.Баярсайхан З.Энхболд нар босч үг хэлээд эсэргүү мэт үзэгдэж, Н.Алтанхуягт цавчуулаад л дуусав. Өөрөөр хэлбэл ҮЗХ-ны гишүүд хоороор дуулж байхад солгой өнгөөр дуулсан тэднийг хараад удирдаачийн уур ч их хүрч байжээ.
Хурлаас хойш С.Эрдэнэ тэргүүтэй эсрэг тэсрэг байр суурьтай шинэчлэл ярьсан нөхдүүдийг өрөөсөн нүдээрээ харахгүй болсноо Н.Алтанхуяг илэрхийлж, бүлгийн хурал дээрээ С.Эрдэнийг элдэвлэсэн гэсэн. МАН МАХН-аас гарахгүй гэсэн Ц.Шинэбаяртаа гаргасан хандлагыг С.Эрдэнэ мэтийн нөхөд Н.Алтанхуягаас амсаад эхэлж. АН, МАН хоёрын ах дүү шиг ижилсэл уг нь намын дарга, хамтарсан Засгийн газартай салшгүй холбоотой байлтай. Гэвч ҮЗХ-ны гишүүд Н.Алтанхуягтаа ингэж ёсолсныг бодоход АН МАН болж, Н.Алтанхуяг Ю.Цэдэнбал болжээ гэж хэлэхэд хүргэлээ.