Улстөрч хүүхнүүдэд аминчлан хэлэх ҮГ
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар зөвхөн Монголд ч бус дэлхийд онцлон ярьж байна.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар зөвхөн Монголд ч бус дэлхийд онцлон ярьж байна. Скандинавын орнуудад эмэгтэйчүүд төр толгойлох нь хэвийн үзэгдэл болж, ардчиллын өлгий гээд байдаг АНУ-д эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна гэж онцлохдоо дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Сара Пэлин, Мадлен Олбрайтын дараа Төрийн нарийн бичгийн дарга хийж буй Хиллари Клинтон нарыг нэрлэж байх юм. Манайд ч энэ оролцооны тухай байнга ярьсаар ирсэн ч үзэгдэж буй үр дүн нь муу. Монгол гэдэг айлын ам бүлийн тухайд эр, эм нь тэнцүү шахам. Хүйсийн зөрүүгээрээ эмэгтэйчүүд нь ч жаахан илүү. Сонгогчдын тухайд 50.4 хувь нь эмэгтэйчүүд гэж байгаа. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд энэ харьцаа нь газрын гаваар орчихов уу гэмээр үр дүн харагддаг. Парламентаас парламентад гишүүн эмэгтэйчүүдийн тоо буурсаар буурсаар 2008 оны сонгуулиар парламентад Д.Оюунхорол, Д.Арвин, С.Оюун нарын гуравхан эмэгтэй сонгогдсон. Энэ нь ердөө 3.4 хувийн төлөөлөлд тооцогдох бөгөөд олон улсын дунджаас 2.6 дахин бага үзүүлэлт юм. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нь парламентад эзэлсэн суудлын нь тоогоор харьцуулаад үзэхэд хөөрхий монгол бүсгүйчүүдийн эх орон 187 орноос 115 дугаарт цогиж явах жишээтэй. Ерөнхийдөө үүнд олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Дорнын, монголчуудын уламжлалт сэтгэхүй, эрчүүдийн квотыг авч хаях болохоороо энэ тэр намгүй сүлбэлддэг нь. Бүр “Янтгар хатан зарга шүүдэггүй” гэсэн үг хүртэл нөлөөлчихдөг гээч. Гэхдээ хүссэн хүсээгүй нийгэмд буй нийт хүн амын тэн хагас нь болсон эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх тоо хэмжээ өсч л таарна. Энэ бол даяаршиж буй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн онол. Гэхдээ үүнийг хэр түргэтгэж гольдролд нь оруулах вэ гэдэг нь эмэгтэйчүүд биднээс өөрсдөөс маань шалтгаална. Улс төрд хөл тавьсан бас дараа дараагийн шатанд хүрэхээр зүтгэж яваа цөөн тооны бүсгүйчүүд бий. Тэдний хэлж буй үг, хийж буй үйлдэл нь хүртэл хувь хүн гэдгээсээ илүү эмэгтэйчүүдийг улс төрд хүлээн зөвшөөрүүлэх түүхэн цагийг бүтээж яваа учраас илүү хариуцлага хүлээдэг. Өнгөрсөн долоо хоногийн өдөр тутмын хоёр хэвлэл дээр хэвлэгдсэн нийтлэл болоод ярилцлагыг уншиж суухад улс төр хийж яваа хүүхнүүд эрчүүдээс илүү хариуцлагатай байх ёстой гэсэн бодол төрснөө хуваалцахаар шийдлээ.
“Үндэсний шуудан” сонинд сэтгүүлч Б.Батзул “Намын төлөвшил буюу АН-ын маврууд баяртай” гэсэн нийтлэл бичиж төлбөртэй гаргажээ. Харин “Өдрийн шуудан”-д хуульч М.Ичинноров “Н.Энхбаяр аа, оюутнуудад лекц уншиж, ном бичээд сайхан амар л даа” гэсэн ярилцлага өгчээ. Тэд аль аль нь МАХН-ын отгон гишүүд. Нэг нь Иргэний хөдөлгөөний намаас өнгөрсөн 2008 оны сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшиж байсан, нөгөөх нь Иргэний Зориг намаас Орхон аймагт нэр дэвшиж байсан. Аль аль нь улс төрийн намуудын итгэл хүлээж нэр дэвшсэн, бас ч сонгогчдоос санал авч байсан бүсгүйчүүд байж таарна. Гэхдээ тэдний ууган намд ирээд хийж байгаа улс төр нь нэг л нийцэмгүй байгаад байгаа юм. Үзэл баримтлалаа нэг мөр өөрчилж, бууриа сэлгэсэн бүсгүйчүүд маань шинэ намынхаа байр сууринаас өөр өөрсдийн харж буйгаа илэрхийлжээ.
Б.Батзул “МАХН бол 90 жилийн түүхэн замналтай, үндэслэн байгуулагч Д.Сүхбаатар, С.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан нар болон бусад хамтран зүтгэгч нар нь тэнгэрт халиад олон жилүүдийг үдсэн хэдий ч тус нам улам бүр бэхжин дархлаажсан нарийн зохион байгуулалт бүхий амьд организм лугаа адил бүрэн төлөвшсөн тогтолцоо болж чадсан. 1990 оноос хойших олон сонгуульд ялалт байгуулж, Монголын ард түмэн хувь заяагаа МАХН-д итгэж даатгасаар байгаагаас үзэх ахул “Туршлага бол ухамсар бус харин түүх мөн” хэмээх нэгэн суутны айлдсан гайхамшигт үнэн үгний бодит гэрч мэт санагдана. Гэтэл АН-ын хувьд үүсгэн байгуулагчид нь бүгдээрээ шахам амьд сэрүүн байгаа учир урт хугацаанд оршин тогтнох чадварыг нь үнэлэн тогтооход туйлын төвөгтэй бөгөөд тодорхойгүй бүрхэг асуудал болж харагдана. Тэгэх тусмаа үүсгэн байгуулагчид нь АН-ыг дархлаажсан тогтолцоо болж төлөвшихөд нь чөдөр тушаа садаа тээг болж байгаа нь нууц биш билээ” гээд “1990 онд Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар талбай дээр цугласан олныг ардчилсан хувьсгалд урилан дуудаж, их үйл хэргийг эхлүүлж байсаан. Тэд ардчиллын гайхамшигт үнэт зүйлсийг бий болгож чадсан “маврууд” юм” гээд үргэлжлүүлэхдээ “маврууд” хийдгээ хийсэн”, тэд улс төрөөс явах цаг болсон байтал явахгүй байна хэмээн бичиглэсэн байна.
Харин М.Ичинноров “Өнгөрсөн тав дахь өдөр болсон хурал намынх юм шиг харагдаж байгаа бол эндүүрэл шүү. Намаас энэ хурлыг зохион байгуулаагүй. Нам шинэчлэлээ зарлаад нэр, үзэл баримтлалынхаа асуудлыг зохион байгуулалттайгаар хэлэлцүүлж байгаа. Тэгээд ч оюутнууд, эмэгтэйчүүдийн дунд хэлэлцээд эхэлчихсэн шүү дээ. Гэтэл намын жирийн гишүүний хувьд намаас зохион байгуулсан мэт харагдуулах ажлыг хийсэн нь өөрөө нийгэмд эндүүрэл үүсгээд байгаа юм. Хоёрдугаарт энэ хурлаа ямархуу аргачлалаар зохион байгуулав гэдэг нь өөрөө анхаарал татаж байна. Миний сонссоноор бол зохион байгуулалттайгаар автобусаар хүмүүсийг зөөж авчирсан гэж байна билээ. Өнөөдөр Ичинноров Н.Энхбаярыг шүүмжилж байна гэвэл хэн ч гайхахгүй байх. Би шүүмжилж байсан, шаардлагатай бол шүүмжлэх ч болно. Н.Энхбаярын хувьд байж болох төрийн бүхий л өндөр албан тушаалуудыг залуу насандаа хашсан энэ хүн ханаж цадаад, сэтгэл нь тайвширвал тайвшрахаар болсон. Залуучуудынхаа хөгжлийн төлөө гэсэн үйлсэд гацаа хийх биш залуучууддаа яаж хамт хөл нийлүүлэн алхах вэ, яаж зөвлөгөө өгөх вэ, яаж түшиг тулгуур болох вэ гээд явж байх ёстой байсан. Бүр “Ах нь” гээд явж байх ёстой хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр ийм овилгогүй, чичирч дагжсан байдалтай хандаж байгаа нь надад тоогүй л харагдаж байгаа” хэмээсэн байгаа юм.
Улс төрд амжилт олохын тулд том хүчин, том улстөрчтэй зууралдах хэрэгтэй гэсэн ойлголт манайд бий болоод уджээ. Энэ жишгээр залуу улстөрчид ч замнаж байна. Гэхдээ эмэгтэйчүүд улс төрд хөл тавихдаа энэ мэт явуургүй аргыг хэрэглэмээргүй байгаа юм. Ардчилсан хувьсгалыг хийсэн нөхөд АН-аас тасарч гарсан ИЗН-д үдэлж байгаад МАХН-д ирсэн нэгнээр явах эсэхээ заалгана ч гэж юу байхав, Монголын төрд үндэсний удирдагч болтлоо тэргүүлсэн нэгэн өөрийнх нь даргалж байсан намд дөнгөж оронгуутаа манай намын бодлогоор гэж ярьж байгаад дургүй нь хүрэлгүй ч яахав.
Одоо зарим нэг нь ийм маягаар улс төр хийгээд болоод байна гэж бодож байгаа бол, дүүрч. Гэхдээ бүсгүйчүүд л ингэж улс төр хиймээргүй байгаа юм. Тэгвэл тэртэй тэргүй үс урт, ухаан богино гэгддэг асуултын тэмдэгтэй хүүхнүүдийг “За ингээд л эмэгтэй хүмүүс тулга тойрсон юмаа яриад, хэрүүл уруул хийгээд байдаг” гэж чичлээд эхэлнэ. Цаашлаад нэг намаас нөгөө рүү шилжиж байдаг эмэгтэйчүүдэд ч итгэх аргагүй шүү гээд үргэлжилнэ шүү дээ.
УИХ-аар Жендэрийн тэгш эрхийг хангах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг удахгүй болно. Үүнд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн 30 хувь эмэгтэй хүн байна гэсэн квот яригдаж байгаа. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн төслийн заалтад нам бүрээс нэр дэвшигчдийн квот 15 хувь байна гэж оруулсан байгаа. Тэгэхээр хуулийн энэ мэт нөхцөлүүд батлагдаад ирвэл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хүссэн хүсээгүй өсч таарна. Гэхдээ үүнийг батлахын өмнө эрчүүд голдуу парламентынхан багагүй боож, дуншуулж л таарна. 2007 оны арванхоёрдугаар сард эрэгтэй гишүүд нам хамааралгүйгээр хэрхэн нэг ширээнээс нөгөө рүүгээ гүйлдсээр байгаад эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг авч хаясан билээ. Одоо тэд үүнийгээ давтахад хэцүү ч хүүхнүүдийн тулга тойрсон хэрүүлийг өлгөж авахаа андахгүй. Тиймээс бодлого ярьж, идей гаргаж улс төр хийх болохоос хэн нэгнийг муулж улс төр хийвэл эмэгтэйчүүд урагшлахгүй ээ. Нөгөө талаас эмэгтэйчүүд бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй гэсэн шүүмжлэл байнга дагалдаж явдаг. Магад миний ингэж бичсэн нь ч хэл ам дагуулна. Гэхдээ эмэгтэйчүүд бид өөрсдөө тулга тойрохоос хэтэрдэггүй гэдэг ойлголтоо эхлээд цэвэрлэж өгөх цаг болжээ. Айл гэрт авгай, нөхөр хоёр, улс гүрэнд эр, эм хүйсийн харьцаа тэгш явдаг шиг хууль тогтоох салбарт бас адил тэнцүүхэн үгүй юм гэхэд дөхүүхэн явмаар байна шүү дээ. Улстөрч хүүхнүүдэд аминчлан хэлэх үг энэ байна.