Монголын хөлбөмбөгийн холбоо IV
Дэлхий нийтийн баяр болсон хөлбөмбөгийн Дэлхийн аварга энэ жил болж өнгөрлөө.
Дэлхий нийтийн баяр болсон хөлбөмбөгийн Дэлхийн аварга энэ жил болж өнгөрлөө. Бид ч яаж дутахав очиж үзээгүй улс орныхоо тугийг нүүрэндээ зуруулж, далбааг нь барьж, зарим нь төрийн дууллыг нь хүртэл цээжилчихсэн дуулж, гоол оруулахад нь үнэн сэтгэлээсээ баярлаж, хожигдоход нь нулимсаа барьж чадахгүй байв. Улсын их баяр наадмаас илүү Дэлхийн баяр наадамд анхаарлаа хандуулсан. Гэтэл бид хөлбөмбөгтэй танилцаад хэр удаж байгаа билээ. Сүүлийн 10 жил. Хурдацтай байна шүү. Өмнө нь жинхэнэ утгаараа цөөнхийн хобби байв. Одоо бол улсаараа хөдөлдөг болж, Дэлхийн аваргад зориулсан хотын даргын захирамж хүртэл гараад амжсан. Дэлхийн аваргад улсаараа ач холбогдол өгөх нь хэдэн сарын өмнөөс тодорхой болоод ирсэн. Хөлбөмбөг гаргаж буй телевизтэй хамтрах сонирхолтой байгууллага ихсэж, нэг сарын турш реклам нь хүртэл хөлбөмбөгийнх байлаа. Хөлбөмбөгийн эрэлт их боловч хөгжил тун чиг явцгүй байна. Бидэнтэй хамт гадны тамирчдыг балиашиглан суудаг манай удирдлагууд Монголын хөлбөмбөгөө анхаарч үзээсэй. Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар хэн байдаг ямар үйл ажиллагаа явуулж байгаа, гадаад харилцаа ямар байна, бүтээн босголт, хөрөнгө оруулалт хаанаас, яаж хийдгийг, биднийг дэлхийд төлөөлдөг Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгууль гэж юу болдогийг судлаад, анхаарал хандуулвал ямар олон залуус баярлах бол.
2012 оны УИХ-ын сонгуульд санал авах залуусын дэмжлэгийг авахад жинтэй хувь нэмэр оруулж магадгүй юм. Шинэ үеийн залуусын хамгийн ихээр тоодог тоглоом гэдгийг Дэлхийн аваргаар хангалттай нотолсон.
Энэ жил МХБХ гэдэг ТББ-ын (1959 онд байгуулагдсан) ээлжит сонгууль болох ёстой. Гэхдээ удирдлагууд нь хэдэн ахмад тамирчиддаа нууцаар нэг өдөр мэдээ дуудаад, дууссаныхан дараа мэдээлэл хийдэг. Өмнө нь 2006 онд болох ёстой байсан сонгууль тодорхой бус шалтгаанаар хойшилж, 2007 онд гэнэт болсон. Зууны мэдээ сонин дээр ганц мэдээлэл явсанаас өөр ямарч хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээ цацагдаагүй. Олны анхаарлаас хол байлгах нь холбооны зорилго гээд хэлвэл буруудахгүй байх. Хурал дээр юу болдог вэ гэхээр хэдэн хөгшчүүд суугаад ерөнхий нарийн бичиг Б.Ганболдыг нэг үг хэлэнгүүт бүгд босч алга ташаад сүйд болно. Ерөнхийлөгч Р.Амаржаргал хөлбөмбөг ямар өндөр хугацаанд хөгжиж байгаа талаар ахмадуудын толгойг сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүн шиг эргүүлнэ. Мань мэтийг хуралдаа суулгана гэж байхгүй. Ямар дэмжээд алга таших биш. Хуралд сууж байвал гол ажил нь алга ташдаг байх ёстой. Лигийн 8 багийн дасгалжуулагчдаас дуу цөөтэй ганц хоёрыг нь суулгаад үлдсэн нь голдуу ахмад тамирчид. Уг нь ерөнхий нарийн бичгийн байнга ярьдаг одооны талбайг нэг дундаж компани баричихна. Гэтэл ОУХБХ-ноос барьж өглөө гэж хээв нэг хэлнэ. Тийм л юм байхдаа гээд хууртагддаг үе өнгөрсөн. Уг нь “Гоол” төслөөр бол багадаа 20 000 хүний суудалтай байх ёстой. Анхны барилгын загвар нь тийм л байсан. Гэхдээ “Гангар инвэст” компанийн гүйцэтгэлийн барилга баригдаад долоо хоногийн дараа буцаад засварт орсон юм. Лигт тоглож байсан хөлбөмбөгчид бүгд мэднэ. Лиг, шигшээгийн бэлтгэлд явж байхдаа шүршүүрт нь ажиллах байхыг хараагүй. Одоо баригдаж буй футзалны ордоны төсөл аль 2007 онд ирсэн. Анх 2500 хүний суудалтай хамгийн доод хэмжээгээр ирж байсан юм. Бөхийн өргөөнөөс том. Харин одоо баригдаж байгаа нь Улаанбаатар дээд сургуулийн талбайгаас үл ялиг том. Нэг талдаа суудалтай. ОУХБХ-ноос хэзээ ч ийм жижигхэн заал барьж өгөх гэж төсөл хэрэгжүүлээгүй.
Энэ жил сонгуулиа хийхгүй хойшлуулаад байгаа шалтгаан нь футзалны ордонтой холбоотой юм. Шинэ хөлбөмбөгийн заал баригдаж дуусангуут сонгуулиа хийж хэдэн ахмадуудаа суулгаад “Манай холбоо ийм гоё заал барилаа” гэж хэлэх гээд бэлдээд сууж байгаа. Өмнө нь ингэж байсан болохоор туршлагаар мэдэж байна. Өмнөх цэнгэлдэхийн 90 хувь, одоо заалны 80 хувийг идсэнийг харамсалтай нь ойлгох хүн хуралдаа оруулахгүй л дээ. Яагаад 90, 80 хувь гэж хэлсэн бэ гэхээр том цэнгэлдэхийг дагаад 3-4 бэлтгэлийн (яг одоо байгаа нэг талбай шиг) талбай, асар том машины зогсоол, бассейн, зочид буудал, хэд хэдэн фитнесс өрөө гээд хөлбөмбөгчин бэлдэж эхлэх анхан шатны бүхий л зүйл байлаа. Одоо нэг талбай, жижиг барилга л байгаа шүү дээ. Хэд хэдэн тамирчдынхаа эрхийг хасчихсан, зарим дасгалжуулагчид нь энэ жилээс “цагаагдаж” байна. Миний бие шүүмжлэл хэлсэний төлөө насаараа тоглох эрхээ хасуулсан. Манай холбоо иймэрхүү дур зурагтайгаар одооны үйл ажиллагаа хийж байна. Бидэнд дэлхийн стандартад дөхөж очих юу байгаа юм бэ? Лигт тоглож байгаа бөмбөг нь хүртэл цав цагаан эргэлт нь харагдахгүй, мөргөхөөр толгой өвдөхөөр хатуу, хий нь янз бүр. Сүүлийн лигийн тоглолтууд Жабуланигаар явсан. Шүүгчид гэж хэдэн оюутнууд бас шигшээгийн ерөнхий дасгалжуулагчийн 10 дугаар ангийн хүүхэд Монголын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнийг шүүдэг гээд боддоо.
Хөлбөмбөг сонирхогч та бүхний мэдэхгүй бас нэгэн мэдээлэл хэлэхэд энэ жил болох Азийн Наадамд хөлбөмбөгийн шигшээ оролцохгүй. Анх 1998 онд оролцоод 11:0,15:0-ээр хожигдоход хүмүүс анхаарлаа хандуулаад ирсэн. Одоо бол сайнаар ч муугаар олны анхаарлыг татахгүйн тулд мэдээлэл ерөөсөө явуулдаггүй юм. Хүн сонирхоод ирвэл МХБХ-ны улирдлагууд баларна шүү дээ. 2006 оны Азийн Наадмыг өнжсөн шалтгаан адилхан. Уг нь хөлбөмбөгт ийм их мөнгө орж байхад ганц Азийн Наадамд оролцох багийг ивээн тэтгэх компани олдохгүй байв гэж. Гол нь Азийн Наадмын бүх тоглолтыг телевизээр гаргадаг болохоор манай хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтыг бүгд үзнэ. “Зорилгоо дагавал” хүмүүст үзүүлэхгүй байх ёстой. Орчин үеийн “шударга” үзэмжээр бодоход дасгалжуулж байгаа баг нь урагшлахгүй байхад халагдаж өгөлгүй 12 жил болж буй дасгалжуулагчийн арга барил харагдана. Үнэнийг хэлэхэд манай шигшээ багт нэг ч тактик байдаггүй гэвэл та итгэх үү. Булангийн цохилт жинхэнэ утгаараа бужигнаан дундаас булан болдог юм. Аль дээр Оросын оруулж ирсэн 3-1-4-2 гэсэн гурван хамгаалагч, нэг цэвэрлэгчтэй хувилбар 30 жил болж байна.
Шинэ үеийн залуус эр, эмгүй массаараа хөлбөмбөг сонирхож амьдралынхан салшгүй хэсэг болж байна. Яваандаа хөлбөмбөг улам илүү хүчтэй түрэн орж ирэх болно. Одоо үздэг болж байна, удахгүй бүгд тоглодог болно. Бүгд барилддаг биш, бөмбөг өшиглөдөг болно. Хөлбөмбөг гэдэг соёлын хурдац үүнийг харуулж байна. Сүүлийн нэг жилийн дотор Улаанбаатар хот 10 гаруй шинэ ногоон талбайтай болсон.
2006 онд С1, ТВ5 телевизүүд Дэлхийн аварга дамжуулсан бол одоо хөлбөмбөгийн томоохон тэмцээн уралдааны тэндэрт телевизүүд хэд хэдээрээ өрсөлддөг болжээ. Бид олон жил хүлээсний эцэст Олимпын аваргатай болоод яаж баярлаж байлаа. Машин шүргэлцэхэд л бөөн хэрүүл зодоон болдог байсан бол “Зүгээрээ найзаа өнөөдөр Олимпын аваргатай болсон өдөр шүү дээ” гээд тэврэлдээд салж байсан. Хөлбөмбөгийн Азийн наадамд оролцоод нэг гоол оруулахад манайхан дутуугүй баярлана даа. Очиж үзээгүй Англи, Бразил нь гоол оруулахад яаж баярладаг билээ, гэтэл эх орныхон баг гоол оруулахад бидэнд ямарч хамаагүй Англи, Бразилаас дутуу баярлана гэж үү.
Спорт хөгжихгүй байхад спортын нэг ч зүтгэлтэн гарч ирдэггүй гэдэг шиг, манайд ч алга. Даган дуурайгаад шүтчих нэг ч зүтгэлтэн алга. Ялангуяа дэлхийн нэг номерийн спортод. Үзэгчид нь хэдэн тайлбарлагчийгаа магтаад, шүүмжлээд, өөлөөд сууж байгаа болохоос тэдэнд шигшээ багаа тэгж суух боломж байхгүй. Байгаа юм аа ярьж байгаа нь тэр. Манай баг ингэж тоглох байсан юм, солилцоогоор тэрийг оруулвал алах байсан гээд Монголынхоо шигшээ багийг яриад суух ямар сайхан бол. Монголын хөлбөмбөгчдийнхөө талаар сайхан мэтгэлзэх юм сан.