Ниргэсэн хойно нь
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга саяхан Орхон гол маш их бохирдсон болохыг гэнэт “тогтоож”, буруутай этгээ - дүүдийг “илрүүлсэн” тухайгаа хэвлэл мэдээллээр зарлав.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга саяхан Орхон гол маш их бохирдсон болохыг гэнэт “тогтоож”, буруутай этгээ - дүүдийг “илрүүлсэн” тухайгаа хэвлэл мэдээллээр зарлав. “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг хэд хэдэн компаниуд Орхон голд цутгадаг Өл, Шийрт, Улаан чулуут, Өлзийт голуудын хөндийгөөр алтыг нь аваад авдрыг нь бохирдуулан хаясан бөгөөд байгалийг нөхөн сэргээх, наад зах нь хаягдлын далангаа янзалж усны бохирдлыг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй юм байна. Тиймээс эдгээр арав гаруй компаниудын аж ахуйн үйл ажиллагааны эрхийг цуцлах гэнэ.
Улмаар нөхөн сэргээлтийг нь тусгай компаниудаар улсын зардлаар хийлгээд зардлыг нь дээрх аж ахуйн нэгжүүдээс гаргуулах бөгөөд энэ долоо хоногт Засгийн газар тэр зардлыг нь батлах гэнэ. Ёстой л ниргэсэн хойно нь хашгирч байх юм. Энэ бол манай Засгийн газар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг харуулсан ганцхан жишээ. Mонгол Улсын Засгийн газар иргэдээ сонсохоо аль хэдийнэ больж, тэдэнд биш зөвхөн өөр төө үйлчилдэг болжээ. Төр засгийн төв болон орон нутгийн байгууллагын түшмэд нэг бол ямар ч мэдлэг чадваргүй, эсвэл тийм дүр үзүүлэн мэдэн будилах боллоо.
Тэд аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг өөрсдийн хэрэгцээтэй цагт л шалгаж, түдгэлзүүлж, булааж, өөрийн хүмүүстээ олгож байгаа нь Монголын төр засгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Нэгдүгээрт, Монголын төр засаг иргэдээ сонсдоггүй, зөвхөн мөнгөтэй хүмүүст гадна дотнын гэхгүйгээр үйлчилдэг болжээ.
Алт болон бусад эрдэс баялгийн ашиглалтын явцад олон зуун гол нуур бохирдон ширгэж, олон мянган га ой тайга үрэгдэж, малын бэлчээр алга болж, хүн ард нь дүрвэж байгаа тухай Монголын ард иргэд бүр эхнээс нь хэлж эсэргүүцэж, төр засгаас холбогдох арга хэмжээ авахыг шаардаж ирсэн. Тэд хоолойгоо сөөтөл хашгираад ч тус болсонгүй. Мэргэжлийн хяналтын газрын дөнгөж илрүүлсэн дээрх хэргийг ард түмэн арван таван жилийн турш хэлсээр, сануулсаар ирсэн.
“Онги гол” хөдөлгөөнийг Монголын төр засаг биш, далайн цаана байгаа олон улсын байгууллагынхан сонсож, байгаль орчноо аврахын төлөөх тэмцлийг нь үнэлж, дэлхийн томоохон шагнал өгсөн. Архангайн Цэнхэр сумынхан бүр эх нээс нь эсэргүүцэн тэмцэж ирсэн боловч хуулиа хэрэгжүүлэх ёстой төр засгийн хариуцлагагүй түшмэд хахуулийн өмнө хүчин мөхөстөж үзэсгэлэнт голынхоо оронд үнсэн ширэг сахиад үлдсэн. Хөөрхий Монгол нутгийн маань олон газар сарны гадаргуутай адилхан болсоор байна. Гадаад, дотоодын балмад этгээдүүд алтыг нь ухаж аваад байгалийг нь устгаад явчихсан газрын байгалийн нөхөн сэргээх зардлыг татвар төлөгчид бид нэмж төлөх талаар төр засаг шийджээ. Хоёрдугаарт, уул уурхайн ямар нэг ашиг лалтын зөвшөөрөл олгохдоо газар ухах өдрөөс нь эхлээд тухайн газрын байгалийг нөхөн сэргээхэд зарцуулах санг бүрдүүлж явах ёстой.
Энэ санг олон жилээр хуримтлуулж, төлөвлөгөөний дагуу зарцуулдаг бөгөөд тухайн компани дампуурах, эсвэл зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн тохиолдолд авсан компани үргэлжлүүлэн тухайн санд зохих хөрөнгө нэмсээр хамгийн сүүлд тэр мөнгөөр нөхөн сэргээлт хийдэг, эсвэл өөр компаниар хийлгээд сангаас төлүүлдэг. Өндөр хөгжилтэй орнууд ашиглалт эхлэхээс өмнөх болон дараах гэрэл зургийг харьцуулж үзэхэд хамгийн бага зөрөөтэй байх шаардлага тавьдаг.
Манайд бол төр засгийн байгууллагууд нөхөн сэргээлтийн тухай дүрэм журам гаргадаг ч түүнийгээ аль ч түвшиндээ хэрэгжүүлэхгүй, мэддэггүй царай гарган “хууль зүйн системийн алдаа” гэж ярих болжээ. Баялгийг нь авсан хүмүүс байгалийг нь сэргээх ёстой. Гуравдугаарт, төр засгийн үйл ажиллагаа зөвх өн тодорхой бүлэглэлд үйлчлээд ирэхээр төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа зөвхөн хүний хөрөнгөнд халдах, албан тушаалаас хэн нэгнийг авч хаях зорилгод захирагдаж, улмаар төрийн бодлого, түүний хэрэгжилт нь тогтвортой, тасралт гүй байх зарчмыг алдагдуулж байна.
Тухайн үедээ Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын захиргааны аж ахуйн үйл ажиллагааг шалгаад олон ноцтой алдааг нь илр үүлж, нийслэлийн хөрөнгийг завшсан тухай Засгийн газар хэлэлцэх болмогц харин Засгийн газар нь огцорч, хотын дарга нь өөрөө Ерөнхий сайд болсон доо. Эдүгээ яригдаж байгаа Авлигатай тэмцэх газрын даргыг солих асуудал бас л тийм болж магадгүй.
Улстөрчид яаж тохиролцохоос л Монголд бүх асуудал хамаарна. Энэ мэтээр төр засаг улс төрийн намуудын оршин тогтнох, Монгол Улсын байгалийн баял гийг цөөхөн хүнд ашигтайгаар завших арга хэрэгсэл л болчихоод байна. Төр засгийн хариуцлагыг дээшлүүлэхгүйгээр, наад зах нь дээрх гурван чиглэлийн гажилтыг засаж, шалтгааныг арилгахгүйгээр Монгол Улсын төр засгийн үйл ажиллагаа үр дүнд хүрэх гүй бөгөөд улмаар улс орны аюулгүй байдалд нө лөөлж эхэлж байгааг өнөөгийн болон ирээдүйн улс төрчид дахин нэг тунгаан бодох цаг болжээ.

mglhuu
www.freecall.mn
tanil
Hun
төв
ãýðýëýý
Зочин
Зочин
Зочин
Зочин
lol
Зочин
Зочин
gun
zochin
Хурц 10 жилийн ялтай
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
k
Зочин
888