Хамгийн чухал нь сонгуулийн хууль
Бидний монголчууд сонгууль хэмээх зүйлийг жинхэнэ ёсоор нь “хүн шиг” хийж үзсэнээс хойш 20 оныг өнгөрөөжээ.
Бидний монголчууд сонгууль хэмээх зүйлийг жинхэнэ ёсоор нь “хүн шиг” хийж үзсэнээс хойш 20 оныг өнгөрөөжээ. Өмнө нь ганцхан нэр дэвшигчийг “сонгодог” марзан сонгуулийг хийж байсан бол 1990 оны 7 сарын 22-нд МАХН, МоАН, МҮДН, МСДН, МНН, МЧХН гээд олон намууд оролцсон анхны чөлөөт ардчилсан сонгуулийг хийсэн гэдэг. Үүнээс хойш хэд хэдэн сонгуулийг хийсээр өнөөдрийг хүрэхдээ бид сонгуулийн хуулиа улам л төгс төгөлдөр болгохоор эрмэлзэж сайжруулсаар ирсэн билээ. Сонгуулийн хуулинд дутагдалтай талууд ч илэрсээр, магадгүй сонгогчдын боловсрол ч дээшилсээр, бүр сонгуулиас болж мод чулуундаа ч тулж үзлээ, одоо дахин хуулиа сайжруулахаар УИХ-аар хэлэлцэх гэж байна.
Өнгөрсөн өвөл их цас уналаа, их хүйтэрлээ, зуд ч боллоо, олон сая малаа ч алдсан. Малаа барсан малчид амьдрахын эрхээр хот орон бараадах нь зүй. Энэ өвөл ч их цас унах төлөв дуулдаж байна, үнэн бол дахиад л хахир зуд болохоо ядахгүй. Хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл ерэн оноос сад тавьсан бөгөөд угаасаа ч зохиомлоор хүмүүсийг хөдөө “цөлж” байсан бүтэц эвдэрч хотжих үйл явц нь “жамаараа яваа ертөнц” гэдэг нь болж байгаа нь энэ. Цаашдаа ч ган, зуд, цөлжилтөөс шалтгаалсан шалтгаалаагүй нийт хүн амын маань бага хувь нь л хөдөө амьдрах болов уу. Хотоор дүүрэн л нэг их хөдөө нутагтаа хайртай уйлж дуулж гансарсан хүмүүс, гээд тэд ямар хөдөөдөө амьдрах биш, үсрээд жилдээ ганц удаа арав хоноод ирдэг “зочид” болсон нь үнэн. Хот, суурин газруудад л хүн амын маань дийлэнх хэсэг нь төвлөрөн амьдрах нь зайлшгүй зүйл болжээ.
УИХ-ын хаврын чуулганаар 76 суудлын 26 суудлыг можаритараар, 50 суудлыг пропорционалиар явуулах сонгуулийн шинэ хуулийг намрын чуулганаар хэлэлцэж шийдэхээр намууд санал нэгдсэн. Хэд хэдэн жаахан зарчмын асуудлуудаа шийдчихвэл энэ хэвээр батлагдах биз. Пропорциональ 50 суудлаа Ардчилсан нам нь өөрийн ардчилсан гэдэг брэнддээ “бардаад” намын нэрээр санал авах санаатай байгаа бол Хувьсгалт нам болохоор фэнүүд нь улам багассаар байгаа өөрийн МАХН гэдэг нэрээсээ “сүрдээд” нам биш нэр дэвшигчдийнхээ нэрээр санал цуглуулахыг илүүд үзээд хоёр өөр саналтай байна. Буруу юу байхав, өөр өөрсдөд ашигтай давуу талаа л харцгаажээ. Гэхдээ тэд хэзээнээс дандаа нэг юмыг мартацгаадаг уламжлалтай. Сонгуулийн хууль намуудад таалагдах, эс таалагдах бол ердөө ч сонин зүйл биш юм. Хамгийн гол нь сонгогчдод, нөгөө өмнөөс нь төлөөлж ярих дуртай ард түмэнд нь таалагдах ёстой. 7 сарын 1-нд яалаа, сонгуулийн хууль болоод түүнээс үүдэн гарсан үр дүн нь хотын сонгогчдод эс таалагдсан тул мод чулуундаа хүрсэн шүү дээ. Тэгэхээр сонгуулийн хууль юуны өмнө ард түмэнд л таалагдах ёстой! Тэгэхээр одоо санал болгоод буй энэ хувилбар нь сонгогчдод таалагдах болов уу?
Пропорциональ 50 суудлын хувьд үндсэндээ намын нэрээр үү, хүний нэрээр санал авах уу гэдгээ шийдчихвэл өөр маргаантай зүйл нь гайгүй болов уу. Гэхдээ энэ 50 суудал дээр намуудын дотоод ардчилал, шударга өрсөлдөөний шалгуур өндөр байхгүй бол бас л УИХ-д олигархийн төлөөлөл бүүр их ороод ирэх сул тал үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.
Харин шинэ сонгуулийн хуулиар можаритар 26 суудлын 20-ийг хөдөөнөөс, ердөө 6 суудлыг Улаанбаатараас сонгохоор болж байх шиг. Нөгөө алдарт 2008 оны сонгуулиар нийт 26 тойргийн 20-ийг хөдөөнөөс, 6 тойргийг хотоос сонгосон. Өөрөөр хэлбэл монголын хүн амын талаас илүү сонгогчид амьдардаг Улаанбаатар хотоос УИХ-ын 20 суудлыг, арай бага нь аж төрдөг хөдөөнөөс 56 суудлыг сонгочихоод хотынхны “уурыг хүргэсэн”. 2007 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондогийн оруулж ирсэн энэ сонгуулийн төслийн алдааг тухайн үед нь Лу.Гантөмөр, С.Баярцогт нарын гишүүд сануулж л байсан санагдаж байна.
Ингээд л нөгөө хөдөөний цөөхөн сонгогчдын саналыг “худалдаж” авахаар ямар ч ашиггүй сум руу өндөр үнээр цахилгаан татах, ямаанд мөнгө өгөх гэх мэт “адал балмад” зүйлсээ амалж хэрэгжүүлсэн түүхтэй. Ямаанд хэн мөнгө хуваарилав? Хөдөөнөөс сонгогдсон гишүүд л тоогоороо түрээд өгсөн шүү дээ. Бараг хүн явдаггүй хөдөө рүү болохоор зам тавиад л, хотын бид олуулаа мөртөө муу замаар яваад л, тойрог болгонд 1 тэрбум төгрөг хуваарилаад л, хотод хамгийн их хүнтэй мөртөө хамгийн бага мөнгийг зарцуулаад л, хүн хамгийн сийрэг суудаг хөдөө хамгийн их мөнгийг зарцуулдаг гэх мэт үрэлгэн тогтолцоо амь бөхтэй оршсоор л байгаа юм даа. Одоо цаашид ийм баймааргүй байна. Хотынхон болохоор олон хүндээ таарсан нийгмийн үйлчилгээг бүрэн авч чадалгүй одоог хүртэл утаандаа угаартсаар, шороондоо хутгалдсаар л байна. Эрхэм гишүүн 76 нөхдөөрөө төлөөлүүлэн төрийг ард түмэн барьдаг юм гэвэл одоогийн Монголын төрийг хөдөөнийхөн барьж байна гэж хэлж болно.
Энэ удаагийн шинэ хуулийн можаритар 26 суудал дээр ч энэ алдаа давтагдаж болзошгүй нь. Учир нь энэ 26 суудлыг өмнөх сонгуулийн хуулийн логикоор 20-ийг хөдөөнөөс, ердөө 6 суудлыг хотоос сонгодог байхаар хийчихвий хэмээн болгоомжлол төрөөд байна. Хэтэрхий туйлширсан болж магадгүй, гэхдээ хөдөө хүнгүй шахуу байхад шууд 20 суудал өгөөд Улаанбаатарт сонгогчдын бараг 60% байхад 6-хан суудал өгч байна гэсэн үг юм. Пропорциональ 50 суудлын 60% Улаанбаатарт ноогдоно гэж тооцвол 30 суудал УБ-т ирнэ. 30+6=36 суудал Улаанбаатарт, хөдөөд үлдсэн 40 суудал оногдож байна. Ийм юм байж болохгүй, сонгогчдын 60% байгаа УБ-т 46 суудал оногдох ёстой. За бүүр сонгогчдын 50 хувь Улаанбаатарт байна гээд үзэхэд ч 76 суудлын 38-ийг Улаанбаатараас сонгох ёстой. Үнэндээ нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар болоод гадаадад байгаа монголчуудаас бүрдэх нь бодит үнэн шүү дээ. Бүх 76 суудлаа 100 хувь пропорционалиар хийлээ гэхэд ч хотоос 46, хөдөөнөөс 30 орчим суудал л оногдоно.
УИХ-ын гишүүнийг тойргийн төлөөлөл гэдэг л дээ. Энэ хандлагаар Монгол улсын нутаг дэвсгэрийн гуу жалга болгоныг хүртэл үлдээлгүй тэднээр төлөөлүүлэхээр дайрцгаадаг. Тэгээд л хүн ам сийрэг суудаг газраас хүртэл хэд хэдэн гишүүдийг тойргийн төлөөлөл болгон сонгодог. Зүй нь нутаг дэвсгэрээр бус сонгогчдын тоондоо харьцсан ард түмний төлөөлөл байх учиртай. Монгол улсын үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, хорин гуравдугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж хүртэл тодорхой заасан нь бий.
Нөгөө талаар бүх аймаг сумын жалга довыг хүртэл төлөөлүүлэх элч УИХ-д суух албагүй. Яагаад гэвэл Монгол бол холбооны улс биш тул аймгууд давуу эрх эдлэх ёсгүй юм. Холбооны том улсуудад муж бүрээ төлөөлөх үүднээс гишүүд нь сонгогддог бол манайд зөвхөн сонгогчдын тооноос хамаарсан төлөөлөлтэй байх ёстойгоороо онцлог. Холбоонд багтах муж бүр тэнцүү эрхтэй тул заавал төлөөлөлтэй байх ёстой ба Монголын хувьд аймаг гэдэг маань ердөө л засаг захиргааны нэгж билээ. Бид нэгэн үндэстэн учир Их хурлын гишүүн заавал тэр Увс, Өмнөговь, Дорнодын нутгийг төлөөлөх албагүй. Өөр үндэстэн ч гэлээ заавал казах хүн (эсвэл халхчууд) Их хуралд сууж байх ёстой ч биш.
Эцэст нь хэлэхэд хөдөө рүү олон суудал өгөхөд хэн ашигтай вэ гэсэн асуулт урган гарна. Цөөхөн хүнд гурил будаа, мөнгө төгрөг, хуц ухна тараагаад, бас дээр нь мотоцикль, морьтой хээр талаар давхилдан сонгуулийн хайрцгийг солих, санал нэмэх, луйвардах гэх мэтээр их хуралд амархан сонгогдох нь хэнд илүү ашигтай вэ? Нөгөө олигархуудад л ашигтай, одоо сууж байгаа халаагаа тавьж өгөх дургүй насаараа тэнд суухыг хүсэгчдэд л ашигтай. Энэ бол тэдэнд л таалагдсан сонгуулийн хууль. Тэгээд ч тэд насаараа гишүүн байх мөнхийн хутгийг олчихсон биш нэг л өдөр өөрсдөө ч гудамжинд гарна.
Ард түмэнд таалагдсан, ялангуяа сонгогчдын ихэнх хувь нь амьдарч байгаа Улаанбаатарчуудад таалагдсан, сонгогчдод ашигтай, үр дүн нь маргаангүй гардаг тийм л сонгуулийн хууль Монголд хэрэгтэй байна. Намууд болоод дарга нарт таалагдах албагүй, тэдэнд таалагдах гээд ирэхээрээ л буруу болоод ирдэг. Сонгуулийн үр дүнгээр ялагдсан ба ялсан талууд аль аль нь хуулиас боллоо л гэхгүй байх ёстой. Засгийн эрх үндсэн хуулийн дагуу нэгээс нөгөөд тайван замаар шилжиж байх асуудлыг зохицуулдаг учир сонгуулийн хууль хамгийн чухал хууль билээ.
Үндсэн хуулийг хүртэл өөрчлөх эрх олгож байгаа хүмүүсийг бүрдүүлэх учраас энэхүү эх хуулиас ч дутахгүй ач холбогдолтой. Сонгуулийн хууль дээр хатуу л байхгүй бол дараа нь тохиролцож болдог эд биш гэдгийг өнгөрсөн хэрэг явдлууд бидэнд хангалттай л харуулсан. 2008 оны сонгуулийн хуульд ард түмэн муу дүн тавьсныг бид бэлхнээ мэднэ, шинэ хуульд 2012 онд бид дүн тавьцгаана. Нөгөө талаас оруулж ирсэн энэ удаагийн сонгуулийн хуульд Ардчилсан нам найр тавилаа, Улаанбаатарын иргэд харин найр тавих болов уу, яах бол? Хэн ялах нь хамаагүй, шударга сонгуулиар хүн бүр төрөө барилцах эрхээ тэнцүү эдэлцгээе!

gerelee
Зочин
Зочин
Тоо баримт
Тайлбар
ug ni zuw
Зочин
Зочин
Songogch