Цагдаа юугаар сэргийлэхээс илүү вэ?
Хэдхэн долоо хоногийн өмнө дөө, мессенжертээ ирсэн зарыг та санаж байна уу? Айлын зургаан настай хүү өчигдөр алга болчихлоо, үзсэн харсан хүн байвал холбоо барина уу гэсэн зар.

Өмнөх өдөр нь цагдаагийнхан эрэлд гарсан ч сураг олдоогүй бөгөөд мессенжерийн зарын дараахан эцэг, эхийнх нь утсанд дуудлага ирж анхны мэдээ дуулджээ. Сайн ярьж чаддаггүй мөнөөх хүү өчигдөр 16 цагийн үед 32 дугаар тойргийн “НОМИН” дэлгүүрт байсан гэдэг сураг үймэрч явсан аав, ээжийнх нь сэтгэлд оч гийлгэв. Үнэхээр ч хүү тэр дэлгүүрт байснаар барах уу, багагүй тухалж, түрдэг тэргийг амттанаар дүүргэчихсэн явжээ. Гэрээсээ сургуульд явна гээд гарахдаа цуглуулж хийсэн харандаа, будаг бүхий үүргэвч нь дэлгүүрийн харуул дээр үлдсэн байх нь тэр. Харин хүү хаачив?
Дэлгүүрийн хамгаалалтын ажилтан хүүг саатуулахын хувьд саатуулсан юм билээ. Тэгээд хүүг ойролцоох цагдаагийн хэсэгт хүргэж өгтөл цагдаа нь хүлээж аваагүй гэнэ. Хамгаалагчийн хожим тайлбарласнаар тэр цагдаа “Манайд хамаагүй, замын цаад талын хэсэгт өг” гэсэн аж. Дараагаар нь дэлгүүрийн хамгаалагч хүүг замын нөгөө талд гаргаад ганцааранг нь орхичихсон юм билээ. Хүүгээс гэр чинь хаана байдаг юм бэ гэж асуусан чинь “Арван долоод” гэж хэлсэн хэмээн мөнөөх хамгаалагч эцэг, эхэд нь хэлсэн байна лээ. Хүүгийнх тэнд байдаггүй. Хэл муутай хүү чухамдаа тэгж хэлсэн ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Үнэхээр тэгж хэлсэн байгаад, хэлснийг нь хамгаалагч ойлгосон байлаа ч зургаахан настай хүүхдийг тэгээд гудамжинд орхиод явахад нэлээн бөх зүрх хэрэгтэй. Ингээд төөрсөн хүүг цагдаа, хамгаалагч хоёр бүүр төөрүүлчихсэн аж.
Уг нь энэ явдлаас хавьгүй эрт 11 цагийн үед /хүү зуслан дахь гэрийнхээ гаднаас алга болсноос 20 минутын дараа/ эцэг, эх нь цагдаад мэдэгдсэн юм. Гэтэл гэр хорооллын дунд пост сахиад сууж байгаа цагдаа төөрсөн хүүхдийг хөтлөөд ороод ирж байхад ажиг ч үгүй гаргаад явуулж л байдаг. Хайж байгаа хүнээ хамар дороосоо алдчихдаг цагдаа гэж... Эсвэл хайгаагүй ч юм уу? Юутай ч захын /захын ч гэж бараг төвийн/ хорооны цагдаа нар нь алдсан хүүхдийн тухай сонсоо ч үгүй байсан бололтой.
Ядахад тэр өдөр, шөнө тэнгэр муухайрч, тэмээний хоргол шил мөндөр шидэлснийг хэлэх үү. Хүүгээ алдсан эцэг, эх голоо тасартал шаналж зовсныг үртэй хүн бүр төсөөлж байгаа даа. Уг нь манай цагдаа нар хоорондоо ам хэл авалцаж, ажилдаа жаахан сэтгэлтэй хандсан бол хүүг үдээс хойш нь л олоод өгөх байлаа...
Та бидний татвараасаа цалинжуулдаг цагдаа. Аюул эндэгдлээс биднийг хамгаалж, учирч болох халдлагаас намайг сэргийлнэ гэж найддаг цагдаа маань шүү дээ. Тээр жил нэг найз маань нэлээн оройхон айлаас гараад гэр рүүгээ дөхөж явахдаа хоёр, гурван залууд үгийн зөрөөгүй боолгуулсан гэдэг. Баргийн аавын хүүгээс толгой өндөр тэрбээр арай гэж халдлагаас мултраад ойролцоох төмөр зам дахь цагдаагийн хэсэг дээр гүйж ороод тусламж гуйсан аж. Тэгтэл аврал эрж орсон мань эрийг нөгөөдүүл гавлаад хаясан гэдэг. “Чи ийм орой яагаад гадаа явж байдаг юм, согтуу юм уу” гээд. Үнэхээр хэлэх үггүй болсондоо, гомдсондоо найз маань жаахан хүүхэд шиг уйлснаа одоо ч ярьдаг. Уйлах завсраа “би татвараа төлдөг ш дээ” гэж хэлсэн гэсэн. Цагдаа гэж... Социализмын үеийн сэргийлэгч ах нараас юугаараа илүү вэ?
Бас энэ хаа сайгүй байх болсон хамгаалагч нар ер нь хэн юм бэ? Хамгаалалтын алба ажиллуулах эрхийг мэргэжлийн хүнд өгдөг байх гэж найдья. Харин тэд хэнийг ажилд авдаг бол. Хамгаалалтын албаны тэмдэгтэй алаг хувцас, үдээстэй хар гутлаасаа өөр солих ээлжийн хувцасгүй залуус ч тэр дунд байдаг. Сард арван гараатай, 150 мянгын цалинтай ажилд хэн очиж байна вэ? Хуучнаар бол тэтгэвэрт гарсан өвөө нар хийдэг байсан манаачаас нэг их дээргүй ажил ч юм шиг. Нэр нь харин их том. “Хамгаалагч” шүү. Яг үнэндээ тэдэнд наад захын эрх зүйн ойлголт, хүний аюулгүй байдлыг хамгаалахад ямар тусламж үзүүлэх тухай мэдлэг байна уу? Сэргийлэгч, хамгаалагч, цагдаа гурав ямар ялгаатай вэ?
Нээрээ мартсанаас хүүг маргааш өдөр нь мөн л иргэдийн мэдээлэл, тусламжтайгаар олсон юм. Эцэг, эх хүүгээ таван буудлын цагдаагийн хэсэг дээрээс очиж авсан. Гэхдээ үнэндээ олдсон хүүг л цагдаа нар “олсон” юм шиг байна лээ.

золоо
meemii
Зочин
Зочин
Зочин
naiz ni
huwisgalt namiin gishuun
Jack S
Jack S
k
Зочин
Зочин
BB
Зочин
cagda nar bugd malnuud
Hi
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
irgen
IRGEN
Otgoo
ñýðãèéëýã÷
Зочин
Çî÷èí