Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов
Бусдын өмнө бөхөлзөж амьдрах гутамшиг. Тэнгэр бурхан нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүст нэг хэсгийг нь бөхөлзүүлж, нөгөө хэсгийг нь бөхөлзөж амьдрахаар хувь заяа хуваарилаагүй.
Бусдын өмнө бөхөлзөж амьдрах гутамшиг. Тэнгэр бурхан нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүст нэг хэсгийг нь бөхөлзүүлж, нөгөө хэсгийг нь бөхөлзөж амьдрахаар хувь заяа хуваарилаагүй. Хэн ч гэсэн ялгаагүй бусдын дур хүслээр өөрийн хүслийг хязгаарлаж, хэн нэгний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байх заяа дутмаг одонд төрөөгүй гэдэгтээ эргэлзээгүй итгэлтэй байх хэрэгтэй. Амьдралд тохиох аар саар бэрхшээл, амжилтаас хоцорсон азгүйтэл, бодсондоо хүрч чадахгүй бүтэлгүйтэл болгоноо төөрөг тавилангийн зурлага мэт төөрөлдөж, өөрийгөө доош хийн, нунж дорой царайлах шаардлагагүй. Чи одоо байгаагаасаа хавьгүй дээр амьдарч чадна. Үүнд эргэлзэж тээнэгэлзэлгүй баттай итгэ. “Өөртөө итгэх нь юутай сайхан, учир нь энэ бол өөрийн авьяас билиг, чадвар чадавхийг ухаарсан хүний шинж”. Аливаа зүйлд итгэлтэй байх нь хамгийн хүчирхэг, бүтээлч хүч мөн. “Хүн өөрийнхөө хүчинд итгэж байгаа тэр газартаа л ямар нэг зүйлд хүрдэг”. Түүнчлэн хүн бусдын шахалтаар бус, өөрийн зүтгэлээр сэтгэл зүрхээ зориулан хийж байгаа хамгийн дуртай зүйлдээ амжилт олдог. Түүнээсээ таашаал аван урамшиж, тэжээл аван хүчирхэгжиж, цог золбоот баяр баясгалан дунд умбаж явна. Дургүй зүйлээ хийсээр амжилт олж алдрын тавцанд зогссон хүний тухай сонссон уу? Үгүй л байх. Дургүйд хүчгүй гэдэг. Дургүй зүйлдээ хүн хэзээ ч хүч болоод сэтгэл гаргадаггүй. Сэтгэл дутсан бүх зүйл урт нас, удаан жаргалгүй, нүд хуурч ээлж өнгөрөөхөөс хол хэтрэхгүй. “Өөртөө үл итгэх нь хамгийн аймшигтай үл итгэлцэл” байдгийг мэдэх хэрэгтэй.
Өөрийн ухаан бодлоор бус, өрөөлийн хуруу гарын зангаа, нүд харцны дохио, үглэж дуулах үгээр үйлдэл хөдлөлөө үлгэн салган зохицуулж өдөр хоног өнгөрөөх хүмүүс өрөвдөлтэй бөгөөд хөөрхийлөлтэй. Уг нь ганцхан олдох амьдралаа өөрийн толгойгоор залж, өөрийн хүчээр авч явж, өөрийн замаа өөрөө бүтээж, нэр төртэй, толгой дээгүүр алхах боломж хүн бүрт байгаа.
Өөрийнхөөрөө амьдар. Өөрийнхөөрөө амьдрахын тулд өөрт байгаа хүч чадал, боломж бололцоогоо зөв үнэлсэн байх шаардлагатай. Өөрийн хүчийг зөв ухаарсан хүний хүч чадал нэгийг олбол арвыг олно гэдэг шиг нэмэгдэнэ. Өөрийн хүчийг дутуу үнэлсэн хүний хүч чадал нэгийг алдвал арвыг алдана гэх шиг хорогдоно. “Өөрийнхөөрөө байж чаддаг хүн аз жаргалтай”.
Боломжоосоо давсан зорилго өвөрлөн, өөртөө найдлага тавьж, өөрөөсөө ихийг хүлээж сурах хэрэгтэй. “Өөрөөсөө ихийг хүлээдэг хүн олон зүйлийг амжуулж чаддаг”. Өөртөө найдахаа больсон хүний гараас өнгөтэй олигтой зүйл гарна гэж итгэл тавин хүлээх хэрэггүй. Чамайг тэнгэрт тултал магтаж, газарт шигдтэл муулж, өдөж сөдөж, өөлж гоочилж байсан ч өөрийнхөөрөө, байдгаараа байхыг хичээ. “Өөрийнхөөрөө байх гэж мэрийх нь амжилт олохын цорын ганц хэрэгсэл мөн” гэж нэгэн нэрт зохиолч бичжээ. Амжилт олохыг хүсдэггүй хэн байх билээ дээ. Атга дүүрэн боломжийг алдаж гээлгүй ашиглан, сав дүүрэн санаачлагыг гартаа аван хэрэглэ. Бусдад бүү найд. Өлсөж ундаасч байхад чиний идэх хоолыг өөр нэгэн идэж өлсөө цангааг чинь тайлж, хүч тамир нэмж өгч чадахгүй. Чиний өмнөөс унтаж, чиний өмнөөс сэрж, чамайг орлон баярлаж, чамайг орлон гомдох хэн ч байхгүй. Үүнтэй нэгэн адил чамайг орлон чиний амьдралыг дэвжүүлэн цэцэглүүлээд өгөх хүн энэ хорвоогоос олдохгүй. Өөрөө хийж заавал чадна гэх өөдрөг бодол сэтгэлээ өнгө орж гялалзтал тордон зүлгэ. Бүхнээс илүү өөртөө найд.
Эрээн цоохор эрвээхэй цэцэг цэцгийг дамжин нисэхийн учир нь өөр сайхан цэцэгсийг эрж хайж буй хэрэг. Сэтгэл тэнүүн, таашаал хүртэн амьдрах сайхан амьдралыг мөрөөдөн, насан турш түүнийгээ эрж хайн хэрэн хэсэн бэдрэх нь ухаант хүний заяа тавилан. Муу, муухай амьдрахсан гэж боддог хэн байх билээ дээ.
Эрх чөлөөнд дургүй хүн байхгүй. Гагцхүү эрх чөлөөт хүн л өөрийн эрхээр жаргана. “Алтан гургалдай торон дотор дуулж чаддаггүй”-н адил гар хөлөө хүлүүлж, амаа үдүүлсэн хүн эрх чөлөөт, аз жаргалант байж чадахгүй. “Жинхэнэ эрх чөлөө алт, мөнгөнөөс үнэтэй”. Алтан амгай зуулгаж, хэлийг нь хазуулсан хүн алтан торон дотор суугаа дүүлэн нисэх боломжгүй хөөрхий шувуутай л адил.
“Бодож байгаагаа хэлэхийг зүрхлэхгүй байх нь хамгаас хатуу хавчигдал юм”. Хүний амьдрал тогтмол ус шиг хөдөлгөөнгүй чимээгүй байдаггүй, урсгал ус мэт урсан шуугиж байнга хувьсан өөрчлөгдөж, агшин бүр шинэ шинэ нөхцөл байдал үүсч, тэр болгоныг эхлээд таньж мэдэн, дараа нь зохицон амьдрах шаардлага тулгарна. Тулгарсан орчин нөхцөлтэй зохирч, байгаа байдалд зохицон амьдарч, сохрын газар сохор, доголонгийн газар доголон явахаас аргагүй. Бодол ухаан чинь хааш хөтөлнө, тийш булгийн ус мэт бургилан урс. Тогтоол ус мэт тогтсон хэв маягт хэлэх ярих, хийх үйлдэхээ захируулан, сул чөлөөтэй хөдөлгөхгүй өөрийгөө хүлж баглачихсан хүн бие сэтгэлийн түг түмэн төвөг зовлон эдлэнэ. Хэв маягт хүлэгдэж, хайран биеэ хөшөөн царцаавал шинэ сэргэг зүйл гаднаас нэвтэршгүй чулуун цайз мэт болон хувирна. Баригдаж хүлэгдсэн загвараасаа бушуухан салж, ухаан бодлоо чөлөөлөн, авхаалжтай сэргэлэн байцгаа.
Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав бол гэдэг шиг өөрийнхөө сайн, саар бүх үйлдэлд эзэн бай. Үйлдсэн бүх үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Чиний үйлдсэн буруу зөрүү үйлдлийн төлөө өөр хэн нэгэн хариуцлага хүлээх мэт гэнэн тоомжиргүй загнаж болохгүй. Сайн үйлсийнх нь төлөө хүртээх сайшаал магтаалд онгирч дэврэлгүй, буруу зөрүү үйлийнх нь төлөө дуулгах зэмлэл шийтгэлд урвайж унжийхгүй тэнцвэр тогтвортой аашлах нь хүний сайн шинжүүдийн нэг. Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь.
Хүмүүсийн хүндлэлийг хүлээж амьдарна гэдэг нь хүн болж төрсний тод мэдрэгдэх утга учир, жаргалтай амьдралын ил харагдах шинж төрх юм. Бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсвэл өөрийгөө эхлээд хүндэтгэ. Өөрийгөө дорд үзэн, доош хийж хүндэтгэдэггүй хүнийг бусад хүмүүс яг тийм байдлаар харьцаж хандах нь эргэлзээгүй. Өөрийн үнэ цэнийг бууруулах буюу алдаж хэрхэвч болохгүй. “Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх шалтаг болдог”-ийг мэд. “Өөрийгөө өчүүхэн төдий ч хүндэтгэдэггүй хүн бусдыг яагаад ч хүндэлж чадахгүй бөгөөд энэ хоёрын аль нь ч сэтгэлгээний доройтол юм”. Өөрийгөө хүндэтгэдэг хүн омог бардам, харц дээгүүр, аз жаргалаар дүүрэн, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүдэнд нь баярын оч гялалзана. “Хэрэв хүн өөрөө өөрийнхөө хүндэтгэлийг хүлээдэггүй бол тэрээр аз жаргалтай байж чадахгүй”.
Хүн бүр өөрийн ухаанаар бодож, өөртөө зорилго тавьж, өөрийн сэтгэлээр хайрлаж, өөрийгөө хүндэтгэж, өөрийн ажил хэргээ бусдын оролцоогүй хийж, өөр өөрийнхөөрөө амьдраг. Өөрийн санаа өөртөө зөв. Хүн юу хэлж, юугаа хийж байх нь бусдад тийм их хамаатай гэж үү? Чиний эрхэнд халдаж, амьдралыг түйвээгээгүй л бол бусдын хэрэгт хөндлөнгөөс хошуу нэмэрлэж, хуруу дүрэх, тэр ч бүү хэл атаа жөтөөндөө багтаж ядан цухалдаж, үзэн ядахуйн өтөнд баригдан тарчилж суухын хэрэг юу байна? Өөрийгөө зовоохын нэмэр. Хөндлөнгийн хүмүүсийг өөр шигээ бодож, өөр шигээ хэлж ярьж, өөрийн адил өмсөж зүүж, өөр шигээ хийж үйлдэж, өөрийнхөө хүслээр байлгахыг хүсдэг хүн бий. Бие биенээсээ огт өөр, янз бүрийн орчинд өсөж төлөвшсөн, төрөл бүрийн сонирхол, үнэт зүйлсийн үнэлэмжтэй хүмүүс нэг хэвэнд цутгасан юм шиг ижилхэн, тэгээд хэн нэгний хүсэл буюу үгээр байна гэж хэзээ ч байхгүй. Бусдыг өөрийнхөөрөө байлгах шаардлага тавьдаг хүн өөрийгөө зовоож, бусдын дургүйг хүргэхээс өөр амжилт олохгүй л байх. Эхлээд өөрийнхөө дундуурыг дүүргэж, дутуугаа гүйцээн, биеэ засахыг бод. Өөрийгөө засч чадаагүй хүн бусдыг засч чадахгүй. Бусдыг засах гэж зовж мунгинаж байснаас тэднийг хайрла. Хэн нэгний хайрыг мэдэрч байгаа хүн энэ хорвоогийн аз жаргалтай хүмүүсийн эгнээнд инээмсэглэн зогсоно. Сэтгэлд хургасан мөсийг хайлуулж, сэтгэлийн галыг бадраах гайхамшигт шидтэн бол хайр билээ.