Ц.Цэнгэл: Үгийг үнэр оруулахдаа ч гарамгай улс юм аа
-Монголын төр олон жилийн турш хэл амтай гацаанд байсан энэ асуудлыг авч хэлэлцэж, ард түмэнтэйгээ зөвлөж ярьж байгаад галт тэргээ хөдөлгөж чадсан гэдэг нь өөрөө уг шийдвэрийн өмнө түүхэн гэх том тодотголыг авчирч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл уригдлаа.
-Шинэ арслан, харцагууд төрсөн сайхан наадам боллоо гэж хүмүүс ам дамжин шагшиж байна. Наадмын тухай яриа хуучраагүй үед уулзаж байгаагийнх энэ сэдвээр яриагаа эхлэе. Та өөрөө ч сайхан нааддаг хүн. Хурдан хүлгүүдээ сойж хүй долоон худагт наадав уу?
-Өнөө жилийн наадмын тухай зон олны сэтгэгдэл тун сайхан байгаа нь мэдрэгдэж байна. Хүн болгон л наадмын тухай халуун дулаан үгсийг солилцож байна. Монгол төрийн их баяр наадам гэдэг үүднээсээ би улсын баярын энэ өдрүүдийг хувь хүнийхээ хувьд багагүй хүндэтгэлтэй өнгөрөөдөг. Цэлмэг хөх тэнгэрийн дор энэ гурван өдөр ёстой нөгөө мянган маань хөгжүүлнэ гэдэг шиг монголын их тал нутаг даяар үндэснийхээ их баяр наадмаа нэгэн зэрэг хийж, бяр хүчээн үзэж, хурдан хүлгүүдээ уралдуулж, цэц мэргэнээ сорьж, усаа долгилуулж, лусаа баярлуулдаг. Тийм болохоор монгол хүний сэтгэлийг энэ баяр цэнгэл онцгой эзэмдэхээс ч аргагүй юм уу даа. Наадмаар хүмүүсийн амны билэг, тухайн өдрүүдийнх нь энерги хүртэл тэс ондоо болдог. Бүх хүмүүс хоорондоо сайхан наадаж байна уу гэж мэндэлдгээс нь эхлээд ажихад тийм л байдаг.
-Та ихээхэн хэнэггүй харагддаг хүн атлаа юмыг нэлээн нухацтай ажигладаг хүн бололтой. Үнэхээр сайхан хариулт байна?
-Сайхан асуулт бол сайхан л хариулт авдаг байх. Зарим нь ч санаа сэтгэлийн мухарт ч байхгүй юмаар дайруулж хамаад давхичих юм. Тэгээд тэр нь явсаар энд тэнд хүмүүсийн эв эеийг эвдсэн таагүй уур амьсгал тариад явчих жишээ тохиолдоод байх юм байна шүү дээ.
-Баярлалаа. Шинэ арслан, шинэ азарганы тухай яриа ард түмний аманд ид явж байна. Та бөх сонирхоно биз дээ?
-Сонирхолгүй яахав. Энэ арсланг бол анх гарч ирж байхаас нь л мэднэ. Аваргын энтэй бөх гэж харж явдаг байсан. Эртэй, бяртай, аралтай, бас даруу. Хүнийхээ хувьд их төлөв сайхан залуу харагддаг. Их ч шуугиулж байсан. Тэгээд ламын гэгээний ойгоос хойш осолд ороод хэсэг амжилт нь зогссон. Өнөө жил аргагүй сайхан барилдаж ард олныхоо хүсэн хүлээж байсан амжилтыг үзүүлж арслан цолыг хүртлээ. Тэр болгон аавын хүүд олдоод байдаг цол биш шүү дээ. Аргагүй ардын сэтгэл, тэдний хүсэлд олон жил явсан далдын сайхан мөрөөдөл ингэж биелэхээс өөр яахав. Сайхан байна. Морьд бас их өнгөтэй сайхан хурдаллаа. Олон шинэ хурд төрлөө. Гишүүдийн хувьд үнэхээр ачаалал ихтэй байлаа шүү дээ. Миний хувьд ч мөн адил. Тавантолгойн асуудал тулчихсан. Ажлын хэсэгт орж ажилласан болохоор нэлээдгүй нарийн зүйлсийг уншиж судлах шаардлага гарч ирсэн. Тэгээд тэр бүр морь мал гэж явж чадсангүй. Гэхдээ морьдоо уяж байгаа. Саяын наадамд алдар цуугаа дуурсгасан товтой хэдэн адуу бол уралдсангүй. Эрдэнэчулууны шарга азарганаас өгсүүлээд.
-Эрдэнэчулууных биш шүү дээ. Б.Наранүүгийнх. Таны саарлыг Ононгийн саарал гээд байвал ямар сонсогдох бол?
-Тийм ээ, тийм. Наранхүүгийнх. Хэлээд хэвшчихсэн болохоор...(инээв) гэх мэтчилэн олон хурд гарч ирсэнгүй.
-Таны саарал одоо ер нь хэр байна вэ?
-Миний саарал одоо нас жаахан явчихлаа шүү дээ. 15 хүрчихэж байна.
-15 нас гэдэг азарганд бол нээрээ өндөр нас болоод явчих байх шүү, тийм үү?
-Идэр залуу насандаа, ид үедээ бүсийн болон улсын их баяр наадмаас зургаан түрүү авлаа. Даян түмэн эх гэдэг өндөр сайхан цолыг нь хүртлээ. Тэрнээс илүү яахав.
-Саарал азарганы үр төл гэж ер нь юу байна вэ?
-Саарал азарганыхаа үр төлөөс би Авзага трейд компанийн захирал Мэндбаярт нэг адуу өгсөн. Тэр л их хурдан байгаа даа. Энэ жил хавчиг учраас уясангүй.
-Та бэлэглэсэн юм уу?
-Тэгсэн юм. Сартай хүрэн морь болно. Алсдаа юм дуулгах вий. Мэндбаяр маань ч их сэтгэл өндөр байгаа.
-Танд өөрт үлдсэн юм юу байна. Хүний өв хөрөнгө нэгжээд шалгаагаад байна гэж битгий бодоорой. Морины хорхойтнуудын дунд энэ сэдэв нэлээн том асуудал байдаг юм билээ. Тэгээд л ?
-Надад нэг хар үрээ бий. Энэ жил хязаалан.
-Танд бас өөр нэг хурдан хээр адуу байдаг байх аа?
-Задгай хээр нэртэй хээр морь бий .
-Тийм. Аймгийн 70 жилд түрүүлсэн, улсад соёолондоо түрүүлж байл уу даа?
-Одоо ид насандаа л байна даа.
-Онон гуайн галд байдаг уу?
-Тод манлай Ононгийн уяан дээр манай их хурлын нэлээн хэдэн гишүүдийн морьд байдаг. Г.Батхүү, би, Рааш гуай, Буд гээд.
-Бүх адуугаа тууж аваачаад багширалдуулаад байна гэж байхгүй биз дээ. Зөвхөн уях морьдоо л Тод манлайд даатгах уу?
-Тэгэлгүй яахав. Зөвхөн сойж байгаа хэдээ л гарт нь атгуулна шүү дээ. Сойлго юуг нь тааруулуулна.
-Одоо хоёулаа бөх яринаа. Булган аймаг бол бөхөөр хэзээнээсээ алдартай нутаг. Гэвч сүүлийн үед дээгүүрээ нэг тийм орой байхгүй, хэдэн бөхчүүд нь энд тэнд тархсан байдалтай, амжилт муутай байдаг болжээ. Ганц харж явдаг гарьд Доржсамбуу гэхэд хэзээний элэгдчихсэн хөгшин заан шиг начин төрүүлээд л хэвтээд өгдөг хүн болж хувирлаа. Азжаргал арслан болохоор хоёр нутагтан шиг л явдаг. Нэг бол Говь-сүмбэр гэж дуудуулаад л, нэг бол Булган ?
-Манай аймаг эрт дээр үеэс хүчтнүүдийн өлгий байсан. Одоо ч тэр гал голомт тасраагүй. Удам залгаж дороос сайхан бөхчүүд төрсөөр байна. Яахав нэг тийм зохион байгуулалт тааруутай, нэг нэгийгээ татаж дэмнэдэггүй задгай зантай улс шүү дээ бид чинь. Та их эмзэг асуулт тавьж байна.
-Юу нь эмзэг гэж ?
-Эмзэг байлгүй яахав. Бөхчүүдийнхээ хүрээнд ч тэр, нутаг орныхоо хүрээнд ч тэр. Энэ жил 26 бөх сорилгод гарсан. Нэлээн шигшигдээд, аймаг, улсдаа цол горилох хэмжээний залуус нэгдэж гарсан л даа. Манай нутгийн „Ар монгол” компанийн захирал Батжаргал гэж залуу бий. Тэр хүн ивээн тэтгэж Дуган хадны амралтад тэднийгээ гаргасан. Сорилгод бол манай хэд чинь нэлээн эрт гарсан шүү дээ. Хилчин клуб дээр бас манай Өсөхбаяр заан, Баасандорж харцага гээд бөхчүүд тусдаа гарчихдаг. Энэ хэдийгээ нэг дор гарч бай гэж би хэлдэг л юм. Ямар юм нь болдоггүй юм бүү мэд. Цаашдаа болох биз дээ. Засч залах, эднийгээ нөмөрлөж явах ахмад цолтой бөх цөөн байна. Амгаа заан маань морь мал уяад тусдаа бас ажил төрөлтэй яваад байх шиг байна. Лхагвасүрэн заан бэлтгэлийнх нь үеэр ирээд явсан байна лээ. За, тэгээд Доржсамбуу маань л ахалж байна шүү дээ. Би хувиараар бөхчүүдээ эргэж очсон л доо. Ярьж хөөрч сууцгаасан. Сайхан л байдаг юм.
-И.Доржсамбуу бол ёс суртахуун, хүч чадал, гаргасан амжилт, бүх зүйлээрээ монгол бөхийн ертөнцдөө хүлээн зөвшөөрдөгддөг нэр хүндтэй хүн. Гэхдээ ингэж хар залуугаараа найраанд оролцоод явж болохгүй шүү дээ?
-Та сэтгүүлч хүн болохоор хартай ч байдаг бололтой юм. Хатуу ч байдаг болтой юм. Шууд л ингэж дүгнэж болохгүй шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэж нэг үг байдаг. Манай Доржсамбуу тэрэн шигээ л санаандгүй өвдөг шороодсон байх. Найраа майраанд оролцсон нь худлаа биз. Тэр өдрийн л тэнгэр мэднэ шүү дээ.
-Бүрэгхангайн ах дүү хоёр залуу бөх энэ жил тунаж барилдлаа. Заан, харцага хоёр харин хэл амаа сайн ололцсонгүй юу даа. Нэгэнт хэн ч амлаж чадахгүй тунасан нь үнэн. Ах дүү хоёр нь үнэн. Сайн ярилцаад ёслоод орчихсон байхад ард түмэн юу хэлэх юм. Гэвч нэг л хэл үг нь таарсангүй юу гэж харсан?
-Өсөхбаяр заан, Баасандорж харцага хоёр бол үнэхээр аргагүй хүчтэй бөхчүүд гэдэг нь харагдаж байна. Төрийн наадмын дэвжээнд аль ч хүчтэн нь амлаж чадахгүй ах дүү хоёр тунаанд үлдэнэ гэдэг үнэхээр ховор тохиолдол шүү дээ. Би яг барилдааныг нь харж чадаагүй.
-Хүн ахтай, дээл захтай гэдэг үг яагаад гарсан байх билээ. Ах нь дараагийн даваанд гарч ирэх ёстой ч байсан байж мэдэх юм. Баасандорж харцагыг Ганбат заан амлахгүй ч байсан байхыг үгүйсгэхгүй. Дүүгээсээ илүү омголон барилдаантай хүн шүү дээ ?
-Тэртээ тэргүй өнөөдрийн алдаа оноо бүхэн маргаашийн туршлага болж үлдэнэ. Нас нь залуу байна. Яарах юу байхав. Болно доо.
-Та сая нутагтаа явж байгаад ирэв үү?
-Тэглээ. Баяннуур сумын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцоод, нутгийн ард иргэдтэйгээ хоёр өдрийг сайхан өнгөрөөгөөд ирлээ. Манай Баяннуурынхан чинь 30 жилийн тэртээ монгол нутгийн өнцөг булан бүрээс илгээтийн эзэн болж, ёстой нөгөө сэтгэлийнхээ дуудлагаар ирж энэ сангийн аж ахуйг үүсгэн байгуулж суурьшсан улсууд шүү дээ. Олон жилийн дараа уулзацгааж залуу насаа дурсцгааж байгааг нь харахад үнэхээр шижигнэж, бужигнаж байсан нь нүдэнд харагдаж байна лээ.
-Энэ жил төр засгийн хэмжээнд олон чухал түүхэн шийдвэрүүдийг гаргасан жил болж байна. Стратегийн орд газруудаасаа түрүүчийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрүүд гаргалаа. Сая та Тавантолгойн ажлын хэсэгт орж ажилласан. Тавантолгой тантай хувь заяагаар холбогдож явах учиртай байжээ. Улс төрийн дарамт, хэл амнаас нь болоод өөрт байсан хувиа өгөөд гарсан биз дээ. Тэгэхээр мэдээж энэ сэдэв дээр дуугарах эрхтэй хүний нэг гэсэн үг?
-Монголын төр олон жилийн турш хэл амтай гацаанд байсан энэ асуудлыг авч хэлэлцэж, ард түмэнтэйгээ зөвлөж ярьж байгаад галт тэргээ хөдөлгөж чадсан гэдэг нь өөрөө уг шийдвэрийн өмнө түүхэн гэх том тодотголыг авчирч байгаа юм. Дөнгөж одоо гараан дээрээсээ хөдөлж буй энэ галт тэрэг бол ирээдүйн хүчирхэг монгол улсыг цогцлоох хөгжлийн галт тэрэг гэж би бодож байна. Би хэрүүл, хэл аманд угийн дургүй хүн. Та өөрөө ч гадарлах байх. Чуулган энэ тэр дээр би нэг их хэл амаа билүүдээд, орох орохгүй асуудал болгон руу ноцож давхиад байдаггүйг. Уул уурхайн асуудлаар монголчууд зургаан жил хэрэлдлээ. Арай гэж Оюутолгойг энэ их хурал баталж явуулсан. Одоо Тавантолгойг шийдэж байна. Хийхээсээ хэрэлдэх нь их болчихоод байна. Ер нь бол ажил хийж үзээгүй хүмүүсийн ам хэл их байдаг юм уу даа гэж би хардаг. Тоосонд дарагдаж, тоосго тавилцаж, хөлсөө урсгаж, хийхээ хийж яваагүй, огт ажил хийж үзээгүй юмнууд л камер харахаараа бүхнийг мэдэгч болоод дуу нь цангинаад ирэх юм. Ер нь манай их хуралд Ломносов шиг мундаг гишүүд хэд хэд бий ш дээ.
-Та тэгж байгаад шооч юм аа?
-Тэр л дэд бүтэц, төмөр зам энэ тэр гээд мэдэхгүй сэдэв байхгүй. Бүхнийг мэднэ. Нэг өдөр нь л нарийн бүдүүн цариг ярьж байна, нөгөөдөр нь нөхөн үржихүй гээд л. (инээв) Тэр мэдлэгүүдийнх нь системтэйг ээ. Шоолоогүй шүү. Зүгээр ярьж байна.
-Тавантолгой дээр таныг нэлээн өндөр хувьтай байсан гэдэг юм билээ. Наймааны хувьд бол тэнэг гэж хэлж болох явдал болсон байх аа даа. Гэхдээ та харамсдаг уу. Тэгж өөрт байсан хувиа бусдад хямдхан өгч, ийм том тоглоомноос гарч, төрийн хар хүн царайллаа гээд юу хожсон юм бэ?
-С.Баяр дарга Ерөнхий сайд болсныхоо дараа энэ алхмыг хийсэн л дээ. Яах ч арга байхгүй өөрөө ч энэ ордуудыг хөдөлгөх, гацаанаас гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагын өмнө зогсч байсан. Бүх юм хүний харилцаан дээр л тогтдог. Тухайн үед Тавантолгойд хувьтай байсан хэдэн хүнтэй С.Баяр дарга нэлээн гүнзгий ярилцсан. Ойлголцож, өөрийнхөө бодлогыг ч илэн далангүй ярьсан, бидний бодлыг ч хүндэтгэж үзсэн. Бид ч шинэ Ерөнхий сайдын хэрэгжүүлэхээр зорьж байгаа бодлогын асуудлуудыг дэмжие гэж шийдсэн. Шийдээд л хувьцаануудаа өгсөн. Өгөхдөө үндэсний компаниудаа дэмжих бодлого дээрээ ярьж тохирсон. Түүний үндсэн дээр тэдэндээ ч өгсөн. „Энержи ресурс” гээд хэдэн нөхөд маань үлдсэн шүү дээ. Одоо энэ тухай эргэж элдэв гоншигоноон байхгүй. Би тухайн үед шийдвэрээ гаргасан. Нөхөдтэйгөө зөвлөсөн. Ямар нэгэн буруу зөрүү ойлголт төрүүлэх, санаа сэтгэлийн сэв тарих үгийг би хэлэхгүй. Түрүүчээсээ зарим нэг сонинд иймэрхүү санаархал бүхий юм гарсан учраас би зориуд тодруулж хэлж байна.
-С.Баяр даргын ятгалгад ороод, төрөө бодоод тоглоомноос гарсандаа хувь хүний үүднээс нэг талаар алдсан. Хувиа аваад үлдсэн хүмүүс нь одоо хожиж байна гэсэн санаатай нэг гарчиг нээрээ харагдсан шүү?
-Үгийг үнэр оруулахдаа гарамгай улс юм даа. Уг нь өөрсдийгөө эх оронч гэж цээжээ дэлддэг зарим гишүүдийн дэргэд бид хэд бол жинхэнэ эх оронч шийдвэр гаргасан юм шүү дээ. Маажиж малтаж байхын оронд ядаж хүндэтгэж үзэх хэрэгтэй гэж би хэлсэн юм. Ер нь үнэн шүү дээ. Эх орон, ард түмэн гэж хий дэмий камер болгоноор хашгирдаг улсууд л эх орондоо хайртай байдаг юм биз дээ. Би ийм юманд дургүй.
-Тухайн үед улс төр хийж, жаахан сониноор балбаж байгаад л зогсох байсан биз. Юунд яарч хувиа өгсөн юм?
-Би бол төрийн хүн. Төрийн хүн байх хувь тавиланг сонгосноос хойш олон зүйлээ золисолсон. Уралд төгсөж ирээд цэл залуухан инженер төрд зүтгэсэн. Үнэхээр залуу насны аагаар явж байж. Хоёр удаа төрийн соёрхолд багаараа нэр дэвшээд татгалзаж явлаа. Ингээд яривал олон юм би. Дараа нь бусдын жишгээр бизнес хийсэн. Бизнест би амжилттай ажиллаж байсан. Хасбуу ХХК гээд компани бий. Төрд зүтгэснээрээ энэ компанитай хувь заяагаа холбоод ажиллаж амьдарч байсан 200 гаруй ажилтнаа явуулсан. Энэ бол нөгөө золиосуудын маань нэг. Би нэг ч тендер авч байгаагүй. Албан тушаал, эр мэдлээ ашиглаж байгаагүй. Энэ үгийг би хаа ч хэлнэ. Манай нэрийг хулгайлж авсан олон компани үйл ажиллагаа явуулж байна. Тэр болгоныг охин компани нь ч гэж боддог юм уу. Цэнгэлийн компани тендерт ороод ялчиж гээд л бичдэг.
-Нээрээ „Хасуу инженеринг”, „Хасуу мегаватт” гэдэг компаниуд Булганд ажил авчихаад будиллууд байна гэсэн гомдол манай сонин руу хүртэл ирсэн байсан. Цэнгэлийн компани ажил авчаад хийхгүй байна гэж олон нийт буруу ойлгосон юм шиг билээ?
-Аймгийн иргэдийн хурал нь хүртэл буруу ойлголттой явж байсан. Цоорхой ихтэй, луйврын нөхдүүдэд боломж олгосон хуулийн гайгаар оюуны өмчийн асуудал манайд жинхэнэ замарч байна шүү дээ. Би компаниа хүмүүсийг хас гэдэг тэмдэгийнхээ билэгдэл, утга сэлтийг нь ч ойлгоогүй явсан үед нь байгуулж байлаа. Тухайн үед хүмүүст ийм нэр авчих зориг, ухаан байсан юм уу. Сүүлд л баахан ижил нэртэй компаниуд гараад ирсэн. Би хэрүүл хийхдээ тааруу л даа. Зав зай ч гарахгүй юм.
-Заргалдвал том сэдэв юм биш үү?
-Хууль зөрчсөнөөс гадна, нэр төрийн хувьд бусдад учруулж буй гай түйтгэрийг нь тооцох юм бол зөндөө юм болно. Тэгж байгаад тэр нөхдүүдтэй тэмцэнээ. Патентын хуулиар манай компанийн өмчлөлд байгаа нэрийг ингэж хамаа намаагүй ашиглаж байгаагийнхаа төлбөрийг төлөх ёстой.
Түүний байгаа нь л энэ. Гаднаасаа баахан хэнэггүй, цүлх үзэгддэг энэ эрхэм цаанаа бол гярхай мэдрэмжтэй, шаггүй шооч хүн. Харагдаж байгаагаасаа илүү уяхан, гэгэлгэн, сэтгэлийн хөдөлгөөтэй. Хад хайрцаг шиг байдаг л нэг дүмбэгэр хүн гэж бодвол эндүүрэл.
Нэг дургүй нь хүрвэл хэлэхээ хэнээс ч айхгүй хэлчихнэ. Тэгсэн хэрнээ болсон болоогүй юмаар ороогоод л шүүмжлээд байхад тэгэхээс тэгэх гэсэн юм шиг таг дуугүй яваад байна. Зарим хүн түүнийг „Уг нь энэ Цэнгэл сайн хүн шиг байх юм. Тэгсэн хэрнээ харьцахаар дуугарч өгөхгүй сонин товарищ юм аа” гэж гайхширдаг. Үнэндээ бол яг ойлгосон, олж харсан, мэдэрсэн хүнд бол тэр жинхэнэ баараггүй эр. Барагтайд хөл алдахгүй, барин тавин гулгаж тэшиж гүйхгүй, юм үзэж нүд тайлсан, удамтай судартай, сайхан монгол эр хүн гэж би Цэнгэл ахыгаа ам бардам хэлнэ.