Дахиад банк санхүүгийн хямрал нүүрлэх гэнэ
Хоёулаа өнөөгийн улс төр эдийн засаг, санхүү мөнгөний бодлогын талаар өөдтэй үг унагсангүй. Ирэх намар гэхэд банкууд дампуурч имфляц өсөж улам хүндрэх юм гэнээ.
Улс төр эдийн засгийг ажиглах судлах талаар нэлээд нэрд гарсан судлаач, нийтлэлч хоёр нөхрийнхөө хамт кофе ууж баахан мэдмэртэхийг нь сонсох ээлжит “ажил” болов. Дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин манайд бол эдийн засгийн хямрал биш идэж уугчдын хярал нүүрлээд байгаа юм байх.
Хоёулаа өнөөгийн улс төр эдийн засаг, санхүү мөнгөний бодлогын талаар өөдтэй үг унагсангүй. Ирэх намар гэхэд банкууд дампуурч имфляц өсөж улам хүндрэх юм гэнээ.
Төв банк бодлогоо алджээ.
Төв банк бодлогоо алджээ. Төв банкны Ерөнхийлөгч Пүрэвдорж мөнгөний бодлогоо санаатай ч юмуу санамсаргүйгээр ч юмуу алдчихжээ. Тэрээр мэргэжлийн хүн биш болхоор дэлхийн банк ,УИХ, хоёрын хайчин галын дунд хаашаа ч хөдлөж чадахаа байжээ. Хэрвээ Пүрэвдоржийн энэ бодлогогүй бодлогоор явах юм бол арилжааны хэдэн ч банк талийгаач хоёр банкны хойноос явах гэнэ. Пүрэвдорж төрийн өмчийн хорооны дарга байхдаа ХААН банкыг арав хүрэхгүй сая доллороор Япон ба нутгийн Ховдын хослолд хувьчилж өгсөн. Дэмбэрэл УИХ-ын дарга болоод чадсан ганц зүйл нь Пүрэвдоржийгоо Монгол банкны захирлаар томилуулсан явдал байв. Урьдах захирал Батсүх нь харин цэвэр банкир мэргэжлийнх байсан. Тэрээр банк гэдэг чинь мэргэжлийн байгууллага гэдгийг мэддэг, тэгээд ч Чулуунбат нарыг төв банкаар тоглочихсоныг гаргаж ирсэн юм байна. Олон сая доллор буруу гараар орсон байсныг илчилчихжээ. Гэтэл төр эргэж УИХ Дэмбэрэлийн атганд ороод ирэхээр амь зулбан салав. Харин Пүрэвдорж одоо Монгол банкны Ерөнхийлөгч юмуу, Монгол банкыг хувьчлах гэж байгаа төрийн өмчийн хорооны дарга юмуу үл мэдэгдэх улс төрийн бодлого явуулж байгаагаас болж дэлхийн улсуудад илааршиж байгаа банк эдийн засгийн хямрал манайд ид дундаа хурдалж байна. Арилжааны банкнуудын хямрал алтны компаниудад барьцаалагдсан аль нөөцтэй, ашигт малтмалын ордуудыг маань гадаадынханд алдсанаар дуусах гэнэ. Ховдын гаралтай алтны магнат Мянганбаяр нарын ачаар тэдний хяналтанд байдаг гол ордууд гадаадынхны мэдэлд очсоноор банкны хямрал төгсөж амар сайхандаа жаргана гэж ажиглагчид үзэж байна.
Төсөв хяналтаас алдагджээ.
Улсын төсөв гэдэг маань хууль . Тэгээд ч хяналтанд байдаг. Жилд нэг л удаа сайн хэлэлцээд олсон олж чадах мөнгөө хувиарлах тараахыг хэлдэг. Одоогийн тодотгох гэж мунгинаад байгаа төсөв хорин жилийн хугацаанд байгаагүй муу төсөв байсан гэнэ. Хэзээ ч батлагдахгүй байж. Харин Сангийн сайд Баярцогт уран мэхээр гишүүн бүрт нэг тэрбум төгрөг атгуулан байж батлуулжээ. Сүүлдээ сангийн яам тоогоо алдчихсан ажгуу. Уг нь аль ч үеийн сангийн яам олох юм нь хэмжээтэй болхоор зарлага талдаа нэг муу тооцоотой байж л дээ. Төсөвөө шинээр тодотгох болов. Засгийн газар 170 тэрбум төгрөгийн өр тарих болов. Хоёр банкны дампууруулсны нөхвөр 100 тэрбум гарч ирэв. Бас нэг 70 тэрбум нэмж ирэв. Дахиад бас 80 тэрбум гарч ирэв. Нэмээд байгаарай. Дэмбэрэл дарга хүүхдийн мөнгийг 20 мянга болго гэж загинав. Нэмээд байгаарай. Үйлдвэрчний Ганбаа жасаж төрийн албан хаагчдын цалинг 30 хувь болго гэж жагсав. Нэмээд байгаарай. Нийгмийн хамгааллын Ганди хадагтай тэтгэврийг 30 хувь нэм гээд оруулж ирэв. Нэмээд байгаарай. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнийхөн өлсөж Ерөнхий сайд сонгуулийн хугацаанд амласан нэг сая 500 мянгыгаа өгнө гээд амласаныг суулгах ёстой. Нэмээд байгаарай. Гэтэл сая Монгол мал хөтөлбөр гэгч дээр ямаанд биш сум бүрт 60-100 сая төгрөг өгнө гээд оруулав нэмээд байгаарай. Гэтэл сангийн яам Оюу толгойгоос орж ирсэн 200 тэрбумыг аль хэдий идчихсэн данс нь улайчихсан байгаа гэлээ. Одоо ганцхан мэх л үлдсэн . Юмны үнийг чимээгүйхэн нэмэх. Цахилгааныхаа үнийг чимээгүй нэмлээ. Гэвч зах зээл өөрийн хуулиараа явна. Юмны үнэ нэмэгдэнэ. Банкууд хаалгаа барьж дотоодод юм үйлдвэрлэгдэхээ больж бэлэн мөнгө гадагшаа урсаж, төсөвийн алдагдалаа тооцож чадахаа больж худал мэдээ гаргаж байдаг болно гэнээ. Олн Улсын валютын сан дэлхийн банкны сэтгэл түгшиж харж л байгаарай инфляц лав 25-30 хувьд хүрнэ гэж хатуу сануулав. Монголчуудыг банкаа хувааж идээд байхаар солонгосчуудыг ирүүлж нэг үзэж байна. Харин манай эрх баригчид сүх далайтал үхэр амар гэгчээр ажрахгүй байна. Наадмаас наана УИХ завсарлана. Одоо бүх нийтээрээ наадна, амрана. Хөдөөлнө. Найрлана. Харин намар..... Манай хоёр нөхрийн мэдмэртсэнээр эдийн засаг банкны хямрал 10 дугаар сар гэхэд ёстой хатуу мэдрэгдэнэ гэнээ.
хэ хэ
Зочин
далай
Zochin
TENEG
Отгоо
Dozo
doogii
аа
kk
Зочин
sanal
Санал
Boldoo