Би шинэ үеийн хүн мөн үү?
Шинэ үе ээ чи хаана байна? Дэд гарчиг энтэртэй сүртэй явнаа. Би аавынхаа дараа төрсөн юм чинь аавдаа бол шинэ үе мөөн мөн. Том ахдаа ч шинэ үе. Тиймээ тийн, биологийн хувьд бол шинэ.
Шинэ үе ээ чи хаана байна?
Дэд гарчиг энтэртэй сүртэй явнаа. Би аавынхаа дараа төрсөн юм чинь аавдаа бол шинэ үе мөөн мөн. Том ахдаа ч шинэ үе. Тиймээ тийн, биологийн хувьд бол шинэ.
Харин үзэл санааныхаа үечлэлийг шигшээд үзий даа. Монголд залуувтар насны хүмүүс нь ахмадуудаа Коммунистууд гэдэг. Ахмадууд нь дуугай л байдаг.
Би ч залуу л хүн. Тухайлбал 80 оны зааг хавьцаа төрсөн, 90 онд 10 цухуйсан настай гүйж явсан, ухаан орсон ухамсарт амьдрал маань одоо эрх чөлөөт, ардчилсан нийгэмд өнгөрч байна. Маний үеийнхэн аль 10 жилийн дунд ангиасаа л ардчиллын загвар Америкийн дуу, хөгжим, урлаг, спорт, хувцас загвар, үс толгойны стийлээр хоцрогдохоо байсан, нэмэлт болгохын бол хотод төрж паалантай жорлонтой газар өссөн нь тэрийгээ хэлнэ биз. Нэг бус хэлээр мэдээлэл авчиж дөнгөдөг.. хилийн дээсийг хөндлөн гулд алхцан гү ер нь л хаанаас нь ч харсан ай? Ардчилал ялаад 20 жил болсон Монгол улсын шинэ үеийн иргэд биш гэчих л дээ. За тэр тийм байдийм байж.
Тэгсэн ойрын үед коммунизмыг огт мэдкү, мэдрээ ч гүй жинкэн ардчилсан сэтгэлгээтэй шиффф шинэ, тэссс өөр үе хувьсгал хийх гээд гараад ирдийм байна. Тэгсэн чинь би бол дээр хэлсэнчлэн кола сурамгай задлаж, нэг гараараа мийсэж бичдэг, apple-н юмнууд хэрэглэх дуртайгаараа л өөрийгөө шинэ үеийн хүн дээ гэхээс цаашаагаа бол чадкуу шүү дээ. Аа блог бичдэг бас орж магадгүйм байна. Тэхээс тэр комнийст дэглэмд чинь цэцэрлэгээр хүмүүжээд, дараа нь комнийзмийн тогоонд истүүжин болтлоо чанагдсан багш нараар физик, мать заалгаад, амьдралд хөл тавьж байх үедээ дээд сургуулийн багш нар ба эцэг эхчүүд гэсэн бөөн бөөн тушоонкнуудын тун ч ойрын оролцоотойгоор өдий зэрэгт хүрсэн "шинэ хүү" шүү дээ. Суурь хүмүүжил, жигшил энэ тэр бол ай, юугаа нуухым бэ, тийм биз дээ Балдаан? Азаарны л байдаг биз дээ.
За Америк Японоо болий, угсаа гарвал нэгтэй Түүркийн захын нэг залуутай ярилцахад маш олон юмаар төө доор явж байгаагаа мэдэрдэг. Мэдэрч байгаа нь овоо доо л гэж олзуурхахын. (Шинэ үе ш дээ би Монголын). Дуулж мэдсэн юм гэдэг, төрөлх мэдрэмжээс тэс ондоо байдаг даа ай. Монгол 3 үерээ комнийзмд байсан ба сүүлчийн үе нь дуусах хаа ч байсын, тэр үе нь, тэрний дараагийн маний үе дуусжээж Түүркийн дайны тэнцэж ирхийм байхаа. (Түүркүүд харин 3 үеэрээ коммунизмд байгаагүй). Тухайлбал тэр Түүрк бид 2-н хүүхдүүдэд 2 аавынх шиг нь сэтгэлгээний ялгаа мэдэгдкү болтлоо багассан байх жишээний.
Тэхээр шинэ хөрсөн дээр л шив шинэ ногоо ургадаг байх нь. Бидний үе, магад ахиад 10 насаар залуу доодох үе бол комнийзмийн хөрсөн дээр л ургасан сэрэвгэр ногоо. Жижигхэн ярахад л хөгцтэй хөрс гараад ирнэ. Ах насныхныг бол ярилтгүй, бүүр худлаа! Сэтгэлгээгий чинь л яриад байна. Тэгвэл жинхэнэ капиталист Монголын шинэ үе хаа байнаа гэхийн боллл... тэдний түрүүч нь одоо л аав ээжийнхээ гараас хөтлөөд хичээлдээ хүргүүлж байгаа байх даа. Би лав шинэ үе бивийн бишээ-эг. Төрөлхийн комнийст биш сэтгэлгээтэй нь бүр ч биш. Харин хичээгээд явхаа л бодоё.
Нэмэлт:
Нийтлэлч Баабар, Цэнддоо нарын нийтлэл доор байгаа үй түмэн шинэ үеийнхний сэтэгдлүүдээс нэг сэдэвт нээх их гутарч билээ. Юу гэвэл: ".... энэ хувиа хичээсэн, аминч үзэл сурталчлаад байхаа болиочээ....".
Ярий л даа, монгол хүн гадаадад гарахаар гялалзаад Монголдоо ирэхээрээ миараад байдаг гэж гайхдаг билүү. Хариулт хэлий, монгол хүн гадагшаа гарxаараа хувиа хичээж, хэн нэгнээс өрсөж, цагтай уралдаж эхэлдэг юм даа. Хэн ч өөрт нь туслахгүйг арьс махаараа мэдрээд ирэхээрээ л монгол хүн тэгж "гялалзаад" байгаа ч юм биш, зүгээр хэвийн "дорд гентэй нэгэн" л болж байгаа нь тэр. Дэлхий даяар хувиа хичээцгээж байна. Хувиа хамгийн их хичээсэн иргэдтэй улсууд түрүүлээд хөгжөөд байснуу гүй юу.
Монголд 90 онд жинхэнэ шинэ үе болж гарч ирсэн улсууд (энэ жинхэнэ гэдэг үгийг, хүнсний зах дээр байдаг "монгол төмс" ба "жинхэнэ монгол төмс" 2 -н ялгаа шиг хэрэглэчлээ) хорин жилийн дараа ч биднээс илүүг "сэтгэж өгөөд", илүү холыг "харж өгөөд" байхымаа. Аль тэртээх дарангуй нийгмийн үед өөрийг харж чадсан "нэмэлт моосттой тархитай" юм чинь арга ч байжуу. "Шинэ үеийнхэн" бидэнд байнаа, гэхдээ цагийн эрхээр холдож байгаа. Гэвч дараагийн шинэ үе цэцэг ногоо шиг торниж байна. Харин бид аятайхан шиг гүүр болжээвэл барав.
2010.04.15
ariynbat
Shark
ALeRT
Зочин
nausica
çî÷èëëîî
ankhaa
Niitlel-g sonirxson zochin
Зочин
Зочин
bag
m
Зочин
hel
hujaa
laaalaaaa
байсын
явхаа л
болжээвэл
ynerch
baabar
kkkkkk
bvjin
Аа
өнгөрсөөн
lllllllll
iimerhuu
kkkk
zail
Эрдэнэ
dyrem juram zarchim huuli es
simple girl
zovlogoo
Зочин
saramp
Зочин
Зочин
Зочин
baylag buteegch
hooe
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ббб
zochin
zochin
Саруул-д
Зочин
Саруул
jagaa
Sain
redman
nimkaa
Заяа