Эмэгтэйчүүдийн тухай нүцгэн бичлэг
Бидний эхлэл болсон хайрт эмэгтэйчүүдийхээ тухай нэг ч бичээгүй хэрнээ хорвоогийн бусад хэрэгтэй хэрэггүй явдлуудыг бишгүй бичсэн байхам даа би. Энэ муу шүү.
Бидний эхлэл болсон хайрт эмэгтэйчүүдийхээ тухай нэг ч бичээгүй хэрнээ хорвоогийн бусад хэрэгтэй хэрэггүй явдлуудыг бишгүй бичсэн байхам даа би. Энэ муу шүү.
За өнгөрсөн маартын наймны мэнд шүү манай сайхан бүсгүйчүүдээ.
Эрчүүдийн дунд байдаг тэдний тухай хамгийн түгээмэл 2 ойлголт бий:
1. Бөөн ядаргаа!
2. Ай хөөрхөн хүүхнүүд минь, та наргүйгээр бид хэн юм бэ!
Тиймээ тэднийг янз янзаар л хэлцгээдэг, бүр зодож нүддэг улсууд ч бий боловч тэд энэ дэлхийгээс яваагүйгээр барахгүй улам олон болцгоож байгаа нь азны коля ч юмуу? Тэднээр нуруугаа маажуулах, май гэж аманд нь маруужин ойртуулснаа гэнт аваад хахаха гэж инээхээс илүү сэтгэлийг баясгах юм гэвэллл.. одоо пиав миав л байна даа. Гэтэл пиав биенд муу гэжээдэг. Харин тэд бол биенд сайн. Өөр олон сайхан талууд ч бий дээ (Хөмсгөө хөдөлгөв). Тийн, би эмэгтэйчүүлд нугасгүй хүн байгаам.
Ингээд тэднийхээ тухай ярилцая.
Тэдний маань тархины нэг газар алтан зүү жин хийтэл хатган нэгэн сайхан чихэрлэг бодол ургуулсан байж болноо. Харин тэр их тархи, бага тархи, жоохон тархи, улаан тархи, намалдаг, самалдаг, тагнай, үүдэн шүдээр дамжин амаар гарахдаа тухайн эрхтэн болгон дээр хувирсаар анхны бодолтой өчүүхэн ч төсгүй болсон байх нь элбэг:
-Хайраа, манай ажлын хүн биднийг хуримандаа урьсан.
-Аа тэгээ юү хө.
-Хайраа наад хомхойгоо хурдан эдгээ л дээ.
-Эдгэчихнэ шүү дээ тэгжугаа л.
-Хурдал л даа
-Гү юунд ингэтлээ миний хомхойг ад үзнэ вэ?
-Миний хайрын уруулыг долоосон хэнийг ч би ад үзнэ. Чи урьд нь яг хэдэн хүүхэнтэй байсан? Тэрийгээ хэлчих!
Тэгснээ тэд гэнэт ямар ч барьцгүй, тамхины утаа шиг тэнэсэн ярианаас гэнэт эргэж анхныхаа бодол дээр очиж чадах л улс:
-Энэ чинь зүгээр л нэг яр шүү дээ..... Удкуу л эдгэчнэ.
-Паах яасан заваа юм ярьдий, надаа халдахуу наадах чинь?
-Халдана
-Түгүүл наад халбага хурдан тавь, миний иджаагаа юмнаас дахиж битий амс!
-Заазаа..
-Гэснээс наадхан дээрээ миний крэмнээс түрхээрэй!
-Яахын?
-Хүн амьтан харахад муухай биз дээ?
-Хэн харахад?
-Хуриманд очийшдээ мээкээмнээ!
Тэд ер нь олон юм чадна. Бүх үйлдэлд нэг ижил үгээр хариу реакц ч өгч чадна:
-Оо боже мой.
-Аая, миний эхнэр гадаадаар уулга алддийн хэ хэ. Яасан янзагаанаа?
-Боже, маргааш миний төрсөн өдөр. .
-Аая!
-..Ооо боооже мой!!!!
-Яаваа бас?
-Зицгээгээс мийсэж ирчиж, намайг эргүү авгай гэнээ. Яанаа, бооже!
Ээж аав 2-г ингэж ярилцаж байх хооронд 5 настай хүү нь найзтайгаа хуучилж сууна:
-Mанай ээж шөнө ..боже мой! ..оh бооже! гээ л байдаг...
Заа тийм бээдийм бээжээ гэж бодоход бас тэднүүс чинь чухам юугаараа бодож сэтгээд байгааг нь мэдэхийн аргагүй улсууд шүү дээ:
-Миний хөөрхөн эхнэрээ, чи тэгээд хаана яваагаа мэдкүүнүү.
-Мидкү бээнэ.
-Ойр хавьд чинь юу байна? Хэлээдэх дээ!
-Түүц-э, моод-о, хашааа....
-Гүэ онцлог юм юу байнаа?
-Автуусны буудал..
-Наадуул чинь хаа сайгүй байдаг юмнууд байшдээ! Онцлог юм хэлээдэх л дээ, тийм байшин ч гэдиймүү!
-Аан хэхэ, хайр нь мэджийнаа. Тийн энд байшин байна. Баахан цонхнуудтай....
-Ёоооооооё!
-Юуны чинь ёооё гэж, юундаа уурлаад байгаан! Би яахын өөр? Иймхэн юм мэдчиж чадку чамайг ямар эр хүн гэхийм бэ ай! Ирээ ир хурдан ир!.... дийд дийд дийд..
Гү тэгээд горьгүй ч улсаа даа гэж бодохоор бас зэвүүн дээ зэвүүн цэцэн бэрүүд байгаам:
-Зиа сайхан... Оо будаатай хуурга уу, толгой чанана гэсэн яа...
-Миний хайруушка, наад гэдсээ нэг харчих даа. Будаа чинь хөнгөн шингэн, миний хайрын царайг тунгалаг сайхан болгоно, амархан шингэнэ, зүүдлэхгүй, өглөө сэргэлэн....
-Заа заа. (бувар бувар)
-Амттай байгааз дээ?
-Мхм. .. Чи тэгээд авсан толгойгоо хөрөгчиндөө хийцнүү тэ?
-Хихи хайр нь тэрий чинь маргааш яг авчнаа за, миний хайр байху уухуу сүүтэй цай уухуу?
За харин олон юм зэрэг анхаарч чаддаг гээд байхаар хэтэрхий олон юм анхаарсаар байгаад заримдаа гам алдах тал бий.
-BUZZ!!
-..
Танил боловч удаан юм яриагүй эмэгтэй гэнэт бузз-длаа. Хийж байгаа юмаа орхиод би бичлээ:
-hi, yaasan ho? харин тэр ямар хариу өгч чадна гээч:
-Puuh yamar sonin hun be, yostoi sanaand oroogui hun yavjiishd. za yu bainaa...
Күэ ер, хүн өдчөөд, тэгж будилжаах гэж.
Бидний нар болсон бүсгүйчүүд маань үргэлж л эдийн засгийн хэмнэлт хийхээр хичээдэг улс. Баярлууштай гэж яаваа. Гэвчиг...
-Пөөх, яасан том пүүдэр вэ хө?
-Тийн, аймар ашигтай, 2 жил элбэг түрхэнэ. Бараг 20% химдхан гэж худалдагч нь хэлсэн. Би хэдэн төгрөг хэмнэсэн байна хайраа хэлээд өг дөө?
-Хугацаа нь хэзээ дуусахы нь харсан уу?
-Хайр нь харсоон. 3 сарын дараа.
-... (дяуннн!!!)
-Яасан бэ хайраа? 3 сарын дараа л гэжээсийшд.
Эмэгтэйчүүдээ гэж. Бүх юмны эх, эхлэл болсон хүмүүс гэдэг. Би энүүнд итгэдэг. Бид эмэгтэйчүүдийн ачаар л бий болсийм шүү дээ. Тэдний сониуч зан байгаагүй бол яах ч байсийм билээ. Адам мөрөөрөө суужаахад, Ева л тэр яавлагий нь идчээ биз дээ?Ай?
За за алиу. Үнсий.
Зочин
UGI
gooooooyo bn
dare 2 be
Зочин
kukla
buyanaa
bi
ODKO
booloo nene
tumurhun
Зочин
hairan altan tsag
chamd helii
hooe
aldart niitlelchin
Зочин
Зочин
Зочин
monamazon
tuslaach
tyslaach
Matar sonin
mn
mgl
bichij baigaa yumiig ni hartsgaa
haha
niigmiin doroitol
iim teneg yumnuud bichih yumdaa
hairan oron zai
eremdeg zeremdeg ygnyyd
ih natsagdorj
sadist
алиу. Үнсий.
hun
Nomin
uneng helie
Зочин
rose
Гэгээн Саран
Зочин
haha
Зочин
Зочин
Зочин
Wckk
redman
би
anigdo
Солонго
ббб
Зочин
иджаагаа
дийд дийд дийд.
Мидкү бээнэ
. (дяуннн!!!)
hehe
Зочин
gandi
hehehe
zochin
boss
hehe
ЭМНЭ
gandi
sejigtei
nomiin hel bol yarianii helees oor
zolbin hel gej enedee
erliizee
busgui
Зочин
gaihah yum
aaya ya
Shuumjlegch
kkkk
óóðëàõàà áîëü
hooson tolgoi
nimkaa
Зочин
hehehe
Зочин
gutmaar
uurtuu taarsan yum bichij de
Зочин
hi
Зочин
Зочин
bt
he he
partisan
Зочин
kkk
уү уү
baso_61@
Зочин
Зочин
ariun
Зочин
Зочин
eenkhoh
Eberx