Парламентын мөрдөн шалгах эрх мэдэл
Улс төрийн зөрчилдөөнтэй үед нөхцөл байдлыг тодруулах хэрэгсэл бол ”парламентын мөрдөн шалгах” чиг үүрэг гэж тайлбарлах нь түгээмэл байдаг хэдий ч парламент өөртөө мэдээлэл олж авах хамгийн хүчтэй хэрэгсэл нь энэ эрх мэдэл байдаг.
Улс төрийн зөрчилдөөнтэй үед нөхцөл байдлыг тодруулах хэрэгсэл бол "парламентын мөрдөн шалгах" чиг үүрэг гэж тайлбарлах нь түгээмэл байдаг хэдий ч парламент өөртөө мэдээлэл олж авах хамгийн хүчтэй хэрэгсэл нь энэ эрх мэдэл байдаг. Мөрдөн шалгах эрх мэдэл нь тодорхой асуудал дээр илүү гүнзгий дүн шинжилгээ хийхэд зориулагддаг бөгөөд нийгмийн ач холбогдол бүхий маргааныг бүх талууд хамтран сонсож, мэдээлэл аван, шийдвэр гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
Парламентын хороодын эрхлэх асуудлын хүрээнд нарийвчилсан мэдээлэл авч, түүнд дүгнэлт хийх зорилгоор гэрчлэх этгээдүүдийг дуудах, гэрчүүдийг нүүрэлдүүлэх, албан тушаалтныг байцаах, баримт бичгийг гаргуулан авах, нотлох баримтад судалгаа хийх, сонсгол зохион байгуулах зэрэг эрх мөрдөн шалгах эрх мэдэлд багтдаг. Зарим улсад мөрдөн шалгах үйл ажиллагаанд эрүүгийн шүүхийн процессыг жишиг болгон хэрэглэдэг ба тусгайлан авилга, эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотойгоор мөрдөн шалгах чиг үүрэгтэй байх нь ч бий. Үүнээс улбаалан парламентын мөрдөн шалгах хяналтын үйл ажиллагааг "инквизаци процесс" гэж нэрлэдэг. Парламентын мөрдөн шалгах загварын хувьд үндсэн хоёр туршлага байгаа. Энэ нь АНУ, ХБНГУ-ын туршлагууд. Эдгээр нь нэлээд эртний уламжлалтай.
Мөрдөн шалгах чиг үүргийг АНУ-д parliamentary investigation - congressional investigation, ХБНГУ-д committee of inquiry гэх байдлаар нэрлэдэг бөгөөд АНУ байнгын хорооддоо түшиглэдэг бол ХБНГУ цөөнхийн эрхэд үндэслэн, парламентын нэгдсэн чуулганаас эрх авсан түр хороогоор дамжуулан хэрэгжүүлдэг. Мөрдөн шалгах хороо нь бусад хорооноос давуу эрх мэдэлтэй ба ердийн хороог бодвол мэдээлэл авах боломж ихтэй, гэрчүүдэд тусгай хамгаалалт өгдөг, албан тушаалтнуудад худал мэдээлбэл хуулийн хариуцлага тооцдог. "Парламентыг үл хүндэтгэх" гэх эрүүгийн зөрчлийн ойлголт ч мөн энэ мөрдөн шалгах эрх мэдлийн хүрээнд яригддаг бөгөөд шүүх болон захиргааны байгууллагууд энэ хүрээнд парламентад мэдээлэл өгөх үүрэгтэй болдог.
Парламентын мөрдөн шалгах хяналт нь бусад хяналттай харьцуулахад ихэвчлэн иргэдийн гомдол дээр үндэслэн явагддаг тул илүү нийгмийн хэрэгцээн дээр суурилж, олон нийтийн санаа бодлыг өөртөө тусгаж чаддаг. Мөн мөрдөн шалгах хяналт нь мэдээллийг олон талаас авч сонсох, засгийн газрын мэдээлэлтэй бие даасан шинжээчийн мэдээллийг харьцуулан үзэх боломж олгохоос гадна, сонсголоо нээлттэй хийснээр мэдээллийг олон нийтэд ил болгож, иргэдийг өөрсдийнхөөрөө дүгнэх боломж олгодог. Судлаачид мөрдөн шалгах эрх мэдлийг ерөнхийлөгчийн засаглалтай үед байнгын хороонд, парламентын засаглалтай үед цөөнхөд өгөх нь илүү үр дүнтэй гэж зөвлөдөг. Парламентын засаг бүхий Германы парламентад анхны мөрдөн шалгах чиг үүрэг Макс Веберийн нөлөөн дор XIX зууны эхээр бий болсон гэж үздэг. Гэрчийн мэдүүлэг сонсох эрхгүй, мөрдөн шалгах процессгүй байгаа нь Парламент засгийн газрын өмнө ямар ч хүч чадалгүй байгаа явдал гэж Макс Вебер үзэж байсан бөгөөд Парламентад мөрдөн шалгах эрх олгогдох тухай онолын үндэслэлүүдийг боловсруулж, парламент гүйцэтгэх эрх мэдэл хоёрын тэгш байдал, цөөнхийн эрх, парламентын хяналт хоёрын харилцан хамаарлыг хамгийн цэгцтэй, үр ашигтай байх аргачлалыг боловсруулсан байдаг. Макс Веберийнхээр "Парламентын гишүүд гэдэг бол мэдээллийг бүрэн авч байх эрхтэй ард түмний төлөөлөгчид. Гэвч бодит байдал дээр Засгийн газар тэдэнд мэдээллийг бүрэн өгдөггүй. Гэрчийг сонсож, нотлох баримт цуглуулах эрх бүхий парламентын мөрдөн шалгах хороог байгуулах нь гишүүд дээрх эрхээ эдлэх чухал механизм юм. Гэхдээ энэ механизм засгийн газраа дэмжиж, гүйцэтгэх эрх мэдэлтэй хэлхээ холбоо сайтай /мэдээлэлтэй/ байдаг эрх баригчдад-олонхид биш тэднээс мэдээллийн хувьд дутмаг байдаг цөөнхөд илүү ач холбогдолтой чухал механизм юм". Үнэхээр ч парламентын олонхи хууль тогтоогчийнхоо хувьд зөрчилдөөнтэй хоёр чиг үүрэгтэй тулдаг. Нэг талаас засгийн газраа дэмжих, нөгөө талаас түүнийг хянах. Энэ нөхцөлд олонхийн гишүүн өөрийн намын лидерийг шүүмжлэхээс илүүтэй Засгийн газрыг дэмжих эхний эгнээнд багтахыг чухалчилдаг. Арын эгнээний гишүүд шүүмжилдэг ч энэ нь эцэстээ нам дотроо өөрөө хариуцлага тооцогдсоноор дуусдаг.
Сөрөг хүчний гишүүний хувьд засгийн газрыг шүүмжлэх нь харин эсрэгээрээ нам дотроо эхний эгнээнд шилжих улс төрийн хүсэл зориг болдог. Чухам энэ хүсэл зориг дээр л парламентын засаг бүхий улс орнуудын парламентын хяналт амьд, үр ашигтай байх дотоод эрч хүч оршин байдаг. Гэхдээ энд нэг зүйлийг дурдахад Засгийн газрууд парламентын энэ эрхийг зүгээр хүлээн зөвшөөрчихөөгүй. Тэдний хувьд парламентад хянагдахгүй байх 3 хүсэлтэй байдаг: Хяналт байхгүй бол засгийн газарт илүү амар. Өргөн хүрээний нарийн хяналтад байхыг хүсэх юм биш. Хэрэв тийм хяналт байвал улс төрчдөд засгийн газрын нэрээр амьдрах боломж хязгаарлагдана. Засгийн газар өөртөө байгаа мэдээллээ хуваалцах, тэр дундаа өөрийг нь хянаж буй парламенттай хуваалцах сонирхолгүй байдаг. Өнөөдөр засаглалын хамгийн гол хүч нь мэдээллийн эрх мэдэл болж хувирсан. Өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэх чадавхиа багасгахыг хүсдэггүй. Засгийн газарт хуулиар тодорхойлогдоогүй төрөл бүрийн чадавхи хадгалагдаж байдаг. Засгийн газар энэ гурван хүслээ олон янзаар гоё тайлбарлаж чадах ч, парламент уг асуудлыг үзэхдээ: "Засгийн газар намын нөлөөнд байх магадлал байгаа тул мэдээллээ нуух, парламентыг хуурах тохиолдол гарна. Түүнээс сэрэмжилж мэдээллийг Засгийн газрын хүсэл, сонирхол ямар байгаагаас үл хамааран олж авах нь парламентад зайлшгүй байх ёстой зүйл. Засгийн газар хяналтын асуудал дээр харилцан хамтран ажиллах хүсэлгүй байсан ч Парламент хяналтын эрхээ хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. Үүний баталгаа нь мөрдөн шалгах эрхээр тодорхойлогдно" гэж үзсэн. 2007 онд Олон улсын парламент хоорондын холбооны байгууллагаас хийсэн "Парламентын хяналтын арга хэрэгсэл" хэмээх судалгаанд хамрагдсан 88 улсаас Парламентын мөрдөн шалгах чиг үүрэг 76-д нь байгаа гэж гарсан байна. Энэ судалгаанд Монголыг жишээ нь парламент нь мөрдөн шалгах эрх мэдэлтэй гэж оруулсан байгаа. Олон улсыг нэгтгэн харьцуулсан энэ судалгаанд тэдгээр улсуудын парламентын дотоод ялгааг гаргаагүй, үр ашигтай байдлыг үнэлээгүй нь зарим талаар учир дутагдалтай болсон байна гэсэн шүүмжлэлийг судлаачид өгч буй хэдий ч энэ судалгаа нь парламентууд мөрдөн шалгах чиг үүрэгтээ илүү их анхаарах болсныг харуулж буй юм.
Мөрдөн шалгах хороог: -хороо байгуулах эрх мэдэл; -мөрдөн шалгах эрх мэдэл, түүний хязгаарлалт; -үйл ажиллагааны нарийн дэг; -эцсийн шийдвэр ба үр нөлөө гэсэн 4 үзүүлэлтээр системчилж хардаг. АНУ хороодоороо дамжуулан энэ эрхийг хэрэгжүүлдэг ч зарим тохиолдолд мөрдөн шалгах түр хороо тусд нь байгуулдаг. Байгуулахдаа олонхи цөөнхөөс адил төлөөлөлтэй байх зарчим баримтлаж, шийдвэр гаргалтаа олонхийн зарчмаар шийддэг. ХБНГУ парламентаас түр хороо байгуулах бөгөөд парламентад суудал эзэлсэн олонхи цөөнхийн харьцаагаар жишин хороог бүрдүүлж, олонхоор асуудлыг шийдвэрлэх зарчим баримтлах ч, цөөнхийн эрхийг хамгаалсан зохицуулалтуудыг хуульчилсан байдаг. Үүнд мөрдөн шалгах түр хороо байгуулах эрх цөөнхөд хамаарна. Цөөнх санаачилсан тохиолдолд хороо байгуулах асуудал нь парламентад үүрэг болно. Цөөнхийн санаачилсан мөрдөн шалгах хорооны чиглэлтэй давхцуулж мөрдөн шалгах хороо байгуулахыг парламентад хориглоно. Цөөнхийн санаачилсан хяналтын чиглэл, хязгаар дээр парламентын олонхи санаачлага гаргаж чиглэл, сэдэв нэмэх эрхгүй. Хорооны хяналтын зорилгыг бүрхэгдүүлж, хяналтыг удаашруулж болох санаачлагуудыг цөөнх эсэргүүцэх эрхтэй гэх мэт.
Мөн цөөнхийн эрхийн хүрээнд:
цөөнхийн шаардсан нотлох баримт, гэрчийг сонсох хүсэлтийг бүрэн үгүйсгэж, хязгаарлаж болохгүй;
асуудлыг шийдвэрлэхдээ мандатын хүрээнд болон олонхийн зарчимд захирагдах хэдий ч олонхи учир шалтгаан бүхий тайлбартай байх ёстой;
олонхиор шийдвэрлэх гэх зарчим цөөнхийг хангалттай хэмжээнд сонсож, оролцуулах гэсэн зарчмаар хязгаарлагдана;
процесст нотлох баримт авах, гэрч сонсох нь тэгш байх зарчим руу тэмүүлбэл зохино гэх зарчмууд байдаг.
Мөрдөн шалгах хорооны хийж буй нээлттэй сонсголууд нь томоохон хэмжээний өөрчлөлтийг авчрах боломжийг хууль тогтоогчдод олгодог бөгөөд сонсголыг телевизээр нэвтрүүлэх нь хяналтын үр нөлөөг дээшлүүлж, хариуцлага тооцох хөшүүрэг болдог. Эцэст нь дурдахад: парламентын хяналтын чиг үүргийг хөхиүлэн дэмжихэд сонгуулийн тогтолцоо бас нөлөөлдөг. Цэвэр пропорциональ тогтолцоо хүчтэй цөөн лидер, идэвхигүй сул бусад гишүүн гэсэн бүтцийг парламетад бий болгож, хяналтыг сулруулдаг бол, холимог хэлбэр буюу сонгогчидод нээлттэй лист нь парламентын гишүүдэд засгийн газрын гишүүд болон өөрийнхөө намын лидерүүдээс хамаарал багатайгаар засгийн газрыг шүүн хэлэлцэх улс төрийн боломжийг олгодог.
Fuck
Магтуулах
Солонго
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Áàíõàð
Ariuk
Зочин
Зочин
ÕÓÓËÜ×
ббб
Сөөнгө
Гадаадаас дэмжигч
Зочин
Зочин
Зочин
ТОГМИД
eegii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
demjine