Япончуудын хувьд сумо гэлтгүй ер нь бөхийн спортыг бидэн шиг тийм ихээр фанатик шинжтэй чухалчилж хүлээж авдаггүй. Сумо бол үнэхээр Япончуудын үндэснийх нь соёл заншил мөн боловч яг спорт талаасаа юмуу олонд алдарших утгаараа тийм ч топ түвшний ойлголт биш болов уу. Япончуудын сумодоо хандах хандлагыг Монголчуудын хувьд ямар нэг наадгайтай зүйрлэх юм бол бол шагайн харваа хавьцааны юм уу даа. Эртний уламжлал байна, тодорхой хэмжээний спортлог шинж байна.

Хэдий эртний ёс заншилтай цэвэр Монголын спорт мөн ч гэсэн бид шагайн харвааг тийм ч ихээр сонирхон шимтэдгүй билээ. Үүнтэй л адил Япончууд сумо бөхөө төдийлөн олноороо сонирхдоггүй бөгөөд ямар нэг гадны хүнийг орж ирлээ гэхэд амьдралын чухал асуудал мэт эмзэглэдэггүй. Хорин сая хүнтэй хотын хэмжээнд Кокугикан ордныг дүүргэчихээр үзэгчид цугларах нь тун ховор атал нэг сая хүнтэй Улаанбаатар хотын хувьд дурын нэг аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны үеэр бөхийн өргөө мааань пиг биш юмаа гэхэд ядаж шавааралдсан хүнтэй л байдаг даа. Япончуудаас Ёкозуна төрөхгүй байгаа хамгийн том шалтгаан бол тэдний “дорой муу” генетик биш болов уу. Адилхан л өөрсдийн сэдсэн Жудогоороо олимп дэлхийн хамаг алтыг хамдаг шүү дээ, харин сумогийнх нь л явж өгдөггүй. Товчхондоо зуун гучин сая хүний дундаас өчүүхэн хэсэг нь л сумогийн төлөө үнэн сэтгэлээ дайчилж байгаа учраас тэд сумогоор Жудо шигээ бусдаас илүүрхэж чаддаггүй.

Манай шагайн харвааны тэмцээнд нэг Нигер нөхөр орж ирээд оч манартал тас няс хийтэл нь няслаад, байнга түрүүлээд, гарны шөрмөсний гайхамшигийг үзүүлэн нэг няслалтаар гучин метр газрын байг гурав дараалан онож байлаа гэхэд бид тэр Негрийг нэг их гадуурхахгүй л болов уу. Харин ч хүн тоохгүй шагайн харвааг олонд сонирхуулж чадсанд нь эргээгээд талархаж магад. Тиймээс Япончуудыг тийм их тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, хүлээцтэй улсууд мэтээр ойлгох нь өрөөсгөл болж таарах нь.

Дараагийн ярих сэдэв бол яах аргагүй жаран ес (69 шүү 68 биш) дэх их аварга. Ямар нэгэн хий гаргах нь бага, чадал бяр, мэх инстинктээрээ ааглан жилийн 90 барилдаанаас 86 –д нь давна гэдэг бол жинхэнэ гайхамшиг. Давгаа нэгэн цагт жилийн 90 барилдаанаас 84 давж тухайн үедээ эвдэгдэшгүй рекордыг тогтоон хатуу элсэн дэвжээг нулимсаараа норгосон. Асашёорюүгийн ид хаанчлалын 2005 оны Озекинууд нь Хакухогийн 86 давдаг 2009 оны Озекинуудаас хүчний хувьд төдийлөн онцын ялгаагүй бөгөөд Асашёорюү тухайн үедээ бараг өрсөлдөгчгүй шахуу явсаар 84 давааг авж байсан бол Хакухогийн хувьд Асашёорюү, Харумафужи, Котоошюү, Кисэнасато, Барүто зэрэг “аймаар” нөхдүүдийн дундаас үнэнхүү өөрийн хүчээр итгэмээргүй амжилтыг үзүүсэн билээ. Давгаагийн хувьд бие жижиг, голчлон хурдаар давамгайлан мэхний илүүгээр ялдаг тул нас хөгшрөхийн хирээр хөдөлгөөн удааширч амжилт буурах хандлагатай болж ирсэн. Харин бие томтой, мэх хийх инстинкт мэдрэмж нь үнэхээрийн гайхалтай Хакухог 68 дахь ёкозунаагаас ч илүү олон түрүү, өндөр амжилт хүлээж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Товчхондоо 69 нь 68 аасаа арай илүү. Гэхдээ нэг зүйлээр л Давгаа хол тасархай.

Бид яагаад Давгаад тийм их хайртай, тэгж их хүндлэнэ вэ. Хакухогийн хувьд харийн хүргэн болоод Монголчуудын дунд нэр нь бага зэрэг унасан нь үнэн. Ганц даллахад левчик турсикээ чулуудан доор нь хэвтэж чадахаар Япон, Монгол олон эмэгтэйчүүдийг үл тоон, яг зовлон туулах үед нь хамт байсан тэр хүнийгээ сонгосон нь магадгүй их цэвэр ариун зөв сэтгэл байх. Үүнийгээ гоёор тайлбарласан бол тэр хангалттай хүндлэлийг олж болох л байсан, даанч чадаагүй.

Асашёорюүд бүгдийн сэтгэлийг өөртөө соронзон мэт татах их авъяас, муухайгаар хэлбэл ПИ АР байна, тэр чадсан. Харин Хакухогийн бусдад таалагдаж хүндлэгдэх ухаан бөгөөд авъяас байгаагүй, магадгүй хүсэл байгаагүй. Дээр дурдсанчлан барилдааны хувьд, амжилтын хувьд Хакухо Давгаагаас арай илүү боловч Давгаад бүгдээс онцгой нэг л зүйл байсан, байгаа, байх ч болов уу. Тэр бол сэтгэлийн гайхамшигтай хүч, тийм ээ үнэхээрийн шагшиж бахдмаар их хүч. Сумод амжилт гаргахад гурван зүйл л хамгийн чухал байдаг гэж ярьцгаадаг. 1 –д Сэтгэл, 2 –д Мэх, 3 –д Бие болоод хүч. Давгаад үнэхээрийн их сэтгэлийн хүч байсан, бусдыг татах ухаан ПИ АР байсан, логикоор сэтгэхэд тийм их сэтгэлийн хүчтэй бас ухаантай хүн бусдын ярьдаг шиг элдэв жижиг сажиг танхай балмад явдал хийх болов уу?

Хүн итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг, харахыг хүссэн зүйлээ л хардаг. Анхнаасаа түүнд дургүй хэсэг хүмүүс жаахан өө сэв гарахаар далимдуулан муулж эхэлдэг, бараг оймсоо буруу тайллаа гэж шүүмжлэн ярьцгаадаг шүү дээ. Уул хэдий чинээ өндөр байна сүүдэр нь төдий чинээ том байна гэсэн хэлц байдаг. Зөвхөн давгаагийн гаргасан өөг бусдад цуу болгон тарааж хоолоо олж идэгсэдийн бүхэл бүтэн сүрэг байсан, харин тэд одоо нэгэнт хийх зүйлгүй болсон хохь нь. Яагаад ч дарагдашгүй нэр хүндийг өчүүхэн зүйлээр унагаах гэсэн тэр санаа явсаар ирсэн бөгөөд тэр нь ч үр дүндээ хүрч зарим Монголчуудын дунд хүртэл Давгааг муулагсад гарч ирэх болсонд их харамсах юм даа.

Давгаа эх орондоо хүрэлцэн ирэхэд бид тун сайхан хүлээн авч чадлаа. Их аварга маань Эх орондоо ирэхдээ тэр их хайр хүндэтгэлийг л хүсч байсан бид өгсөн. Гэтэл зарим нэг хүмүүсийн хувьд энэ хайр хүндэтгэл нэг л таалагдахгүй байгаа бололтой шүү, "Давгадорж бол танхай балмад, зодоончин, хүчиндэгч тэр өөрөө л нүгэлтэй хүн" энээ тэрээ хэмээн түүнийг буруутгаж байх юм. Түүний үйлдэл хүн болгонд таалагдах албагүй, хүн төгс байх албагүй, түүнийг ямар нэг бохир улс төрч шиг сайн мууг нь шүүж, зөв бурууг нь тунгаах хэрэгцээ бидэнд хэрэггүй л баймаар.

Тэр их дарамт, тэр их үзэн ядалт, тэр их атаа хорсол дундаас "Май та нар" гээд хэлэх үггүй болтол нь нааж орхиод эцэст нь нутгаа гээд ирж яваа тэр их сэтгэлийн тэмүүлэл, хайрыг битгий гомдоо, гуйя.

Бид хоёр гуравхан саяуулаа гээд битгий гутар, цөөхөн байлаа гээд харин ч илүү нягт байж чаддаг юм. Төрийн дуулал олимпийн тэнгэрт эгшиглэхэд Монгол хүн бүр яг тэр олимпийн аваргууд шиг баярласан, зарим нэг эрлийз хурлийзуудаас бусад нь.

Олимпийн аваргуудаа Сүхбаатарын талбай дүүрэн хүн угтаж авахад Монголчууд бүгдээрээ жаргалтай байсан, зарим нэг эрлийз хурлийзуудаас бусад нь. Харин хужаа нарт бол тийм жаргал, тийм сайхан омогшил, тийм сайхан мэдрэмжийг хүртэх зол байхгүй. Учир нь тутарганы талбайд тариа хураах орсгоо шүдэт хужаад, эсвэл шанхайгийн нэг таксины жолоочид Яо Миний блок шот огтоос хамаагүй. Харин бид өөр, Асашёорюүгийн, Хакухогийн, Харүмафужигийн авсан түрүү болгонд Монгол хүн бүр үнэн сэтгэлээсээ баярладаг болов уу.

Хар бараан амьдрал дунд, энэ төөрөлдсөн нийгэм дунд учраа олохгүй зөв бурууг тунгаан явахад эгэл Монгол улсын эгэлхэн нэг хүүгийн омогшил бидэнд өчүүхэн ч  гэсэн гэрэл гэгээ өгсөн юм. Элдвийн авир ааш гаргасан гэдгийг үгүйсгэхгүй, зарим нэгний хов ярианаас бол.  Гэхдээ цуу үг л бол цуу үг. Дахиад хэлэхэд, хүн сонсохыг хүссэнээ сонсож харахыг хүссэнээ харж итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Зарим нэгний хувьд Давгаа зүгээр л нэг сумочин байх л даа, гэхдээ тийм биш, тэр бол бэлэг тэмдэг, бахархалын брэнд. 

Английн хөлбөмбөгийн премиер лигийн даруухан багийн энгийн нэг довтлогчийг дэлхий даяар Давгаагаас олон хүн танидаг, тэр Давгаагаас илүү цалин авдаг, хүсвэл тэрнийгээ шүтэцгээ. Хужаа солонгос киноны эргүү стилтэй гөлөлзөж хялалзахаас мэдэхгүй гоё ороолт малгайтай модерн моодны залуусыг Давгаагаас олон хүн танидаг, хүсвэл тэрнийгээ шүтэцгээ. Тэр чинь ядаж цэвэрхэн боловсролтой. Тэглээ гээд яадын, хүн ухаанаараа шүтдэггүй, зүрхээрээ шүтдэг юм. Яах аргагүй харахаар омогшил төрөөд дотор огшоод байгаа хүнийг хайрлаж хүндлэхгүй гээд яадын.

Давгаа аварга маань зодог тайлчихлаа, гэхдээ бидэнд Даваа аварга маань үлдсэн, одоо тэр Давгаагийн хийж чадаагүй бүхнийг гүйцээнэ, гэхдээ тайвнаар, алгуурхнаар, өөрийг нь буруутгах шалтаг шалтгааныг муу сэтгэлтнүүдэд олгохгүйгээр, тэр үнэндээ Давгаагаас ч хүчтэй гэхдээ сэтгэл нь эмзэг. Өөрсдийн бахархалтайгаа үлдэхийн тулд, Давгаагийн үлдээсэн тэр хоосонгоо нөхөхийн тулд Асашёорюүдээ өгсөн тэр их хайрыг одоо Хакуходоо өгье, тэглээ гээд бидэнд алдах юм байгаа гэж үү. Яахав дээ өөр улсын хүнтэй хуримлаа л биз, бид өөрсдөө л гомдоохгүй бол тэр Монголоороо л үлдэнэ.

Сумо бол тийм сонирхолтой спорт биш, за ер нь бараг спорт ч биш. Монгол хүн барилддаггүй аваас түүнийг шимтэх Монголчууд бараг үгүй л болов уу. Гэхдээ энэ бол биеийн болон хамгийн гол нь сэтгэлийн их хүчийг илэрхийлэн гаргаж байдаг хамгийн шударга талбар гэж би боддог. Бусдаас илүү тэр их омогшил бахархалыг хараад үнэн сэтгэлийн кайф авч сэтгэл сэргэдэг нь хамгийн бодит үнэн. Давгадорж аваргадаа баярлалаа, Даваажаргал аваргадаа ч би итгэж байна. Нэг нь жаахан дураараа л байгаа биз, нэг нь сэтгэлтэй хүнтэйгээ л суугаа биз. Тэднийгээ битгий гомдоогоорой гуйя олон түмэн минь. Дахин дахин гуйя.