Оршил

Тосы нь тааруулаад сэгсэрцэн таваг дүүрэн сайхан цуйван. Дээр нь 3 хэрчим өөх гялалзаа л ай. Сайхан л даа. Сүүтэй цай энтэр.. тэгээ л. Тэхдээ өнөөдөр ийм юм бичкү, философдно. Тухайлбал: Дэлхий гэдэг энэ гариг дээр үнэр орцон үмх хоолны төлөө нэгийгээ алахаас буцкуу нэг хэсэг нь байхад машины үнэтэй ганц таваг хоол захиалчаад, хүний урманд сэрээдэх ч гүй орхиж байгаа нөгөө хэсэг нь байна... . Философлог өгүүлбэр болж чадсан уу энэ? За чадаагүй байсан ч яахуу, дээр би зүгээр сууж байгаад нэг афоризм хэлчихэж билээ. "Хүн үүссэн цагаасаа л хоол идэж ирсэн нь дамжиггүй юм". Гээд хэлж дуусаагүй байхад энэ маань дүү дагуулсан нь: "Адгуус амьтад ч ялгаагүй". Дутуу юмгүй л байгаа биз дээ, афоризм биш гэжүү. Ингээд л би хоолны талаар гүнзгийрүүлэн бодсон юм даа.


Хоол

Монголчууд зөвхөн тагштай лавшаагаа хоол гэж байсангүй. Хэн нэгэнд ногдсон хялбар ажлыг зөөлөн хоол гэж нэрлэж байж. Хэцүү ажлаа харин хатуу хоол гэдгүй нь жоохон балай санагдсан ний нуугүй хэлэхэд. Хоолны тухай өөр олон сайхан хэлц үг байдгаас дурдвал:

-хоолны сав

-хоолноос нь салгах

-амаа арчуулах

-хоол чинь зохисонгүй дээ чамд... гэх мэт

Түүнчлэн насанд хүрээд ажилд орсон хүүгээ хүн "хоолтойгоо залгалаа" гэдийм байлээ. Авсан цалингаараа баахан тавагтай хоол аваад идээд байна гэж бодсон сүүлдээ биш болоод явцан. Хүү төрийн албанд орчуул "давгүй хоолонд хүрлээ шүү" гэлцнэ. Төрийн албанд нэг дарга маркийн болчуул бүр "за энэ 4 жил л насныхаа хоолыг базаагаад ав" гэж зөвлөцгөөнө. Ээ дээ энэ төрийн алба гэж нэг казакийн таваг шиг л тойрч суучаад тал талаас нь базаж үмхээд байдаг сайхан эд шиг байгаамаа. Гэхдээ казакууд маань сайхан аажуу уужуу иджуудаг бол төрийн албаныхан алалцдаг шиг байгаан. Ёвролцоо л, тийрэлцээ л, багалзуурдаа л, май чи! май чи! гээ л.


Хоолны хэлбэр

Хоол маань хэлбэрийн хувьд ил ба далд гэж төрөлжнө. Гуляш, чанасан толгой, головцы эднүүс бол ил хэлбэр нь. Харваас андашгүй, шууд идмээр санагдаад байдийн. Аа далд хэлбэрийн тухайд их юм бииий... Жишээ нь одоо хөөрхөөн нялх хурга тэвэрцэн, лоовуузтай улаан хацарт борхон охины инээд алдсан зураг одоо ингээд элбэгшнэ дээ. Наад 2 чинь удкуу нэг нь нөгөөгөө алж идэх өхөөрдөм амьтас  байгаан. Түүнчлэн чулуу шороо нь мэдэгдкүү матийсан бор юмнуудыг хаяхаасаа өмнө юмыг яаж мэдхэв гээд шороонд суулгаад үз. Mанжин ч ургачихийм билүү. Хоолны л далд хэлбэр шүү дээ. Полинезид очвол уншигч та нутгийн уугуул омгийнхонд сорс морсхон болж харагдахаа мэджээнүү? .... Заза айлгасийн, одоо ч гайгүй биз. Гэхдээ ганц нэгээрээ шөнө битий яваарай. Явжаагаад одоо баригдаад, алуулахдаа хүрүүл... за би лав давсгаа хага цохиноо. Шивтэртэй мах идхий нь хары л даа.


Хоолны орчил хөдөлгөөн

Орчил гээд нэг дугуйрсан юм түмэн бодис дээр заадаг байсан даа. Бороо ороод, ууршаад яадаг ч гэлээ. Хоолонд бас орчил байна, тухайлбал: Өтийг хятадууд идэж, хятадуудыг бусад хятад нь....оо соорий энэ жоохон тэнэг дугуй болчлоо. Өөрөөр дугуйлая. Өтийг загас идээд, загасыг муур идээд, муурыг нохой, нохойг солонгосууд идэж, солонгосуудыг...хэхэ энэ яасан эвгүй юм болжээнаа уучлаарай уншигчдаа. Өтийг хаяцгаая. Шумуулыг авцгаая.

Шумуулыг шувуу идэж, шувууг хүн идэж, хүнийг... эргээд шумуул иднээ. Аа энэ зөв дугуй боллоо, гэхдээ хэтэрхий богинохон, жоохон ямбий л дугуй болчлоо. За орчил гэж ийм юм  байдаг байх нээ, хүн хоол иднэ гэж өөрийгөө л иддийм байна. Тэгээд хүн амьтан руу эвгүй хараад байвaa. Дам дамаа юм ярьжаахад.


Хоол ба хүний хамаарал

Чи хоолны төлөө хөлсөө урсгаж олсон мөнгөнөөсөө татвар төлнө. Ходоодонд орсон хэрчим мах ч юу болж хувирах нь мэдэгддэг байхад таны татварын мөнгө шууд л сураг тасарна, мээдкү! За даа тэгээд тэр хэдэн цаас байтугай тэмээнээс том байшин савыг ч хоол болгоод идчдэг улсууд даа тэд. Тэд муухай сувьдагийн тээ. Тиймээ тийн, хоолондоо хүрээд бүр цадцан, пологдцон хүний шинж үзүүлдэг манай УИХ-нхан ч юмуу эсвэл дурын нэг сайд дарга нарыг маниус алж хядахаас наахнуур хараадаг боловч тэр хараагч хүн өөрөө оронд нь очиж гэмээнэ илүү юу гэхээс дутуугүй цуслана гэдэг  нь миний дээр хэлсэн афоризмийн адил туйлын шахуу үнэн ажгуу. Тэхээр хүн хоол хараа л бол хачин болоо л явчдаг нь хоолноос бат хамааралтайн шинж. Гөлөгнөөс ч ховдог хүмүүсийн хажууд эзэнгүй шарсан тахиа ширээн дээр зүгээр хэвтэх үү. Хаягдсан тийм юман дээр хэн ч алалцна биз дээ, гэгээрчээгүй л юм бол. Эзэн нь уг нь та бид л дээ. Юмаа мэдэж сураагүй л байна даа, болоогүй байна. Улсын мөнгө л гэнэ, гү бяд л бүрдүүлий шүү дээ тэрий чинь (Тэгэнгүүт, өө очиж мөнгөө авы гэх хүмүүс байгаа шүү манайханд). Тэгээ л улсын мөнгө идлээ уулаа алы талы гээ л, хэхэ дэл сул юмы чинь идээд байхаас яахуу дээ. Ууртай хүн гуай танд тэнгэр умдагаа бариулаад тэнд очуулчуул өөрөө идкү байхы чинь харнаа за!

Юмаа мэджээдэг л нэг арга бодку болл....


Хоолны тухай дуу хууранд

Монголчууд хоолныхоо тухай олон сайхан дуу зохиож дуулжээ. Эш татвал:

1. Бая-аан Монголын хонь ямаан сүрэгээ хөөө...

2. Хавтгайн удамт тэмээн сүрэг маань...

3. ...энх талдаа дураараа өссөн, тарган зээрд морь чинь хө,

       эзэн болсоон чамайг хүлээж...

4. Хөдөө тал минь малаар дүүрэн

Хөвчийн ой минь ангаар бү-үүрээн ….

гэх мэтээр шүлс асгарам сайхан амтат хоолнууд чамайг хүлээжийнэ, хурдан ирээд идээд өгөөч ч гэхиймүү, эсвэл ой дотор орж спортлог маягаар хоолныхоо дуршлыг нэмэгдүүлж болох сэдэл өгсөн сайхан дуунууд байдаг аж.  

Нэгэнт хоол гэсэн глобал юм ярьсных хөршүүдээ судлав. Одоо ер нь цаг цөвүүрч байгаа үед хөршүүдээ юм бүхэн дээр судалж байх нь зүйтэй санагдаад байгаа юм. За Оросын баатарлаг ард түмэн лав миний мэдэхээр хөршийн залуугаа дагуулан явж төмс ухуулж идэх гэж байгаа хүүхний тухай хөгжилтэйгээр дуулцгаадаг нь:


Антошка Антошка

Пойдём копать картошку


Харин хэлний бэрхшээлээс болоод урд хөршийнхөө хоолны тухай дууг олж чадсангүй. Гэвч оросуудын зохиож өгсөн Хятaдын ард түмний хоолны гол материалуудын тухай нэг сайхан дуу байна.


В траве сидел кузнечик в траве сидел кузнечик

Совсем как огуречик зелененький он был


Утгыг сийрүүлбээс:

...Өө тарган царцаахан минь

Өвсөн дээрээ л суунуу чи

Өгөрций та 2 ч ногоороод л

Өөрцгүй л сайхан амттай даа....

Хэхэ энэ одоо, Хятадын эртний шад шүлгийн барилаар буулгацан биш ноотондоо багтхаа байцоон. Чихэлдсэн янзын хог вэ.


Төгсгөл

Хоолоо гэж хөгтэй ч хөөртэй ч эд. Би aмьдрахын тулд иджаагаа гэж бүгдээрээ хэлэх битий хэл боджээж магадгүй боловч иджуухын тулд амьд яваа мэт байдаг нь илэн далангүй хэлэхэд миний ч ёс. Бас таны ч. Харин хүний юмыг идэх гэх нь, бүр хагартлаа идэх гэх нь таны биш тамын ёooсc.