Юуны түрүүнд хүндэт андынхаа энэ өдрийн амгаланг эрьяаа. Миний энэ захиаг удаан тээмптэй нөхөрсөг хоолойгоор уншаарай. Алс хол байгаа ганц найзтайгаа нэг юм ууя гэж саналаа.

За найз нь чамд зурагаа явуулах гэж байна. Инээмсэглэн сууж байгаа бүтнээрээ гарсан зураг. "Гэр ахуйн модон эдлэл" ч юмуу, "таны зуны цэцэрлэг" .. за ер нь ямар ч хамаагүй нэртэй номон завсар гавчуулаарай анд минь. За бүр олдкуу бол сонин байсан ч болно доо.


Тэгээд миний зургийг аваад хүн цөөтэй чимээ багатай газар ороорой. Диско энээ тэрээ хэрэггүй шүү, нүд эрээлжлэнэ. Баарандаа орчоод номныхоо завсраас намайг гаргахаа мартуузай. Гаргаад цэцгийн ваар ч юмуу, хана налуулаад тавьчна биз. Лааны суурь налуулчваа. Нэг л харахад чинь үнс болцон байвал яана. Зулын гол болмооргүй байнаа. Үнсний сав түшүүлээд бас хэрэггүй, годройтоод дотор нь орчдийн. Нойл гэснээс хааяа нойл оруулхаа мартав даа. Гү нээрээ ууж эхлээгүй байж нойл ярихым даа би, соорий шүү найзаа, догдлоод л тэр.


Маньдаа 100 гараам захиалчаад ёслол төгөлдөр тулгаарай надтай. Зурганд нэг наагаад ав. Тэгээд өөрөө нэг татчаад, намайг миний архинд дүрээрэй. Дараа нь усанд дүрээд авна биз. Жүүс мүүс гэж заваараад юүүхвээ анд минь. За тэгээд пиав вино миноонд битий дүрээрэй. Холихоор маргааш нь толгой өвдөөд байдийн. Удаан суухдаа манийгаа хааяа ажиглаж байгаарай даа. Ярвайцан харагдуул нойл оруулж доош нь харуулж бариарай. Нуруун дээр нь жоохон дараад өгөөрэй. За мань ч тэр талаараа гайгүй ээ. Зүгээр юмыг яаж мэдхэв гээ л.


Тэгжаагаад чи хүүхэн шуухан хараад намайг орхиод явчваа. Таньку хүн ирээд базаад чулуудчуул яана. Намайг бас битий мартаарай. Гавчуулж ирсэн номоо бармээн дэр очиж сээгс сэтгүүлээр солихыг бодоорой. Тэгээд хамгийн хөөрхөн хүүхэнтэй хуудсы нь олоод хавчуулчкуу юу. Үе үе гаргаж хуудсы нь солино биз. Заза энэ сэдвийг ингээд орхий доо, уран сэтгэмж, өгөөмөр зан хоёроор чи минь дутах биш дээ. Гэхдээ тэр чигээр нь мартчваа. .

 

Өглөө найз нь шартнаа жоохон. Бантан мантанд дүрэх гэсний хэрэггүй шүү. Харин пааран дээр жоохон тавьчаарай. Хөлс гарчуул шар тайлагдадгийг хэн эс андаа аж дээ. Тэгээд жоохон жүүсэнд дүрээд, ганц янжуур зуулгаад суулгачих.

 

За тэгээд эцэст нь нэг савандаад угаачна биз дээ. Тэгээ л найз нь "гэр ахуйн цахилгаан бараа" номынхоо завсар ороход гомдолгүй ээ.