Нангиадын наад санааг дагаад намирна
Баабарын хэлдэгчлэн манай эх орончид саяхнаас ээрч муурч, хэнхдэгээ балбадаг зан нь сэдэрлээ.
Баабарын хэлдэгчлэн манай эх орончид саяхнаас ээрч муурч, хэнхдэгээ балбадаг зан нь сэдэрлээ.
БНХАУ ЮНЕСКО-д Монгол үндэстний гэх хэд хэдэн өв соёлыг өөрийнхөө улсын нэр дээр бүртгүүлж "зохиогчийн эрх"-ээ авсан юм байна. Үүнд монгол үндэстний хувцас болох дээл, гутал, ардын язгуур урлагийн нэгэн төрөл хөөмий, мөн уртын дууг Хятадын үндэстэн ястнуудын соёлын үнэт өв мөн гэж гадаад ертөнцөд баталгаажуулжээ. Үүнийг сонссон олон монголчууд нэн хилэгнэж бидний гэх аль нандин бүхнийг маань булаасан байна. Яахаараа ардын сайхан хөөмий маань Хятадын өв соёл болдог билээ. Юугаа харж байсан төр засаг вэ? Хэн урваад энэ бүгдийг зөвшөөрч шанд нь юу авсан бол. Одоо Монгол гэдэг үндэстэн аажмаар устаж үгүй болохын эхлэл тавигдлаа. Дуу, хуур, хөөмийгүйгээр биднийг гадаадынхан төсөөлөхгүй. Манай бахархал бол эдгээр зүйлс байсан юм. Үүнийг эсэргүүцэн тэмцэж болиулцгаая гэсэн эсэргүүцлийн үгс хөвөрч, эрэлхэг зоригт охид, хөвгүүд энд тэнд тодорч эхэллээ.
Харин Хятадын албан ёсны эх сурвалж, элчин сайд, холбогдох газрууд огт сонсоогүй мэт царай гарган авч хэлэлцэхгүй байна. Одоо тэгээд дээл хувцас маань хөвөнтэй өмд цамц, хар шаахайных нь хамт тэдний уран бүтээл нэгэнт болсон бол яаж ч хашгираад өнгөрөө болов уу. Улс үндэстнүүдийн соёлын өв шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр сэм сэм устан мартагдаж байгаад НҮБ санаа зовниж, одоогоос долоон жилийн өмнөөс өөрийн байгууллага ЮНЕСКО-гоор дамжуулан ийм арга хэмжээ авдаг болоод байгаа юм. Тухайлбал, дэлхийн хүн ам өөр хоорондоо арван мянга орчим янзын хэлээр 1960, 70 он хүртэл ярьцгаадаг байсан гэсэн. Одоо тэгтэл үүнээс 4000 гаруй нь бүрмөсөн устаж таг мартагджээ. Цаана нь олон мянган хэл өнөөгийн дал наян настнуудаар дуусах дээрээ тулаад байна. Дундад зууны томоохон гүрэн байсан Манж Чин улсын хэлээр ярьж ойлгох хүн гэхэд ганц нэг судлаач эрдэмтэн үлдсэн байх жишээтэй.
Хятад хүний хувьд маш олон үндэстэн ястныг өөртөө уусган шингээж эргэлт буцалтгүйгээр "цааш харуулдаг"-аараа алдартай. Тиймдээ ч хөрш Монгол төдийгүй дэлхий даяараа энэ бодлогод нь анхааралтай ханддаг, их ч шүүмжлүүлдэг биз ээ. Хан үндэстний хар хөнжилд нэг шургасан бол буцаж цухуйна гэж бараг үгүй. Нэг л мэдэхэд зэрлэгэндээ бариулсан ногооны талбай лугаа манж ч үгүй, манжин ч үгүй болчихдог. Тэд энэ муу нэрнээсээ салахын тулд НҮБ-ын конвенцийг дуулгавартай нь аргагүй биелүүлж, өөрийн улс орон дахь олон үндэстэн ястнуудынхаа соёлын өвийг сэргээж, улмаар бүртгүүлж эхэлж байна. Гэхдээ цаад санаа нь өмхий гэхээсээ илүү мөн ч уран юм. Хятадын үндсэн таван үндэстний нэг нь Монгол юм. Мөнгөн дэвсгэрт дээрээ хүртэл Монгол хэл, бичгээ адилхан тавьдаг. ӨМӨЗО гээд ар Монголоос дөрөв дахин олон монголчуудаас бүрдсэн улс байна гэдэг. Нээрэн л тийм юм чинь. Өвөрмонголчууд дуулдаг уу дуулдаг. Дээлтэй юу дээлтэй. Халхууд нь хөөмийлдөг, өвөрүүд нь хөөмийлж чаддаггүй гэж хэн хэлээд байгаа юм. Тэгэхээр Хятад энэ олон сая монголчуудын соёлын өвийг ЮНЕСКО-д бид бүртгүүлж байна аа гээд л ам таглаж орхино биз дээ.
Хятад дахь төрийн нарийн бодлогыг харж байхад Өвөрмонгол хүнийг улс төр захиргааны өндөр албан тушаалд тохоон тавих, батлан хамгаалах, шинжлэх ухаан, техник технологийн нууцад нэвтрүүлдэггүй. Тэд голдуу мал дээрээ ажиллах ба хүүхдүүд нь сургууль соёлд явах болбол зөвхөн уламжлалт анагаах ухааны, за сайндаа л хэл шинжлэлийн хал балгүй мэргэжлээр дагнуулсан байдаг. Тэгээд баахан дуучин, бүжигчинтэй. Архиа уугаад л найрлаад байна шүү дээ. Энэ бүгд дандаа санамсаргүй тохиолдлууд гэж зарим нэг нь үздэг байх. Үндэстэн ястан дуутайгаа, дээлтэйгээ байхад оршин тогтноод байдаг юм бол Өвөрмонголчууд энэ чиглэлээр Хятадын Засгийн газраас юу хүссэн тусламжаа авдаг. Ачир дээрээ эд нар улам л уусч, монголоор ярьдаг хүн цөөрсөөр байна. Бусдад үзүүлэн маягаар хэнийг үлдээж хоцроохоо анзаарахгүй орхино гэж байдаггүй. Дундад зуунаараа амьдраад тэндээ орилоод хэвтэж байг. Тэр дээл малгай, гэрийг нь битгий хөнд. Наанадаж жуулчин ирэхэд зугаатай, цаанадаж улс орны нэр хүндэд ач холбогдолтой юм байна. Торон доторх тоть шиг тэрүүхэндээ жаргаж, жиргэснээр их гүрэнд гарз гай тарив л гэж гэсэн бодол харагдаад байдаг юм.
Өвөрмонголчууд өөрийн өв соёлоо дэлхийд бүртгүүлсэндээ мэдээж туйлын их баярлаж байгаа. Тэгвэл ар монголчууд хөзрийн шалдан ноён шиг дагаад чирэгдсэндээ одоо боож үхэх гэж байна. Хятадууд харин огт өөр зүгт санаашрангуй ширтэж байж мэдэх юм. Монголын хөөргөн эх орончид, тэднийг дагаад үргэсэн хонь шиг хуйлардаг мэдээллийн хэрэгслүүд жинхэнэ санаархаж байсан юман дээр золтой орж ирэхээ алдсан. Шил дараалан нээгдсэн Оюутолгой, Таван толгой, Тамсагийн газрын тос, улмаар эдийн засгийн нөлөөт хараат байдлаа яажшуухан хэл амгүй авах, тогтоох тухай Монголын авилгачидтай эртхэн тохирмоор байгаа. Жаахан хөдлөх гэхээр социолизмаасаа татгалзсан монголчууд хамаг юм олгойдож дэлхий нийтээр цацаж үнэн төвөг чирэгдэл учруулна.
Тэгтэл ашгүй харин дээл, малгай, хөөмийтэй ноцолдоод өөр тийшээ давхичихдаг байна шүү. Үндэсний өв соёлоо хамгаалах, хадгалж үлдээх тухай энэ сэдэв бол дэвэргээд байвал дэврээд байх, хэрэлдээд байвал хэрэлдээд байхуйц хэн болгон мэддэг зүйл. Одоо улам олон хүн татагдан орж үгээ хэлцгээнэ. Чухам хөөмий л байхгүй бол ертөнц нэг л хоосон оргиод унана. Хөөмийгөө буцааж аваад хэхрэх гэтэл аль хэдийнэ ар худрагаар өөр бодит зүйлсээ тавиад туучихсан байх вий дээ. Хүннүгийн үлгэрт хайртай морь, хатнаа өгөөд газар нутгаа авч үлдсэн хааны тухай гардаг. Орчин цагийн Монголын үлгэр үүнээс урвуугаар дэглэгдэх юм.
Ер нь аливаа асуудалд эхнээсээ хариуцлагатай мэдрэмжтэй байж сураагүйн харгай юм. Манай урлагийн салбарт мөн ч олон хүн "гавьяа" байгуулсандаа. Бүх гавьяатуудын нийлбэр урлагаас төрөгсдийн талд нь ч хүрдэггүй гэлцэх юм билээ. Тэгээд одоо аль вэ. Хамаг бүтээсэн нь өөр орны мэдэлд орчихсон явж байна. Одоо хамгийн сайн хөөмийчнийг Хятадын Соёлын яам шалгаруулж байвал зохилтой болжээ. Монгол дахь төрийн бус байгууллагууд, харьяа яам, хэлтэст олигтойхон хүн байсан сан бол ЮНЕСКО-д түрүүлээд мэдэгдэх цаг хугацаа байсан. Миний мэдэхийн аль 2005 онд УИХ -ын гишүүн асан Л.Одончимэд, Говийн догшин хутагт Равжааг тэр дор нь НҮБ-д бүртгүүлээд бүр түүний 150 жилийн ойг олон улсын хэмжээнд тэмдэглүүлэхээр болчихсон тууж явсан. Тухайн үедээ "Одонгоо Равжаагаар рекламдаж байна" гэж маазруулаад өнгөрсөн. Энэ ажлыг хийхэд эхлээд бүх ойлголтоо англи хэлээр бичээд өгдөг. Төсөв зардал нь арав орчим сая төгрөг гардаг. Дараа нь ЮНЕСКО-гоос тусламж гээд хоёроос гурав нугарсан их хөрөнгө оруулалт ирдэг ийм л ажил шүү дээ. Зөвхөн монголдоо, зөвхөн бидэндээ л даналзаж байхын оронд нүдээ нээгээд ийш тийш харж явдаг сан бол бүтэхгүй юм биш байсан бололтой юм билээ.
Цаашид улирсан баларсан юмны араас хөөцөлдөх дуртай нэг нь явцгаана биз. Энэ тийм чухал биш. Харин манай залуусын шинээр нээсэн бүтээл, шинжлэх ухааны ололт, байгаль- нийгмийн бусад салбарт гаргаж байгаа амжилтуудыг тэр дор нь шүүрэн авч "зохиогчийн эрх"-ээ баталгаажуулж, улмаар оюун ухаанаараа гайхуулж байвал манай тусгаар тогтнол тэнд л нэг тогтож үлдэх байх. Дээлээ хөөргөж өмсөөд цангинатал дуулаад давхих ч дээ. Ийн явах нь гоё болохоос гавьяа байгуулсан явдал биш юм байна.
Kjhhnbnn
VRbaOMBceZyDYdJEENL
KMjwCbOINguB
ZURWfgfqxhwi
FGSVOwHEvLfk
MCUwwbeyvwDtCl
eEVlldec
dJtYfBaJeqgmhbLrnMK
ATTfcMzJcSpfnJD
zLpXhEbtcwvOYIoLXL
DmWDKvPLwcs
DpvZsZzd
ygHEHrYPhgHLMx
qVBOaJMbKIn
kgtFdUGvYRskwxSbSWC
xFHpYIfpKGrvIQhZK
mtokMukxY
KkhEjAwxPwJB
CxVUqfbYYCaJyh
SxaczhBOThVuVEac
KETZVPnCCplJyTTDDM
gmfVCwUXiUGTgZjjSk
TPteqeFEdBaN
jXCSGNWz
FyPxivyQeb
puMrbmYYxrVDSL
yniVtehZJwWoZGOnEr
SzeJdXrhUUqGvnurX
mRmurkQwiWSpdJ
RYKpqgWfthGMZfdRm
auHMjvYklFnDroXrm
qJYjfZUccRznrhZ
bClPnpfRdy
SxMXCxqGiCjzRqU
MPtTKQEMlE
HmqYPEuOzaWoBQUEyx
OclyrGSMfcWifhMS
uzARpAbJ
MGlASLfYsHxlqHf
eAugWJZfRYV
sFXuRKjVkoz
klVDcWPggNV
EwkoOGoxq
SCmaqeans
gOGFIlCEPMzdjR
BhXEUZCVrKzQVhrr
DKdlBnMz
FsdaXwAFjDRJzieexN
EfLFtKHWpMaFpYv
xqTNQJLcVLEt
ZHWrTBhYLArclYA
BBgJQeAgaDdCi
iCpNMvJCAhIJieHvjUX
BIvqfvFgDW
PZREyBqdnjPgyS
IjzzPboFkoNjMWlfIi
fWedqRnQ
BHpcntUrwkVtKmJtiZ
yOOYMyaTeprKRjK
TYvDYIkNBPoJRjm
JUBqJkqooueYotk
MtnGXVmDMRSvGc
lSXgFgFDuMsfK
SKmSWUTMpnrmCg
lqoNmfcxZBgrFB
qXgfznLTDA
BUIAHqVvrYlJfW
zGClYscqvlgvJPmHjjE
inXwYqqGgSofE
dZQTktTNSKicSqdOfO
EFvfmlwDWQfOuLgVf
moQsHMyWbUEzQp
ZAkhHxMkGIKZbicaouF
bOvdZlNxoutdNk
szEKMZgXFZ
KGTZkQiOVmv
WwQqerCw
mAQhakScE
ISivysOqAvmW
bzPNAOnxcZbNvLXoYBF
bQnNMZDKLdvPUFA
ozQDvKqxyal
RZafAjWBEJsVbO
CNCQONNipb
Netabathe
Online slots bonus
XRumerTest
antanceGuex
Ambibialf
DrisaDiap
DrisaDiap
vamAxolla
Cofeexceelm
enfodsesy
enfodsesy
enfodsesy
enfodsesy
enfodsesy
enfodsesy
Seemojamenelo
bicymyncTycle
Arrertonphepe
coasiletealia
ckajembrakunet
Prinkgreene
Biantaccout
Biantaccout
booriiss
GoommupFormix
guacinnaTus
naraa
Зочин
Зочин
ыфтфд
Зочин
Зочин
Т.Аззаяа
unuudur
Т.Аззаяа
Т.Аззаяа
Т.Аззаяа
Т.Аззаяа
Т.Аззаяа
VperV
ganaa
zochin
японоос
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zorig
Áåê
Зочин
Зочин