Кастын систем Монголд тогтсон, нийгмийн ялгаа улам бүр томорч байна гэдэг яриа сүүлийн үед байнга гарах болсон төдийгүй та бид өөрсдийгөө мояа, орк, олигархи, баян, ядуу, намчин, фракцчин, тэнэг, мангараараа дуудалцаад багагүй хугацааг элээж байна. Нэмээд нийгмийн анги, давхарга, шударга бус, ардчилсан бус тогтолцооны золиос болж буй Казакстаны жишээг бид яг өнөөдөр амьдаар нь харж байна.