Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорумын түүхийг сонирхсон хэн хүнд цөөвтөр жилийн өмнө зарим аялан жуулчлагчийн аян замын тэмдэглэлээс өөр юм барагтай л бол олддоггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд Хархорумыг дотоод, гадаадад шинжлэх ухааны үүднээс сонирхох сонирхлыг археологийн малтлага үлэмж нэмэгдүүллээ.
1691 онд хуралдсан Долоон нуурын ноёдын чуулганаас хойш өөрсдийгөө Манжийн хааны ордныхны холбоотон гэж үзэх болсон халх монголчууд тохиромжтой энэ нөхцөл байдлыг Хятадаас бүрмөсөн тусгаарлахад ашигласан юм.
Хөрш ард түмнүүдийн түүх хийгээд дэлхийн түүх (жишээ нь Монголын дэлхийн эзэнт гүрний үеийн)-энд „Монголын хүчин зүйл“-ийн үзүүлсэн нөлөөг судлах судалгаа ч мөн орхигдож байна.
Монгол Улс өөрийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны зогсонги байдлаас гарч, ардчилсан хөгжлийн замаар замнахад хуримтлуулсан туршлагыг бусад улс оронд хүртээл болгохын тулд шинжлэх ухааны үүднээс үнэлж дүгнэж үзэх цаг болсон байна.
МАХН-ын удирдлага 1988 онд ардчиллыг дээрээс нь эхлүүлсэн билээ. Улс төрийн сэтгэхүй, ардчиллын талаарх ойлголт төсөөлөл нь хуучин үзэл сурталд баригдсан хэвээрээ байсан болохоор тэр алхмыг тэд хянуур болгоомжтой хийсэн юм. ЗХУ тэднийг гаднын үзэл бодлоос ямагт хол байлгаж ирсэн болохоор өөр яалтай ч билээ?!