Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Гурван баяр, нэг Монгол

Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.

Хулгай биш “олз”

Бидний ихэнх нь хулгай, авилгыг үзэн ядаж байгаа. Бас цөөнгүй нь олзоо хуваагаагүйд нь эгдүүцэж байгаа. Саяны “Сонсгоод”(Нүүрсний сонсгол)-ыг харсан олон хүн хулгайг жигшин уурслаа. Тэднээсээ цөөнгүй нь “ Хүүрнүүд чинь, намайг эзгүйд хуваагаад авчихсан байна шүү дээ” хэмээн цухалдсан буй заа. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн нь байгаа даа, “Нүүрсний хулгайн олон их наяд төгрөгийг хүн бүрд хуваахад 240 сая төгрөг ногдож байна. Энэ мөнгөө олж авцгаая” гэхчлэнгийн бичвэрийг, түүнийг нь халуунаар дэмжсэн мянга мянган сэтгэгдлийг өдөр бүр харж байна. Маш олон хүн хулгай хийснийг буруушаахгүй байна. Харин тэрийгээ ганцаараа авчихсанд уурлаж байна. Олзоо хуваачихвал өршөөхөд бэлэн байна. Гагцхүү хамтарч хулгай хийгээгүйд л өширхөх аж. Өөрөөр хэлбэл, хам хэрэгтнээ болговол уучлах гэж байна. Ингээд харахаар бид хулгайг нэг их жигшдэггүй, харин олзоо хуваагаагүй хулгайд л дургүй аж. Ийм газарт юу цэцэглэхийг хэлэх хэрэг юун !

УРАН ба “УРАН” ХОРЛОЛ

Тэдгээр хөрөнгө оруулагч манай хоёрхон хөршийн аль нэгийнх биш учраас уурлаад байгаа юм. Яг л баяндуу хүний хашаанд нь хоргодож байсан айл түц ажиллуулж хөлжөөд орон сууцанд орох гэхээр: -Яана гэнээ. Манай хашаанд толгой хоргодож ус түлээнд гүйхээ болино гэсэн үү? Тэхгүй шүү гэж хорлоод л, эднийх “ТҮЦ-ндээ хортой бохь зардаг” гэсэн цуу дэгдээгээд байгаатай агаар нэг процесс. Жишээлэхэд тэд зэсийн биш сүүний үйлдвэр байгуулсан бол “Рио Тинтогийг амсаад үхдэг сүүний домог”, ферм нээсэн болжгэм “Ораногийн хорт дэлэнт үнээний трагеди” аль хэдийнэ амилаад, эсэргүүцлийн жагсаал хөвөрч л байгаа. Яагаад гэвэл тэд Москвагийн бус хөрөнгө, Бээжингийн бус бэл оруулагчид. Хөршийн бус хөрөнгө оруулагчид Монголд ороод байвал Манай улс тэдний эрхшээлээс гараад явчихна. Монгол улс эдийн засгаараа тусгаар тогтночихно.

Болд ингээд байхымаа

Өнгөрсөн сонгуулиар Ард­чилсан нам хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж амлаад хэлсэндээ давж хүр­сэн юм.
#улстөр #нийтлэл

Туг болсон ах нар

Ээлээ өгсөн МУИС юугаа бахдан дурсахын сацуу энэхүү эрдмийн уурхай рүү хөтөлсөн, тэнд байраа олоход минь хүргэсэн, хожмын өдөр сургуулиараа бахархан овоглоход дэм өгсөн олон “их сургууль”-иудыг мартахын аргагүй.
#муис

Оюу толгой ба “үйлтэй толгой” (V)

Оюу толгойн гэрээг хийх улс төрийн шийдвэрийг гаргасан, хэрэгжүүлсэн хүмүүсийг ингэж зохиомлоор хэрэгт түлхэх хэний сонирхол вэ? Хөндлөнгөөс харахад, ялын тогтоолыг бэлтгэчихээд түүндээ таарах хэрэг эрж байна уу гэж хардмаар ч юм шиг санагдаж байн