Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Нэг. Цусгүй ялаад, цустай алдсан хувьсгалууд (ХХ зууны эх)

Тэрмэтчлэн цусгүй хийгдсэн гурав дахь хувьсгал араасаа төлбөр дагуулах уу? Аанай л Монголчууд өөрснөө санаачилж, зориглож хийгээд аль нэг ХӨРШ завшаад дуусах уу? Нэг улсад, нэг үйл явц гурав давтагдана гэж байх уу?

Түвшин ба эрэмбэ

Нэг юмыг хэлье. "Ковид 19"-өөр далимдуулаад манай эрх баригчид “Өөрснөөсөө өөр хүнтэй танилцах боломжгүй” сонгууль хийж байна. Танигдаад ирмэгц нь бөөнөөр боорлон дайрч байна. боорлож дийлэхгүйгээ шоронд аваачиж байна Ийм учраас хамгийн их нулимуулж байгааг нь л хамгийн зөв хүн гээд бодоход буруудахгүй. Нэр дэвшигчдийг магтуулж байгаагаар нь бус харин муулуулж яваагаар нь эрэмблэхэд алдахгүй.

ҮХНӨ-өөс болж "үхэх" нь хэн бэ?

Өөр бас нэг юм байна. Хуучин 76 гишүүнээс 10 нь "аавын хаалга" татахад үлдсэн нь хууль батлах чадамжгүй болно. Иймд төргүй болчихгүйн тулд хулгайчаа хамгаалахаас өөр замгүй байсан хэрэг. Үүнийг мэдэх учраас "өнөө гайхал"-ууд зориг зүрхтэй ч явсан. Харин одоогийн шинэчлэлээр бол 20 хулгайчийг далд хийчихэд төрийн машин хэвийн ажиллах бололтой. Яах гэж үүнийг ярив гэхээр, шинэ системээр сонгууль явуулахад олон нам парламентад нэмэгдэнэ. Гудамжнаас ч нөхдүүд цуглана. Гудамж байгаа цагт төлөөлөл нь төрд байхад муу нь юү вэ? Бас энүүхэндээ хэлэхэд, хулгай луйвар нь илрээд баларч буй нөхдийн жишээнээс “авилга, луйвар муухай юм байна” гэдэг сургамж авахаасаа илүү “тэгсэн бол баригдахгүй байж, ингэсэн бол нуугаад өнгөрөх байж” гэсэн туршлага хуримтлуулж байгаа нь ч бий. Бас тэнд орж гэмээнэ шууд л идэж уухаар “ам цангав” гээд дайрчих нөхөд нэг бус, нөгөө хэн энэ тэрээс эхлээд. Дараагийн парламентаас ер нь нэг бус этгээд юу яах байх. Ер нь тэгж байж л төр цэвэршинэ.

Нэгийн дон

“Ерөнхийлөгч Энхбаяр бээр аанай л ерөнхийлөгчөөрөө байхыг их л хүсвээ” гэдгийг баасан (өнгөрсөн цаг заасан үйл үг биш болохыг анхаарна уу) гаригт зарлалаа.
#улстөр #нийтлэл

“Алтан өргөө” ба Үндэсний хөрөнгөтнүүд

Манайхан, “Алтан өргөө” хэмээх үлгэрийн киноны хэдэн дуракийн явдлыг буруу ойлгосноо ихэд дөвийлгэн гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтах ажилдаа ашигладаг. Жалга дүүрэн алттай атлаа усгүй болчихсон хэдэн маанаг ядаж л худаг малтахын оронд “алтыг уухгүй” гээд цэцэрхээд хэвтэж байдаг даа. Ядаж отор нүүдэл хийдэг байгаа даа. Воо..гуйлгачин сэтгэлээ гэж уг нь энийг л хэлээд байгаа юм ш дээ. Маш их капитал барьчихаад “даанч энийг ууж болохгүй юм даа” гээд цангаж хэвтэхийг л анхиагүй, арчаагүй гэх юм бол өөр хэнийг анхиагүй арчаагүй гэх билээ. Уг нь тэр их алтаа зараад, эсвэл барьцаалан зээл аваад худаг гаргаж, усёны хайгуул хийлгэж, бэлчээрээ усжуулж, эсвэл алтны уурхай байгуулж болноо доо.

Ямаанд хайртай гишүүн

Хайраа гэж... Улсын их хурлын нэлээн хэдэн гишүүн ямаанд сайн болсон юмдаг уу.
#улстөр #нийтлэл