Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Татвар: “мөлжлөг” ба “нийллэг”

Социалист тогтоц нүүдэлчин монголчуудын амьдралд олон сонин ул мөр үлдээсний нэг нь нийллэг. Дөрвөн цагийн эргэлтэд малаа даган уйдаж ирсэн монголчуудад нийллэг жигтэйхэн таалагдав. Цалин буухаараа хэд гурван цаас нийлүүлж ганц шил архи босгоод хувааж ууна.
#нийгэм #нийтлэл

Боломж бол бэлэг:сонголт бол тавилан

Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавараар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайлбарладаг.
#улстөр #нийтлэл

Сонгуулийн зурхай-2016

Сонгууль болох гэж байна гэсээр яриагаа эхлэх нь ёстой нэг илүү юмны нэг болж, сонгуулиас өөр юм байхгүй байхад. Зурагт асаах, радио долгион барих бүрийд нэг бус, хоёр бус сайн хүн ерөөсөө л биднийг жаргаахаар төрсөн тухайгаа ярих аж, индүү залгахаас ч аймаар. Заримдаа, ийм олон хүн биднийг хайрлаад байхад яагаад бид ийм тусгүй амьдарч байна аа гэж гайхмаар.
#улстөр #нийтлэл

“Хорин тавны” социализм. Цуврал-2

Хэрвээ бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөлд аж төрж байвал түүнийг нүүдэлчин гэж хэлж болно. Харин дуртай юмаа хийгээд тэрүүгээрээ амьдарч болоод байвал суурин иргэншил гэж хялбаршуулан ойлгож болно.
#нийгэм #нийтлэл

Туг салхи хоёр

Азиз Несиний нэг өгүүллэг байдаг даа. Нэг хэнэггүй эр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очдоггүй юу. Тэгээд үг хэлнэ. Хамгийн гол нь түүний үг их амжилттай болдог юм. Хүмүүст, ялангуяа багшид тэр үг нь таалагдаж байгаа гэж жигтэйхээн. Гэтэл мань эр үгээ зогсоож болдоггүй.
#нийгэм #нийтлэл

Улсаасаа баян хүн байна... гэв үү?

Өнөөдөр нийслэл хотод машины дугаар нэмж олгохгүй байгааг эсэргүүцэж “баячууд л зөвхөн машин унах юм байна л даа” хэмээн эсэргүүцэж байна. Цаана нь, энэ янзаараа бол хэзээ ч машин авч чадахгүй гэсэн бодолтой зөндөө хүн “Муусайн машинтай баячууд дугаар нэхээд их юм болж, ерөөсөө бүх машиныг нь хураавал таарна” гэсэн өөр шударга ёс нэхэж л суугаа. Тэгтэл “Түгжрэл бууруулах” гэдгийг бусад бүх хүн явган алхаад өөрөө машинаараа саадгүй сүнгэнэхээр төсөөлдөг нь нэг бус.