Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (III): Гурав. Урааны хотод зочилсон минь

Манайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг. Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ.

Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (II): Хоёр. Малдаа толгойгоо мэдүүлсэн “хүн”

Манай иргэд, төр засгийн удирдагчдаа улс төрийн зоригтой байхыг шаардах дуртай. Том гүрний өөдөөс толгой өргөж байгаад ярихыг хүсэмжлэх маягтай. Гэхдээ, том гүрний өөдөөс эгц хардаг болоход улс төрийн зориг хэрэг болдоггүй гэдгийг олж харахгүй байна. Харин “эдийн засгийн зориг” хэрэг болдог. Жишээ нь, Монголоос сүүлдэж ураан ашиглаж эхлээд, түрүүлээд явчихсан Казахстаныг хар. Ерөнхийлөгч нь Путинтай зэрэгцэж суугаад “Донецкийг өөртөө нэгтгэхийг чинь зөвшөөрөхгүй “ гэж ​хэлж чадаж байгаа юм даа. ​Дэлхийн урааны зах зээлийн том тоглогчийн нэг болсон улсын эзэнд ийм боломж байгаа юм. Манайд ийм боломж байсан ч бид “өөрснөө” эсэргүүцээд нэг ч алхуулаагүй.

Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)

Чухам энэ үеэс л Монголд байгаль хамгаалах чиг баримжаатай төрийн бус байгууллага борооны дараахь мөөг шиг олширч зарим мэдээллээр 20 гаруй мянга болжээ. Ийнхүү монголын төрийг Засгийн газар нь бус тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллагууд “жолоодсон” хориод жил эхэлсэн юм.

Амьд явах ​ба “Амьд явах эрх”

Хүн байна гэдэг бол өөрөө эрх чөлөө хэмээн бид ухаардаг. Гэхдээ, амьдарч эхэлсэн, ялангуяа хүний биеийг олж төрсөн зэрэг маань бидний сонголт байгаагүй. Хэн ч биднээс “орчлонгийн хүрдэнд төрөх эсэх”, “хүмүүн заяа таалагдах уу, яахав”, “Ямар хүйс зүгээр вэ”, “Иймэрхүү аав, ээж чамд санал болговол зөвшөөрөх үү” гэхчлэн асуугаагүй. Тэр бүү хэл өөртөө ямар нэр өгөх нь ч бидний мэдлээс гадуур...

Хямралд дасах аюул

Хүсэн хүлээсэн шинэтгэлийг хийж, бидэнд хэрэгтэй авралын хаалгыг нээх боломж зөвхөн миний дэмждэг нам, дэмждэг хүмүүст л олдох учиртай юм шиг бодож явсан маань ч төөрөгдөл ажгуу. Мөрөөдөл биелүүлэх хүн нь заавал манай өнөө хэн байх ямар албатай юм бэ?

ХӨТӨЛ ​хаашаа хөтөлнө ?

Яагаад гээч, манайхын дунд “Эзэнгүй юманд нугасгүй” гэдэг хэллэг байдаг нь цаанаа их учиртай. Ер нь хүн, ялангуяа манайхан эзэнгүй юм харагдвал оллоо гэж үзэх дуртайгаас гарсан үг. Ойр хавьд эзэн харагдахгүй юм тааралдвал олз гэж үзэх нигүүртайд бид итгэдэг. Гэтэл улсын өмч, нийгмийн өмчийн эзэн нь ойр харагддаггүйгээр барахгүй, ерөөсөө хаана буй нь бүрхэг. Ялангуяа байгалийн хишиг, дайны олз мэтэд шүтэж ирсэн нүүдэлчдийн удам болох бид “Орлогоос илүү олзыг шүтэж, гарзыг тоохоос биш гарлагыг анзаардаггүй” тул улсын өмчийг “олз” байна л гэж харах нь олонтаа. Ийм учраас “Авилга, хулгайтай тэмцэнэ” гэвэл улсын өмч, төрийн өмч хэмээх тэрхүү олзын далайг ширгээж чадахаа байг гэхэд хамгийн бага хэмжээнд барих ёстой. Хэрвээ энэ мэтчлэн, хувьчлалыг буцааж, эзэнгүй эмчийг нэмээд байвал ямар ч хүчтэй засаг авилгын өмнө сөхрөх л болно.