Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

МАЛЧДЫГ “МАЛЛАГЧИД”

Үнэхээр ч цаашдаа эдийн засаг энэнээсээ хүндэрвэл, Монгол улс уул уурхайн бүтээн байгуулалтаасаа хэдэн цаас нэмж олохгүй бол бүхний буруутан нь малчид болж таарахнээ, янз нь. Тэр цагт танай хоттой хонь руу “наран талаас нь төр, сүүдэр талаас нь хулгайч” нар ханцуй шамлан орно. Улс төрчид ч та нарыг өмөөрөхгүй , бас өнөө хутган үймүүлж байгаа этгээдүүд ч өмөөрөхгүй. Улстөрч нар малчдад хайртай байсан юм биш, харин хуурч авахад амархан саналд нь хайртай байсан юм. Иймээс “Болж, эд нар л буруутай”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг бол түмний идшинд зориулагдана гэсэн үг мөн” гэлцэн дуу хоолойгоо нэмнэ.

Малчин “эвдрэв”

Жаахан мангардуу хүнийг магтаж хөөргөж байгаад хөлс хүчгүй зарцалж болдог л шиг юм. Гэвч, малчид “мангар” биш боловч мангар дүр эсгэн, хорон хорон үйлдлүүдээ мангараасаа болсон аятай харуулна. “Учир мэдэхгүй малчин ард”-ын дүрд айхтар ухаалгаар тоглоно.

МАЛЧИД ба ТҮҮНИЙ ДАЙСНУУД

Гэхдээ “Поп”-ын дажин ингээд дуусч байгаа юм биш. Ийм сул орлоготой салбарыг, тийм хялбархан өгсдөг шатыг хэн л амархан орхих билээ, угаасаа. Хотынхон хэрсүүжихийн хэрээр тэд малчдыг онилох боллоо.

“ХИЙРОО”

Зарим нэгнийх нь “дайран дээр давс үрж”, нөгөө хэсгийнх нь “хатсныг дэвтээн мартсныг сануулан” байж “Тамгагүй төр”-ийг шинээр найруулсан “Хийроо” Баатар жүжгээсээ ч сонин нэгэн... Харин, яагаад тээр тэнд өөрийн тайзан дээр “Татар ажиллагаа” найруулж явсан Хийроо баатар юуны учир “Мояа ажиллагаан”-нд татагдан орсныг бүү мэд. ​Түүнийг авъяастай бас чадвартай байхыг хүссэн боловч тэр нь заяагаагүйгээс эргэн тойрондоо өширхсөндөө тэгсэн гэх үндэслэл үгүй.

Зуурдын сэтгэл ба Үүрдийн дурсамж

Нэгэнтээ, гитарын чавхдас хангинан хачин гуниглаг атлаа, сэтгэл татам аялгуу дуурьсан байхыг гэнэт сонсов. Яг л миний гуниглан уйтгарлах сэтгэлд хэн нэг нь ая оруулсан мэт. Эсвэл, гэгэлзсэн сэтгэлийн минь хөг эгшиг нь ижлээ олоод тэлүүлэх мэт. Хэдэн ах эгч том хадан дээр суугаад, нэг нь гитардан дуулж, бусад нь амандаа гүнгэнэн түрнэ. Өвдөж шаналсан ч гэсэн сэргэг тунгалаг ой тойнд минь тэр дууны мөр дорхноо бичигдэн үлдэв. Япон тэнгисийн эрэг дээр Янаг хоёр болзжээ Янаг хоёрын болзоо Яг л зуурдынх байжээ ...

Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (III): Гурав. Урааны хотод зочилсон минь

Манайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг. Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ.