Дархан бэр охин гаргаад эхэлбэл түүнийг “хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчиж, ажлын байрандаа тавих хяналтыг сулруулсан” үндэслэлээр цолыг бууруулж, “Дархан бэрийн үүрэг гүйцэтгэгч” болгох ба дутагдлаа засах, хугацаатай үүрэг өгнө гэнэ. Улмаар “Дархан бэр”-ийн үнэмлэх, өргөмжлөлийг ашиглах эрхийг нь тодорхой хугацаагаар хасна гэсэн.
Арай гэж нэгдэн улсаа тунхагласан монголчууд ердөө маргаашаас нь лмянганы уламжлалт аюул болох дотоодын хагарал нүүрлэв. Гадаад монголын тусгаар тогтнол нь хоёр зуугаад жилийн тэртээ унтарсан, Чингис хааны залгамжлагчийн төлөөх хан нарын тэмцээнийг сэрээжээ
Хэрвээ танайх, тухайлан чи машингүй байгаа бол сонгодог утгаараа “явгарсан айл, хөл залгах унаагүй этгээд” санагдаад хэцүү байгаа юм. Дээр нь бүх нийтээрээ такси үйлчилгээ эрхэлдэг явдал нь ч энэ хандлагыг өөгшүүлж “ машин авсан байхад ядаж таксинд яваад амь зууна” гэсэн итгэл өгдөг. Монголчуудын машинжих хорхой нь өрнөдийнхнээс ч идэвхтэй бөгөөд шургуу, бас гүн ухааны үндэслэлтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз.
“Хэрэг эрэх”-ийнхэн зогсоо зайгүй хэрэг эрсээр. Иргэн Алунгоогийн хүүхдийн эцэг тогтоох комисс, Дува сохрын нэг нүд яасныг илрүүлэх групп энэ тэрийг бол та нар хаашдаа дуулсан байх. Харин стандартын шаардлага хангахгүй спиртээр архи нэрсэн, хүн хордуулсан Татаар иргэдийн хэргийг өөр газар, Мэргэжлийн хяналтаас шалгаж байгаа гэсэн.
Цөмийн аюулгүй байдлын нэг баталгаа нь “Аюулгүй ажиллагааны соёл”, бүх нийтийн боловсол, энэ салбарын эрдэм дэлгэрүүлэлт гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл, цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа нь “хүн төрөлхтний цөмийн мэдлэг” гэсэн үг. Энэ хандлага “Фукушимагийн үйл явдал”-аас хойш чухлаар тавигдах болсон. Цөмийн эрчим хүч, технологитой холбоотой мэдээллийг аль болох ил байлгаж, олон түмэнд түгээх нь мэдлэг дагасан сахилга бат, мэдээлэл дээр суурилсан ёс зүйн суурь болно гэсэн үг. Нэг талаасаа харанхуй айдас болгоомжлолоо давах, нөгөө талаас зүй ёсны болгоомж, шинжлэх ухаанлаг сэрэмжийг төрүүлэх ч гэмээр юм уу.