Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

“Хувийн” Батлан хамгаалах Яам

Харин “би яагаад амьд байгаад байна”, “Намайг, хэн эсвэл юу амьд байлгаад байна” гэсэн асуултыг өөртөө тавибал эргэн тойрны юм шал өөр болоод явчихна. Тэгвэл,биднийг “Өнөөдөр амьд баймаар байна уу” гэж асуулгүйгээр амьд байлгаад байгаа механизмыг хэн эзэмшдэг вэ? Бид энэ биедээ эзэн хэмээн сайрхах боловч, хэдхэн булчин л залах төдий ажгуу.

ХҮҮК, ЯЛАГДААСАЙ!

Угаасаа энэ завхарсан орчлонг би зохиочихсон ч биш. Нэг үг байдаг юм. “Энэ хорвоог болдогсон бол нэг сайн өшиглөөд авах юмсан” гэж. Болдог байлаа ч гэсэн хөл л өвдөхөөс орчлон ямар ёолох биш дээ.

“Эрүүл явбал улсын наадмыг үзнэ”

Өнөө, анх удаа үзэсгэлэн нээхдээ улаан тууз хайчлах болсон чинь боодол даалимба тэр чигээр нь татаад, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд гуайн үйлийн хайч түүнийг даахгүй будилдаг явдал тэгэхэд гарчээ.

"Ураан”-ны хотхон Мардайд нэвтэрсэн минь II

Хамгийн түрүүнд жүржийн ундаа авлаа. Бүүр “Эрдэс хотхоны Эрдэс үйлдвэрт хийв” гэсэн шошготой жүржийн ундаа. Эрдэс хотхон юм юмтай, бүүр өөрийгөө хангадаг хүнсний үйлдвэртэй байж таарав. Сэнгэнэсэн сайхан ундааг дотроо цэлмэтэл залгиллаа. Одоогийнхоор бол хоёр толгойтой тугал гаргадаг газрын, ураанаар баяжсан ундаа болох гээд байна.Үнэхээр л ураанаар баяжуулсан жүржийн ундаа гэж байдаг бол дотрыг ч харин зассан юм шиг засна шүү дээ, тэхх.

Ураан”-ны хотхон Мардайд нэвтэрсэн минь I

“Тэнгэрээр ирсэн генерал тэмээгээр буцав” гэгчээр онгоцоор очсон сэтгүүлч “Газ-66” машины мотор дээр сууж, алдарт Мэнэнгийн талаар буцлаа. Уг машин бүхээгтээ хоёрхон суудалтай тул гуравдагч этгээд моторын таган дээр сууж таардаг юм.

Хууль ёсны архи

Монгол улсын хилээр архи оруулах бол заавал задалж, гаалийн бүсэд хундагалаад нэвтрүүлэх болсныг импортлогчид анзаарууштай. (Дашрамд дуулгахад, сүүнд ус холих стандартыг Төв аймгийн “шанага усан дахь сүүний алтан дундаж”-ыг үндэсний баримжаа болгон мөрдөх болсон гэсэн)