Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Уугиж байгаа Тусгаар тогтнол

Гэхдээ тэд шатдаг хийг аанай л тусгаар тогтнолын эсрэг утгаар сурталддаг. Монголоор дамжин Хятад хүрэх замдаа Улаанбаатарыг 100 хувь хангаад (Үнэндээ бол 100 хувь өөрөөсөө хамааралтай болгоод) явах төлөвлөгөөтэй хийн хоолойг хэлж байна. Энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол бус харин тусгаар тогтнолоо уламч эмзэг болгох алхам. Эрх чөлөөтэй манай сайхан оронд дивэрсантууд хүртэл ил тод ажиллах. Тэд хууль тогтоогчоос жирийн сонгогч, хууль сахиулагчаас гэмт хэрэгтнийг хүртэл босоо зохион байгуулалттай хөдөлмөрлөдөг болохоор нэг хэсэг нь Монголд хийн хайгуул хийх, олборлохын эсрэг өргөн тэмцэл хийдэг. Мэдээж, эх орноо хамгаалах, тусгаар тогтнолоо аврах нэрийн дор. Эцсийн зорилго нь Оросын хийнээс өөр гаазын сонголтгүй хэвээр байлгах. Яг л бензин шиг.

Малчин “эвдрэв”

Жаахан мангардуу хүнийг магтаж хөөргөж байгаад хөлс хүчгүй зарцалж болдог л шиг юм. Гэвч, малчид “мангар” биш боловч мангар дүр эсгэн, хорон хорон үйлдлүүдээ мангараасаа болсон аятай харуулна. “Учир мэдэхгүй малчин ард”-ын дүрд айхтар ухаалгаар тоглоно.

Ухраагаад мартсан цаг

Хэрвээ, цаг урагшлахаар бидний бие муудаж, даралт ихсээд сүйд болдог бол эрт босох тоолондоо бид хүнд асуудалтай учрах ёстой. Улмаар, гадаадад байг гэхэд Монгол дотроо ийш тийш явахдаа ч хүнд өвчинд нэрвэгдэх нигууртай. Дорнод-Улаанбаатар, Улаанбаатар-Ховд, Баян-Өлгийн хооронд нэг, нэг цагийн зөрөө байдаг. Цаг урагшилж, хойшлохоор л сүйд болоод байдаг бол Дорнодоос хотод ирэгсэд хэвтэрт ороод, Баян-Өлгий рүү эндээс очигсод носийлкоор буцаад баймаар. Бид огт анзаарахгүйгээр Буйр нуурт амраад, буцаад Алтай Таванбогд ороод ирдэг шүү дээ.

Хүний үг

Өөрийгээ санааг илэрхийлэхэд өөр хүний үг хэрэг болдог нь сонин. “Би тэгж бодож байна” гэвэл хүмүүс хөндийрээд явчихна.
#нийгэм #нийтлэл

Өсгийн дөрөм (Зүв бицгийн)

Төрөөс бичиг үсгийн шинэ дүрэм гаргаж түүнийгээ олон ботиор хэвлэн “Зүв бицгийн дөрөм” буюу “Өсгийн дөрөм” хэмээн гэж нэрлэсэн байна.

НУУЦ НҮҮP II

....Философи нь “юманд бэлдэх дэмий”, бүүр нарийвчилбал “ хуримтлал хэрэггүй” гэсэн логик. Ийм болоод л монгол айлын ч, монголын засгийн газрын ч философи нь: “хуримтлуулахдаа биш хэрэглэхдээ”, “олдсон дээр нь идээд дуусгахгүй бол нохойн хоол болно”, “хэрэглэж амжаагүй бол хайран юмаа хаяад нүүдэг юм шүү, хүү минь” гэсэн өгүүлбэрүүдэд л багтаж байгаад гайхах хэрэггүй.