Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина. 
          #муис
          #ерэнтэй
  
 
                              
  
  
  Хэрвээ бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөлд  аж төрж байвал түүнийг нүүдэлчин гэж хэлж болно. Харин дуртай юмаа хийгээд тэрүүгээрээ амьдарч болоод байвал суурин иргэншил гэж хялбаршуулан ойлгож болно.
          #нийгэм
          #нийтлэл
  
 
                              
  
  
   Яруу найрагт “Сүү нээдэг сүмбэн хуруунд чинь, Сүнс хоргодоод танайд үлдлээ.Таглаа нээдэг тачаангүй хуруунд чинь, Тамир барагдаад танайд хонолоо...” гэсэн мөрүүд аль хэдийнэ ороод ирж. Зарим хийдэд “Тагны даллага” авч байхад, йога бясалгагчид түрүүчээсээ “Сүү ХХК-ын савлагааг харцаараа онгойлгох зэргэмж” гэдэгт хүрээд эхэлчихсэн байх жишээний. 
  
 
                              
  
  
  Ард түмэн ч бөөн баяр, тэр дундаас эрчүүд бөөнөөс бөөн баяр. Яагаад гэж үү? Сперм нь Монгол үндэстний генфондыг бүрдүүлэгч учраас “стратегийн түүхий хүн” гэж нэрлээд эрчүүдэд түүнийхээ 49-өөс багагүй хувийг ард түмэнд хүртээж байх үүрэг ногдуулжээ. 
      Цаашлаад “Стратегийн түүхий хүн”-ийг гадаад хольцоос хамгаалахын тулд уламжлалаасаа суралцсан тактик баримтлана гэнэ. Хурдан морины уралдаанд эрлийз морь оруулж наадмаа бохирдуулахгүйн тулд сэрвээний өндрийг хэмжиж,илүү гарвал хасдаг даа. “Яг түүн шиг” гэлээ гэгчээр нанометр барьсан эмч нар бүхий л секст биечлэн оролцож, сперматизиод нь 0,04мм ээс урт бол “эрлийз түүхий хүн” гэж үзээд эмэгтэйн өндөгөн эс рүү хийх уралдаанаас хасч байх шийдвэр гаргасан байна. Хэрхэхийг Учрал л мэдтүгэй!
    Амьдрал нь баахан түвэгтэй боловч зугаатай болсонд эрчүүд их л додигор байжээ. Гэтэл “бадарчин баярлах болоогүй” гэгчийн үлгэр болов.Эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдийнхээ 49-аас багагүй хувийг ард түмнээс олсон байх учиртай болж гэнэ. Цаашлаад, хү
  
 
                              
  
  
  Улаанбаатарчууд хөдөөнийхэндээ дургүй. Арай гэж иргэншин суурьших аядан, хотын соёл нэвтрүүлэн ядаж байхад нь саад хийж байна гэдэг утгаар дургүйцнэ. Ялангуяа намар оюутнууд ирэх үеэр нийслэлийнхэн их унтууцна. 
          #нийгэм
          #нийтлэл
  
 
                              
  
  
  Эртүү урьд цагт, ЗХУ-БНМАУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэр гэж байв.  Өмчөө тэг дундуур хуваан эзэмшинэ.  Ер нь бол барих босгох хөрөнгийг зөвлөлтийн тал бүгдийг гаргасан бөгөөд харин монголчууд  “дараа аймаар их мөнгөтэй болохоороо өөрт ногдох байсан хэсгээ өгнө” гэсэн байна. 
          #нийгэм
          #нийтлэл