Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

ТЭНЭГЛЭЛ vs ШУНАЛ

Дээрэмдэж, хулгайлж хохироосон этгээдтэй тэмцэж, хохирлоо гаргуулж болно. Дээрэмдэлгүй хулгайлалгүй, дээр нь өөртөө өчүүхэн ч ашиггүй хохироосон тэнэг таарвал хохь ажгуу.

Үзэгдээгүй үнэ

Үнэ өсөхөд бид дургүй. Бид ч юу байхав, хүн төрөлхтөн дургүй. Уул нь миний юмны үнэ өсөх сайхан боловч бусдынх зэрэгцээд явчихдаг нь муухай. Шударга зарчим дандаа сайхан байдаггүй аж.
#нийгэм #нийтлэл

“Брэнд” ​хоньчин, Эрдэнэт и тд...

Намаг ба намагт унагсад-2

ҮНДЭСТЭН БА ХУУЛЬ

Үе үеийн турш байгалийн бэрхшээлийн сиймхийгээр шурган амиа аварч сурсан монголчууд хууль дүрмийн цоорхой, буруугаар ашиглаж болох эргүүлэг, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болох хоёрдмол санааг олж харахдаа гарамгай гэдэг. Ийм учраас, ямар амбицтай сэргэлэн этгээд хаана сууж байгаагаас хамааран тэр албан тушаал төрийг жолоодох “мээст” болсоор ирсэн байдаг.

Шийр, Христофер, түгжрэл ба бусад...

Хэрвээ танайх, тухайлан чи машингүй байгаа бол сонгодог утгаараа “явгарсан айл, хөл залгах унаагүй этгээд” санагдаад хэцүү байгаа юм. Дээр нь бүх нийтээрээ такси үйлчилгээ эрхэлдэг явдал нь ч энэ хандлагыг өөгшүүлж “ машин авсан байхад ядаж таксинд яваад амь зууна” гэсэн итгэл өгдөг. Монголчуудын машинжих хорхой нь өрнөдийнхнээс ч идэвхтэй бөгөөд шургуу, бас гүн ухааны үндэслэлтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз.

Гандан, засал, өргөл... ба бусад

Жил, жилийн, цагаан сарын дараа шашнаа санагалзах, бас шүүмжлэх хоёр урсгал зэрэг өрнөдөг. Энэ жил ч ялгаагүй өрнөж л байна. Өрнөж л байх нь хуран үйлдэхүй буй заа. Шашинтай, уламжлалтай гэдгээ санаж байгаа хэсэг байна. Тэдний талаар өгүүлэх юун. Даяаршин ижилсэж байгаа хүний хорвоод биднийг Монгол байлгаад байгаа зүйл бол хэрүүлтэй уруултай наадам, цагаан сар, түүнд шингэсэн шашин суртахуун. Харин нөгөө урсгалынхан шүүмжилж байна. Байх л зүйл. Тайлбар нь “Буддын сүм хийд мөлжиж байна” гэдэг социализмын үеийн үгтэй. Бусад шашин юм өгдөг байхад манай сүм хийд авч байна л гэнэ. Лам нар өглөг өгөхийн оронд өргөл авч байгаа нь буруу л гэнэ. Сүүлдээ байчихаад “Ганданд арваад касс ажиллаж байна. Цөөлөх хэрэгтэй" л гэнэ. Урт оочер үүсгэх гэсэн юм болов уу бүү мэд.