Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Зуурдын сэтгэл ба Үүрдийн дурсамж

Нэгэнтээ, гитарын чавхдас хангинан хачин гуниглаг атлаа, сэтгэл татам аялгуу дуурьсан байхыг гэнэт сонсов. Яг л миний гуниглан уйтгарлах сэтгэлд хэн нэг нь ая оруулсан мэт. Эсвэл, гэгэлзсэн сэтгэлийн минь хөг эгшиг нь ижлээ олоод тэлүүлэх мэт. Хэдэн ах эгч том хадан дээр суугаад, нэг нь гитардан дуулж, бусад нь амандаа гүнгэнэн түрнэ. Өвдөж шаналсан ч гэсэн сэргэг тунгалаг ой тойнд минь тэр дууны мөр дорхноо бичигдэн үлдэв. Япон тэнгисийн эрэг дээр Янаг хоёр болзжээ Янаг хоёрын болзоо Яг л зуурдынх байжээ ...

Түгжил барилдлагат өдөр

Бүх юм Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” зохиолын баатар Түгжил малын хулгайч болохоор шийдэж, зааварлагч багш,профессор Төмөрт шавь орсон сюжетээс эхэлнэ. Түгжил Говь Алтай аймагт дадлагын ажлаар явж байхдаа багшаа гэнэт хутгалан хичээлийн хэрэгслэлээ завшдаг.
#нийгэм #нийтлэл

Төрийн гурван ЖДҮ (Жудо биш)

-Ум ждү ждү сюда сюда хумпад!...ЖДҮ бүтээх тарни -ЖДҮ гурав хуваагдавч 950 саятай...ЖДҮ омогшил. -Ах нь, намдаа гурван ЖДҮ-тэй, наадамд гурван найраатай хөөн... ЖДҮ аархал

Татвар: “мөлжлөг” ба “нийллэг”

Социалист тогтоц нүүдэлчин монголчуудын амьдралд олон сонин ул мөр үлдээсний нэг нь нийллэг. Дөрвөн цагийн эргэлтэд малаа даган уйдаж ирсэн монголчуудад нийллэг жигтэйхэн таалагдав. Цалин буухаараа хэд гурван цаас нийлүүлж ганц шил архи босгоод хувааж ууна.
#нийгэм #нийтлэл

“ЭЦСИЙН ЦЭГ”-ЭЭСЭЭ ЭРГЭХҮҮ, НЭГМӨСӨН ДҮҮРЭХ ҮҮ ?

Эцсийн “Эргэлтийн цэг” гэж үү, ийм юм. Хэт алсын нислэгт, жишээлэхэд Өмнөд туйл руу ч юм очих замд “эргэлтийн цэг” гэж байдаг. Эргэж нисэх шатахууны нөөцгүй болох цэг. Замын агаар муудах, очих газар нь хүлээж авах боломжгүй боллоо гэхэд тэнд хүрэхээс өмнө буцна, амжаагүй бол цаашаа л яваад төгсгөлөө харахаас өөр замгүй. Манай улсын эдийн засаг аль хэдийнэ “эцсийн эргэлтийн цэг” дээрээ ирсэн. Цаашаа явбал бидэнд зөв тийшээ эргэх шатахууны нөөц үлдээгүй гэдгийг л хэлж байгаа юм.

Үндэсний гадуурхал, глобаль Булли

Та өнөөдөр нэг байгууллагаар ороход үүдэнд нь “Манай байгууллагын хамгийн муу хүмүүс” гээд хэдэн хүний зураг хадсан байвал хэрхэн лайвдаж, фээстээ поост хийж дуулиан хадаах бол доо?