Мотто: Өөрөө мөнгөгүй болох яах вэ,
Хүн тэсдэг юм. Харин, хүн мөнгөтэй
болохыг харах л үнэхээр хэцүү,
тэвчээрийг ч шалгана даа...
Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.
Далаад онд дэлхийн эдийн засгийн хямрал болсон юм байна шүү дээ. Одоо дуулахнээ тэгсэн байна. Хонио хариулж явсан хойгуур дэлхий хямраад өнгөрсөн байдаг байгаа.
#эдийн засаг
#нийтлэл
Ерөнхий сайд цагаан пиарын сар зарлав. Ер нь жил бүр цагаан сарын дараагийн дараагийн сарыг “Цагаан пиарын сар” хэмээн нэрлэх аж. Энэхүү ажил “Цагаан пиарын шинийн нэгэн”-ээр эхлэх ба иргэд өглөө цагаан гэгээ ормогц сэрж таарсан хүнтэйгээ “Чи ч цайрч дээ”, “Тэгсээн, тэгсэн. Харин чи цагаандаа гараа шив дээ” гэхчлэн мэндлэх ажээ.
#улстөр
#нийтлэл
Дүүргийн дарга нэгэн, хэргийн газар татсан цагдаагийн туузыг хайчлан,алга ташуулсан байна. Үүндээ сэтгэл ханасангүй, хэргийн хохирогчийг алга ташсангүй хэмээн уурласан гэнэ. Шүүх эмнэлгийнхэн түүнд “талийгаач болсон хүн алга таших боломжгүй” гэдгийг тайлбарлаад, оронд нь гэмт хэргийн сэжигтнээр баяр хүргүүлжээ.
Нийгмийн уур хилэн Ариунбуян даргаас илүүтэйгээр “угсаа залгамжилсан” Онцгой байдлын сайд руу хандаж байсан учраас эрчим нь нь хэсэгтээ яльгүй сулрав. Гэвч, “Онцгой байдлын дөрвөн албан хаагчийн дунд нэг хувцас байгаа” гэсэн мэдэгдлийн дараагаар уур хилэн Г.Ариунбуян руу буцаад эргэв. Арай ч өдөр тутмын дүрэмт хувцас, дотоож энэ тэрийг хэлээгүй, галын өмсгөл сэлтийг ярьсан байх. Гэвч энэ мэдэгдэл “энэ генерал кракуль хурган малгайтайгаа яваа юм чинь цаана нь гурван генерал толгой нүцгэн алхаж яваа хэрэг үү” хэмээн тохуурхаж эхлэв.