Тонших гэмт үйлдэлтэй тогшоо засаг төр ногоон автобусаар ногоорч, хорооноогоор хармай хотоо дүүргэж, төрийн гэх нэртэй өмчид онц байдал тогтоож, онцгой ихээр тогшиж байгаагаасаа болж өөрсдөө өөрсдийгөө ТОНШИЖ эхэлсэн ТОНШОО хаа хүрэх юм болдоо?!!?
Төрийн заавартай төв банк цаасан мөнгө хэвлэн зах зээлрүү овооруулснаас аванхайлж эрэлт нийлүүлэлт эвдэгдэн имфляцад өртөж үнэ тэнгэрт хадаж, жам ёсны зах зээл бусниж нийгэм эмх замбараагүйрүү түлхэгдэнэ.
Одоо АТШүүх (Авилгалтай Тэмцэх Шүүх) байгуулж эрх чөлөөний үзэл санааг нухчин дарж, өрсөлдөгч нараа нэн даруй сонгуулиас өмнө авдарлаж авах адгуу зорилгоор Илдбаярыг яаран томилж хамгийн том дээрэмчинг хамгаалагч, даган баясагч тонуулч данханд төрийн хор, хуйвалдаан буцлан шүгэлдэж монгол хүний аюулгүй байх амьдралд заналхийлж байна.
Аливаа улс гүрний уналт нь эрх мэдэлтнийг авилгаддаг олигархиуд, картелистуудаас болдгийг дэлхийн олон орнуудын түүх нотолно. Монголд ардчилсан гэх нэрээр хуйвалдан эрх чөлөөт сонгуулийг үгүй хийж, хүний сонголтыг худалдан авах бохир арга, худал хуурмагаар дүүрсэн мунхралын сургаал ноёрхож байна. Чөлөөт сонгуулийн эрх, эрх чөлөөгөө иргэд эдэлж чадахгүй байна.
Хүний мөн чанарыг, ялангуяа хувь хүн бүрийн дахин давтагдашгүй ариун байх үнэ цэнийг цэгнэж, хэтийдсэн холыг харж, үнэн бодитой, зүй зохистой, цоо эрүүл саруулаар (рационал) тодорхойлсон энэ хүнээр бахархаж түүнтэй санаа бодол нэг байгаагаараа омойтном би.
Аугаа хүн бардам байх эрхтэй ба бардам зан бол сайн зан чанаруудын хаан титэм. (Аристотэл)